Сэрэмжлүүлэг: Хүнсний манлай үйлдвэр гэгддэг “Мах импекс”-ийн хиамнаас хуванцар гарчээ

7376

Хүнсний манлай үйлдвэр гэгддэг “Мах импекс” компанид хүнсний аюулгүй байдал хангагддаг нь хачирхалтай.

Учир нь өчигдөр буюу /2017.01.27/нд иргэн Г-ийн худалдан авсан “Мах импекс” компанийн үйлдвэрлэсэн “Онцгой” хиамнаас юу нь vл мэдэгдэх хуванцар  зvйл дотроос нь гарсан тухай тэрээр өөрийн цахим хуудаст тавьж олон нийтэд сэрэмжлүүллээ.

Иргэн “Г” тус байгууллагын 93111824 утас руу залган энэ талаар хэлэхэд “Манайд хамаагvй” гэх хариултыг өгсөн байна.

Тэгэхээр “Мах импекс” –ын гэх шошготой хиамнаас хуванцар зүйл гарчихаад байхад тус компанид хамаагүй гэж байдаг нь үнэхээр анхаарал татсан хэрэг юм.

Ер нь “Мах импекс” компани гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх тун дургүй газар шиг байдаг. Ямартаа л бүтээгдхүүнийх нь чанарын асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг шүүхэд өгч, мөнгө нэхэмжилж байхав.

Эргэн сануулахад,  нэгэн иргэн 2013 оны  9  дүгээр сарын 30-ны өдөр хуучнаар “ Далай ээж”  хүнсний захаас ‘MAX IMPEX’-ийн  “Нийслэл” хиамыг худалдан авсан байдаг.

Гэвч тухайн хиаман дотроос ногоон өнгөтэй мах гэхэд мах биш,  өөх гэхэд өөх биш, булчихай гэхэд булчирхай биш  сонин зүйл гарч иржээ. Тиймээс үйлдвэрлэгч  компанид дургүйцэн зургийг нь авч өөрийн цахим хуудсанд байршуулан, хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуй, ариун цэврийг хэрэгжүүлэх ёстойг сануулсан байдаг. Хэрэглэгчийн дээрх сануулгаас үүдэж, “Мах импекс”-ийн борлуулалт буурч, улмаар 15 сая төгрөгийн алдагдал оржээ. Ингээд тэд шүүхэд гомдол гаргаж, хэрэглэгчээс 15 сая төгрөг нэхэмжилсэн байсан.

Уг нь бол эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хохирсон иргэн үүргээ ухамсарлаагүй үйлдвэрлэгчийн буруутай үйлдлийг нийтэд зарласныхаа төлөө мөнгө төлбөр төлөх ёстой ялтан мэт үзэгдэхэд хүрсэн байдаг.

Энэ мэт хүнсний аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн талаар үргэлж сануулж, иргэд олон арван баримт дэлгэсээр байгаа ч тухайн аж ахуйн нэгжүүд төдийлөн тоодгүй бололтой. Хаана хаанаа хариуцлага хүлээж сурмаар л юм. Эцсийн эцэст хэрэглэгчид л эрүүл мэнд, сэтгэлзүйгээрээ хохирдог байхгүй юу? “Мах импекс”-ийнхээн Хүнсний аюулгүй байдалдаа анхаар!!!

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих