АНУ, Мексикийн анхны дээд хэмжээний уулзалт цуцлагдлаа

c4ab5788ee2e4a871d357e6781cd1bab_x3Мексикийн ерөнхийлөгч Пенья Ньето энэ сарын 31-ны өдөр АНУ-д хийх байсан албан ёсны айлчлалаа цуцалжээ. Тэрээр энэ тухайгаа өчигдөр цагаан ордонд мэдэгдсэн байна. Харин яагаад энэхүү айлчлалаа гэнэт цуцлах болсон талаараа ямар нэг тайлбар хийгээгүй аж. Хэрвээ төлөвлөсний дагуу ирэх долоо хоногийн Мягмар гарагт Мексикийн ерөнхийлөгч Пенья Ньето АНУ-д албан айлчлал хийсэн бол энэ нь тус 2 улсын анхны дээд хэмжээний уулзалт болох байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн өмнө өгч байсан амлалтаа биелүүлж, Мексиктэй залгаа хил дээрээ хана босгох зарлиг гаргаад байгаа. Түүнчлэн хана барих зардлыг Мексик төлөх тухай тэрээр дахин мэдэгдсэн юм. Түүний энэхүү зарлиг гаргасантай холбоотойгоор Мексикийн улс төрчид, төрийн албаныхан ерөнхийлөгч Пенья Ньето-д хандаж АНУ-д хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцлахыг шаардаад байсан.

Тиймээс энэ бүх хүчин зүйлүүд Мексикийн ерөнхийлөгчийг айлчлалаа цуцлахад хүргэсэн байж болох юм хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлалын урсгалыг зогсоохын тулд Мексиктэй залгаа хил дээр нийт 3,2 км урттай хана босгохоо сонгуулийн компанийн үеэрээ мэдэгдэж байсан. Ийм хана барихад ойролцоогоор 12 тэрбум америк доллар шаардлагатай хэмээн тэрээр тооцоолж байгаа хэдий ч мэргэжилтнүүд зардал нь түүнээс их байна хэмээн үзэж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих