“Мөнхжин-Од” компанитай холбоотой маш нууц баримт задарчээ

arhi“Найрсаг нэртэй” архи уусан таван хүний амиа алдсан шалтгааныг шил арчигч шингэнд тохоод өнгөрсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн ард цэвэрхэн үлдсэн “Найрсаг” нэртэй архины үйлдвэрлэгч компани болох “Мөнхжин-Од” компанитай холбогдох ноцтой мэдээлэл тархаад байна. Тус  компанийн архинд но-той, ноцтой зөрчлүүд урьд өмнө нь хэдэнтээ илэрч байсан байх юм.

Тодруулбал,

2011 онд “”Мөнхжин Од” компанид шалгалт хийхэд чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээ хямд үнээр борлуулж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглаж, өөрийн бүтээгдэхүүнийг савладаг, онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглаж, хуурамч бүтээгдэхүүн худалдаанд гаргадаг гэх зэрэг хууль зөрчдөг байсан нь цагдаагийн газар бүртгэгдсэн байна.

2012 онд “Мөнхжин” нэртэй 6000 ширхэг  хуурамч архи үйлдвэрлэн худалдах гэж байсныг нь цагдаагийн байгууллагын шалгалтаар илрүүлж байжээ.

2013 онд “Мөнхжин” архины үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг  Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд хуулийн байгууллагаас хүргүүлсэн ч хүчин мөхөсджээ

2015 онд “Хямд архи” арга хэмжээг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс  зохион байгуулж, 10 мянган шил архи хураан авч шинжилгээнд явуулсан байдаг. Шинжилгээгээр архины татварын акцанд тэдгээр архинд хуурамч архины хольцтой гэж гарч байжээ. Ингээд “Мөнхжин” нэртэй хуурамч архийг үйлдвэрлэсэн этгээдэд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн ч мөн л хүчин мөхөсдөж, компани ч хаагдаагүй, хариуцлага хүлээсэн хүнгүй хоцорсон байна.

2015 оны 2 дугаар сард “Мөнхжин” нэртэй архийг “Найрсаг” нэртэй болгон нэрийг нь өөрчилж, худалдаанд гаргасан байдаг. Тухайн үед энэ архийг уусан хүн хордлогын шинжтэй нас барсан гэсэн гомдол Мэргэлийн хяналтын газарт ирж,  лабораторийн шинжилгээнд хамруулж байсан удаатай юм байна.

Харин хамгийн сүүлд “Найрсаг” нэртэй архи ууж байсан таван хүн амь эрсэдсэн хэрэг гарч, олныг цочроогоод авсан.

“Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэсэн архитай холбоотой он дарааллан ойр, ойр гарсан дээрх зөрчлүүд нэгийг өгүүлэхгүй байна гэж үү. Тавийгаач болсон таван хүний аминд тус компанийн үйлдвэрлэсэн архи ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэсэн үндэслэлийг урьд өмнө нь гарсан зөрчлүүдээр нь бататгаж болмоор байгаа юм. Гэвч энэ олон зөрчлийг үл хайхран өнөөг хэр нь оршин тогтнох “Мөнхжин-ОД” компанийн өмнө  манай хууль хяналтынхан хүчин мөхөсдөж байгаа нь үнэхээр харамсалтай.

Эх сурвалж: Criminal.mn


URL:

Сэтгэгдэл бичих