МАН-ынхан төрийн албыг төрлийнх болгосон, одоо намынх болгох уу

6593УИХ дахь МАН-ын бүдүүн бүлэг Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Ингэхдээ бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 3/1 нь төрийн албан хаагч байх заалтыг оруулж ирсэн нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Уг хуулийн төслийг өнөөдөр хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.

Төрийн албан хаагч гэдэг нь ямар нэгэн намын харьяаллаас татгалзсаны үндсэн дээр Төрийн албан хаагчийн тангараг өргөдөг хуультай. Харамсалтай нь улс төрийн намууд төрийн эрхийг ээлжилж барих болгондоо намын харьяаллаар халаа, сэлгээ хийдэг бичигдээгүй хуультай болчихсон. Төрийн албан хаагчид ч бодит байдал дээр аль нэг намд үйлчлэхгүй л бол ажилгүй, хоолгүй болох нь энүүхэнд. Тиймээс төрийн алба төрлийн цаашлаад албан бусаар намын алба болчихоод байгаа. Тэгвэл одоо намын алба болсон гэдгийг нь албан ёсоор баталгаажуулах гэж байгаа нь энэ бололтой юм.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэдэг нь намын гишүүн байсны үндсэн дээр сонгогддог улс төрийн албан хаагч юм. Гэтэл төрийн албыг улс төрийн албатай хольж, хутгах гэж байгаа нь төрийн эсрэг босч буй үйл ажиллагаа яах аргагүй мөн. МАН-ын бүдүүн бүлэг хүссэнээ хийх эрхтэй байгаадаа эрдэн төрийн албыг намын тэр дундаа улс төрийн алба болгохоор шийджээ.

У.Жанцан

Цензургүй.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих