“Rio Tinto” нүүрсний бизнесээ орхиход ойртов

200770-27012017-1485483743-1484421315-rio_tinto“Rio Tinto” групп дулааны нүүрсний бизнесийг орхиход ойртлоо. Тус групп “Yancoal Australia” компанид томоохон төслүүдээ 2.45 тэрбум ам.доллараар худалдахаар болсон. Ингэснээр “Rio Tinto”-ийн мэдэлд нүүрсний хоёр уурхай үлдээд байна. Нүүрсний ханш тогтвортой байгаа.

Тиймээс энэ нь нүүрсний бизнесээ худалдах сонирхолтой компанийн хувьд хамгийн тохиромжтой үе гэж ажиглагчид дүгнэж байна. “Liberum capital”-ийн шинжээч энэ удаагийн худалдаа нь “Rio Tinto” төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан зэрэг үйлдвэрлэлийн түүхий эдийн олборлолтод түлхүү төвлөрч буйн илрэл гэж үзэж байна. БНХАУ-ын Засгийн газар уул уурхайн компаниудынхаа үйл ажиллагааг хязгаарласны дараа дулааны нүүрсний ханш өсчээ.

Зөвхөн өнгөрсөн онд тус улсын нүүрсний гарц 9.4 хувиар буурч, импорт 25 хувиар өссөн. Энэ нь 2012 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцээд Азийн нүүрсний бенчмарк Австралийн “Newcastle”-ийн нүүрсний ханш 2016 онд 80 хувиар нэмэгдсэн. Энэхүү хэлцэлтэй зэрэгцэн Лондоны хөрөнгийн биржид “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 4.9 хувиар өслөө.

Группийн хувьд нүүрсний уурхайнуудаа Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Yancoal australia” компанид худалдаж буй. “Yancoal Australia”-ийн 13 хувийг “Noble Group”, 78 хувийг Хятадын Төрийн өмчит “Yanzhou coal” эзэмшиж байгаа юм. Эргэн сануулахад, “Noble group” нь Монголд нүүрсний ордын 11 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа “Aspire Mining”- тай хамтардаг.

Т.Элиса

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих