“АТМ” хакердсан гадныхан ял сонсчээ
Гурван Европ залуу Тайванд бэлэн мөнгөний машин (ATM) хакердаж, 2.6 сая ам.доллар дээрэмдсэн хэрэг гарчээ. Гэмт этгээдүүд өнгөрсөн оны долоодугаар сард гурван өөр хотод 41 арилжааны банкны эзэмшилд байх бэлэн мөнгөний машинд системийн аргаар нөлөөлж их хэмжээний бэлэн мөнгө авчээ.
Хуулийнхан тэднийг удаан хугацаанд мөрдсөний эцэст “CCTV” хяналтын камераар илрүүлжээ.
Гэмт этгээдүүд Тайван, Тайланд зэрэг орнуудад “ATM” хакердаж, мөнгө гарган авч байсан гэнэ. Тэдний хоёр нь Латви улсын иргэд бөгөөд Андрес Перегудов, Михаил Колибаба гэдэг аж. Харин нөгөөх нь Молдав улсын иргэн Никлае Пенков гэх этгээд байжээ.
Прокурорууд тэдэнд 12 жилийн ял төлөвөлөж буйгаа хэвлэлд танилцуулжээ.
Т.Бат
TIME.MN
URL: