Шинэ жилийн үнэ

Монголчууд 1930-аад оноос шинэ жилийг тэмдэглэж байна. Шинэ жил гэдэг нь үнэн хэрэгтээ Христийн тооллын жил бүрийн эхний өдөр гэнэ. Үндэсний уламжлалаар бол манай шинэ жил нь Цагаан сар юм. Гэхдээ даяаршиж байгаа дэлхийд шинэ жил тэмдэглэх нь гарцаагүй. Монгол ба Христийн шинэ жилийн зардал маш их ялгаатай. Христийн шинэ жилд гоёл чимэглэл, гэрэл цахилгаан, шагнал урамшуулал, ундаа, шампанскт илүү их мөнгө зардаг. Харин цагаан сард гарын бэлэг, хоол унд, түлээ түлшинд мөнгө их урсана. Монголчууд цагаан сараа тэмдэглэхдээ шинэ жилээс хоёр дахин их мөнгө зардаг. Харин шинэ жилд байгууллагууд их мөнгө гаргана. Монгол өрх шинэ жил тэмдэглэхэд дунджаар 100 мянган төгрөг зарцуулдаг албан бус баримт бий, Харин нэг тааламжгүй зураг бол гэр хорооллын орлого багатай иргэд төв талбай ороход хүндрэлтэй байдаг бол өндөр орлоготой улстөрч, бизнесменүүд таван давхар бялуугаа телевизээр гайхуулдаг явдал юм. Тиймээс ядуурал газар авсан өнөө үед хэт тансаг ёолкоо хэдэн өдрийн турш телевизээр харуулах нь хэдэн хөрөнгөтнүүдээ үзэн ядахад хүргэх вий.

Х.БАТТӨГС


URL:

Сэтгэгдэл бичих