Оюутны байрны хогийн цэг дээрээс нярайн цогцос олджээ
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хороо МУБИС-ийн оюутны 5-р дотуур байрны зүүн урд буланд байрлах хогийн цэг дээрээс нярайн цогцос олджээ. Уг нярай 3.8 кг жинтэй эрэгтэй байсан бөгөөд нярайн эхэстэй нь хаясан байжээ.
Үүнтэй холбогдуулан, Нярайг төрүүлсэн болон хаясан байж болзошгүй, жирэмсний хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь байхгүй байгаа эхчүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас худалдан авч байгаа аж.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Fact.mn
URL: