Хөрс хамгаалах үндэсний хөтөлбөртэй болно

7372

“Хөрс хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн төсөл  боловсруулах ажлын хэсэг өнөөдөр БОАЖЯ-нд хуралдлаа. Хурлыг БОАЖЯ-ны ГЗБУНБЗГ-ын Усны хэлтсийн дарга Ш.Мягмар нээж, ахлах мэргэжилтэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Наранчимэг удирдан явуулсан. Хэлтсийн дарга Ш.Мягмар хурлыг нээж хэлсэн үгэндээ   “НҮБ-ийн мэдээллээр манай дэлхий сүүлийн 150 жилд өөрийн шимт хөрсний талыг нэгэнт алджээ. Гэтэл шимт хөрс байгалийн аясаар бий болоход 1000 жил шаардагддаг бөгөөд дэлхийн хүн амын хүнс тэжээлийн 90 хувь нь хөрснөөс хамааралтай бөгөөд ганц жишээ дурдахад Гео-экологийн хүрээлэнгээс Улаанбаатар хотын хөрснөөс авсан нийт дээжийн 88 хувьд нь нянгийн бохирдол илэрсэн байна” гэдгийг цохон хэллээ.

 

Түүнчлэн, хөрс хамгаалах, нөхөн  сэргээх ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан нь энэхүү хөтөлбөр боловсруулах ажлыг дэмжиж ажиллахад томоохон түлхэц болно.

 

Энэхүү хуралдаанаар Хөтөлбөрийн төслийн зорилго, агуулга, үндсэн чиглэлээ хэлэлцэж, баталлаа. Мөн ажлын хэсгийн гишүүдийг дэд ажлыг хэсгүүдэд хувааж ажиллах төлөвлөгөө гаргаж, дараагийн хуралдааныг 2 дугаар сарын 15-нд зохион байгуулахаар тохирлоо.


URL:

Сэтгэгдэл бичих