Ардчилсан намын “ЦАРЦАА”-нууд нисэлдээд эхэлсэн гэнэ үү

fdfdfdfertghhhАН-ын даргын сонгуулийн санал хураалтын хугацаа дуусахад нэг хоног үлдлээ. Гэхдээ энэ сонгууль чухам үнэн шудрагаар явагдах нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Учир нь нам доторх фракцуудын тохироо явагдаж байгаа тухай зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Ашиг сонирхолоороо нэгдсэн фракц, бүлэглэлүүд зарим нэр дэвшигчид дээр очоод нууц тохироогоо хийгээд “царцаа”-гаа тэр хүндээ нүүлгэнэ гээд тохиролцсон бололтой. Тухайлбал, МоАН санаачилга буюу АПУ Г.Батхүүгийн бүлэглэл Л.Гантөмөрт саналаа өгүүлнэ гэж тохирсон хэмээн ойрын эх сурвалжууд мэдээлж байна. Энэ бүлэглэлд Голомт банкны эзэн Лу.Болд, оффшор С.Баярцогт, Таван толгойг бэлэглэх шахдаг Ч.Сайханбилэг нар багтдаг. Гэтэл Д.Эрдэнэбат өөрийнхөө багцыг Л.Гантөмөрт шилжүүлэх шуум өдрөөс эхлээд өндрийг авч байна.

Харин энэхүү шуум үнэхээр үнэн болоод Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдвол энэ нам бүлэглэлээсээ салж хэзээ ч чадахгүй. Тодруулбал: АПУ Г.Батхүү бизнестээ улс төрийн том хамгаалалттай болох бол, Ц.Элбэгдоржийн MCS Ардчилсан намд бэхжилээ л гэсэн үг. Учир нь Д.Чимэддорж гэж залуу АН-ын даргын өрсөлдөөнд нэрээ бичүүлээд хасагдсан. Гэтэл тэрээр сонгуулийн мөнгөө босгохын тулд MCS ын Ж.Оджаргалтай уулзсан байгаа юм. Ж.Оджаргал Л.Гантөмөрийн дэмжинэ чи нэрээ тат гэсэн байх талтай. Энэ үгийг АН-ын шинэчилнэ гэчээд муулаад яваа залуус нь таарсан хүн болгондоо яриад явна лээ.

Ерөнхийдөө бол АН-ын шинэчлэл, намын даргын сонгууль гэх шоу дуусахад нэг хоног үлдсэн хэрэг. Харин энэ шинэчлэлд гишүүд дэмжигчид төдийлөн гол орой л биш. Намын лидерүүд буюу ЛОЙДОРУУД л энэхүү шинэчлэлд анхаарлаа хадуулж ихээхэн ач холбогдол өгч байна. Тэр дундаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар буух тул, өөрийн намдаа байр сууриа хадгалж үлдэх гэсэн санаархалаа улам лавшруулж байгаа нь Л.Гантөмөрийг даргаар сонгогдоход анхаарч байгаагаар илэрч байгаа гэнэ.

 

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих