З.Баянсэлэнгэ гоо сайхан, боловсролдоо анхаараад завгүй

1201701261485374070УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ улс төрөөс хөндийрч боловсрол, гоо сайхандаа анхаарч яваа. Хуулийн чиглэлээр сургуульд сурч, мэдлэгээ дээшлүүлж яваа З.Баянсэлэнгэ нүүрномын идэвхтэн гишүүний нэг. Тэгвэл тэрбээр саяхан өөрийнхөө нүүрномд бүсгүйчүүдэд зориулсан зөвлөгөө оруулж, “Хэрэв энэ аргыг тав хоног хэрэглэвэл илүү үр дүнтэй бас жин хасахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх. Бүсгүйчүүд туршиж үзэхэд гэмгүй” хэмээн зөвлөжээ. УИХ-ын сонгуулийн үеэр “Би танай гэр бүлийн гишүүн” хэмээн хэлснээс хойш олон нийтийн сүлжээнд “Манай ам бүлийн нэг гишүүн хаана байна” гэх хөгжилтэй пост хаа нэгтээ харагдах болсон. Тэгвэл танай гэрийн хүн чинь боловсролдоо шамдахаас гадна, фэйсбүүк найзууддаа зөвлөгөө өгч, давхар гоо сайхандаа анхаараад завгүй явна шүү.


URL:

Сэтгэгдэл бичих