Хөнгөлөлт, чөлөөлөлтөөс татгалзах шинэчлэл
Татварын хоёр дахь шатны багц шинэчлэл урагшлахаар боллоо. Зогсонги байдалд ороод байсан шинэчлэлийг энэ онд эрчимжүүлэхээр Татварын ерөнхий газар төлөвлөж байна. Шинэчлэл үр дүн багатай хөнгөлөлт, чөлөөлөлтийг цөөлөхөөс эхлэх нь. Улсын хэмжээнд 40 гаруй хөнгөлөлт, 180 орчим чөлөөлөлт үйлчилж байна. Үүнийг багасгах бөгөөд сүүлийн жилүүдэд хавтгайрсан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг цэгwлэх нь. Ингэснээр төсөвт дунджаар нэг их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой аж.
Төсвийн орлогыг бүрдүүлэх нь татварын багц шинэчлэлийн тэргүүн зорилт биш. Харин мухардалд ороод байгаа тогтолцоогоо эргэн харах, улмаар засаж сайжруулах нь нэн тэргүүний шаардлага билээ. -Тиймээс татварын нийт орлогын 30 гаруй хувьтай тэнцэх болсон үр ашиг тааруу хөнгөлөлт, чөлөөлөлтийг халах нь шинэчлэлийн хүрээнд хийх ажлын нэг болж байна. Хөнгөлөлт, чөлөөлөлт нэрээр татвараас зугтах үзэгдэл газар авч байгааг Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг ярилаа.
Эдийн засагт өгөөж, ач холбогдол нь төдийлэн хараг-дахгүй хөнгөлөлт, чөлөөлөлтийг цаашид хумихад татварын бодлого чиглэж байна. Татварын хоёр дахь шатны шинэчлэл гурав дахь Засгийн газартайгаа золгосон. “Шинэчлэл”-ийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан бодлогын шинэчлэлийг “Мэргэжил”-ийн Засгийн газар үргэлжлүүлэх нь тодорхой болов. “Шийдэл”-ийн Засгийн газар татварын хоёр дахь шатны шинэчлэлийг үргэлжлүүлсэн ч үр дүнтэй төгсгөж чадаагүй. Цаг хугацааны хувьд ч шахуу байсан.
Татварын шинэчлэлийг төгөлдөржүүлэхэд УИХ-ын дэмжлэг чухал. Үүнийг Засгийн газар дангаар шийдэх боломж өнөөгийн засаглалын түвшинд хязгаарлагдмал. Тэгэхээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг цөөрүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага гол үүрэг гүйцэтгэхээр байна. Санхүү, эдийн засгийн харилцаа гүнзгийрч, зах зээл тэлэх хэрээр татварын системд хүндрэл үүсч, зөрчил гарах нь олширсон. Тиймээс нөхцөл байдлаа засах, тогтолцооны гажуудлаас гарахад энэ удаагийн шинэчлэлийн ач холбогдол оршиж буй.
Хөнгөлөлт, чөлөөлөлтийг цөөрүүлэх нь татварын бааз сууриа тэлэх, орлого нэмэгдэх боломж. Гол нь татварын систем эрүүлжиж, далд эдийн засаг агших давуу талтай. Татварын бодлото экстюртыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, тэгш шударга татварын орчныг бүрдүүлэхээр зорьж байна.
Харамсалтай нь хэт олширсон хөнгөлөлт, чөлөөлөлт нь “зам”-аасаа хазайхад хүргэж байгааг СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Ч.Өнөржаргал ярилаа. Манай улс бүс нутагтаа хамгийн бага татвартай орны тоонд багтах ч хөнгөлөлт, чөлөөлөлт даам-жирсан нь татварын ачааллыг улам нэмэгдүүлж байгаа нь бий. Татварын хоёр дахь шатны шинэчлэлийн хүрээнд Аж ахуйн нэгж орлогын албан татварын тухай хуулийн төсөл хүлээлт үүсгээд байна. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд шинэчлэл тусгалаа олох юм.
ЗГМ
URL: