Хиллари Клинтон 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй
Дональд Трампад ялагдсан Ардчилсан намын Хиллари Клинтон улс төрийн карьераа орхихгүй 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаа аж. Тиймээс өөрийн гэсэн телевизийн шоу гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асны ойрын эх сурвалжаас иш татан Daily Mail мэдээлжээ.
2020 онд Хиллари Клинтон 73 настай байх юм. Дөрвөн жилийн хугацаанд тэрбээр Трампын эсрэг либерал телевизийн шоугаар дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэх гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хиллари дараагийн сонгуульд оролцох “санал нээлттэй” байгаа гэжээ. Гэртээ хийсэн нэг үдэшлэг дээрээ тэрбээр хундага өргөхдөө “Би дахин буцаж ирнэ” гэжээ.
М.Баяр
GEREG.MN
URL: