“Скайтел” ХХК-ийг гэрээт салбарууд нь шүүхэд өгчээ

148541328658899ba652ff2“Скайтел” ХХК-ийг гэрээт салбарууд нь шүүхдэхээр болжээ. Учир нь Скайтелийн төв компани гэрээт салбаруудаа эдийн засгийн уналтанд оруулж, анх байгуулсан хамтран ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн байна.

Одоогийн байдлаар нийт гурван салбараас төв Скайтелийг шүүхэд өгөөд байгаа бөгөөд энэ сарын 31-ны өдөр МҮХАҮТ-ийн дэргэдэх үндэсний болон Олон улсын Арбитрын шүүхээр хянан хэлэлцэхээр тов тогтсон байна.

Тодруулбал, “Эдийн засгийн хүнд үед гэрээт салбартаа мэдэгдэлгүй хямдрал зарладаг, төв салбараас зээлээр авсан үйлчилгээг борлуулж дуусаагүй байхад их хэмжээний мөнгө нэхдэг, ашигтай ажиллаж байгаа салбаруудыг хүчээр булаан авч, өөр хүнд зардаг” зэргээр хамтран ажиллах гэрээгээ ямар ч үндэслэлгүй зөрчдөг хэмээн шүүхэд ханджээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих