Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Барын зулзагыг бага дээр” нь дарахаар шийдэв үү

ikh hoyor zargagchАН-ын даргын төлөөх тулаан дээд цэгтээ хүрчээ. АН-ын дотоод зөрчил улам л гүн шаварт шигтгэсээр байгааг хэлэхэд илүүц биз.

Уг нь З.Энхболд гэх “АЛУНГОО ЭХ”-ийн зарлигаар багцалсан сум атгаж төрсөн /өрсөлдсөн/ таван нэр дэвшигч маань шудрага, ардчилсан сонгууль болно. Манай нам эв нэгдэлтэй гэж дуу нэгтэй ярьж явсан цаг саяхан. Гэхдээ энэ бол сонгогч намын гишүүд дэмжигчдийнхээ өмнө тавьсан жүжиг төдий зүйл байсан нь тодорхой боллоо.

Ардчилсан нам дотроо “Алтан гадас”-аар овоглодог Н.Алтанхуяг уг нь сонгуулийн хувьд рейтинг өндөртэй явж байсан. Гэтэл тэрхүү өрсөлдөгчийн сонгуулийн ажил өчигдрөөр дуусгавар бараг болж байх шиг. Өмнө нь АТГ-аас дуудаж мэдүүлэг авч байсан. Тухайн үед Н.Алтанхуяг өөрийг нь ийн хоргоож байгаа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой хэмээн хэмээн хэвлэлийнхэнд мэдээлж байсан санагдана. Ерөнхийдөө бол Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас бууснаас хойш түүний эргэн тойрны хүмүүсийг оролдож эхэлсэн түүхтэй.

Харин өчигдөр орой 19:00 цагийн үед ажил тарсны хойно АТГ-аас Н.Алтанхуягт зарлан явуулсан нь хачирхалтай. Өнөө намын даргын сонгуульд рейтинг өндөр байгаа болохоор дарах гэсэн бусад фракц болон ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн явуулга гэж зарим эх сурвалжууд үзэж байгаагаа ч нуухгүй байна. Н.Алтанхуягийг намын дарга болоод өөрийн хүчээ зузаатгахыг зүгээр харж суухгүй гэсэн ерөнхийлөгчийн санаа ч байж мэднэ. Гэхдээ энэ бол зүгээ л таамаг төдий зүйл л дээ.

Тодруулбал: Өнгөрсөн хавраас эхлэн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрын хооронд үл мэдэгдэх хана бий болж чимээтэй, чимээгүй дайныг эхлүүлсэн гэх. Тэгэхээр “БАРЫН ЗУЛЗАГЫГ БАГА ДЭЭР” нь гэдгийн үлгэрээр Ц.Элбэгдорж хүч чадлаа харуулж байж болох юм.

 

Эх сурвалж: bolod.mn

ЧОЙ

 


URL:

Нэр: zochin Огноо: 27 January 2017

zarlan dyydahaa zaaval ajil tarsnu

Сэтгэгдэл бичих