Дотоод сонгуулийн сөрөг тал нь фракцуудыг “сэрээдэг”
Ардчилсан намын Их хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдаж, намын даргаа дотоод сунгаагаар тодруулахаар болсон. Энэ дагуу намын даргын сунгаанд таван нэр дэвшигч өрсөлдөж, сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Энэ талаар улс төр судлаач Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.
-Ардчилсан намын даргын сунгаа албан ёсоор өндөрлөлөө. Судлаач хүний хувьд энэхүү дотоод сунгааг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Нэгдүгээрт, намын бүх гишүүн нь дотоод сонгуульдаа оролцож, даргаа сонгох гэж байгаа нь Монголын хувьд шинэ үйл явц. Бас маш том зориг. Ардчилсан нам ийм санал гаргаад хэрэгжүүлж байгаа нь Монголд улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчилалд шинэ алхам юм.
Хоёрдугаарт, Ардчилсан шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлэх, дотоод асуудлаа шийдэхэд дөхөм болно гэж харж байгаа. Намын даргыг бүх гишүүний саналаар сонгох нь тус намын шинэчлэлийн 50 хувь нь биш. Нэг хүнийг нөгөөгөөр нь сольж байгаа л үйл явц. Таван нэр дэвшигчээс хэн нь ч дарга болж болно. Гагцхүү Ардчилсан намд дотоод эв нэгдэл, төлөвшлийн асуудал чухал.
-Дотоод сонгууль Ардчилсан намыг амьд, ардчилалтай, эрүүл нам гэсэн имижийг гадна талдаа бүрдүүлдэг. Гэвч дотооддоо их хагарлын эхлэл болдог хэмээн зарим судлаач төдийгүй улстөрчид дүгнэж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Шинэ оролдлого тул хүн-рэлтэй асуудал үүснэ. Үүнд, нам доторх улстөрчдийн өрсөлдөөн гэж асуудал ч бий. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Ардчилсан нам бүрэлдэж, төлөвшихдөө 10 орчим улс төрийн хүчнийг нэгтгэсэн. Энэ нь Ардчилсан намын гол онцлог. Өнөөдрийн Ардчилсан нам бол 2000 онд байгуулагдсан таван намын нэгдэл шүү дээ. Үүнээс үүдэн анхдагч намынхаа угшлыг хадгалсан фракцуудын зөрчил байдаг. Дотоод сонгуулийн нэг сөрөг тал нь фракцуудыг идэвхжүүлдэг, гишүүдийг талцуулдаг нь үнэн.
-Гэхдээ Ардчилсан нам өнгөрсөн 2015 оноос эхлэн фракцгүй улс төрийн хүчин болохоо мэдэгдэж байсан шүү дээ?
-Ийм зорилго тавиад удаж байна. Гэхдээ бүлэглэлүүдээс бүрдсэн, фракцын нэгдлийг хадгалдаг улс төрийн хүчний хувьд фракцыг ор үндэсгүй арилгах боломжгүй. Нөгөөтэйгүүр, фракцгүй улс төрийн хүчин гэж байхгүй. Ардчилсан намын хувьд анхдагч эх сурвалжаа хадгалсан фракц, бүлэглэлүүд байдаг.
Харин бусад улс төрийн хүчинд үнэт зүйл, үе тэнгийнхэн, нутаг усны бүлэглэл, фракцууд түгээмэл байх шиг байна. Товчхондоо, Ардчилсан нам даргаа сунгаагаар тодруулж байгаа нь дотоод ардчилалдаа томоохон шинэчлэл хийлээ гэж харах нь зөв. Бүх гишүүн нь намын даргаа сонгож байгаа туршлага урьд нь байгаагүй, тиймээс хамгийн том боломж. Намын гишүүд нь ийм боломжийг алдалгүйгээр сонгуульдаа идэвхтэй оролцох ёстой. Нөгөөтэйгүүр, эв
нэгдэлтэй байх нь хамгийн гол зорилго учир нэр дэвшигчид өрсөлдөөнийг хурцатгах хэрэггүй гэж бодож байна.
-Фракцгүй Ардчилсан нам болох боломжгүй гэсэн үг үү?
-Фракцгүй нам болно гэдэг нь шинэ бодлого. Огт фракцгүй болно гэж байхгүй. Хэрхэн яаж хязгаарлах шийдлүүд гарах баих. Үүний төлөө нам төлөвших, шинэ зохион байгуулалтад орох, эрх зүйн орчиндоо том шинэчлэл хийх замаар явах байх.
-Ардчилсан нам хамгийн анх дотоод сунгааг 1996 онд зохион байгуулсан. Мөн 2001 онд ч Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан удаатай. Энэ удаагийн дотоод сунгаа ямар онцлогтой вэ?
-2001 онд Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулахын тулд дотоод сунгаа зохион байгуулж, хоёр кандидат өрсөлдөж байсан. Энэ удаагийнх намын даргын төлөөх сунгаа учир шинэ зүйл. Ер нь “Нэг гишүүн-нэг санал” гэдэг аргыг дэлхийн зарим оронд хэрэглэдэг. Ялангуяа парламент болон намын төлөвшил өндөр хөгжсөн орнуудад хэрэглэж байна. Тухайлбал, Парламентад нэр дэвшигчийг сонгох, Намын Их, Бага хурлын гиигүүдийг сонгох болон Намын даргыг сонгоход энэхүү зарчмыг баримталдаг жишээ бий.
“Нэг гишүүн-нэг санал” гэдэг аргыг Канад, Их Британийэ улс төрийн намууд даргаа сонгохдоо хэрэглэж байна. Улс төрийн нам бол хамтын удирдлагын байгууллага. Хамтын удирд-лагыг хамтаараа шийдвэр гаргах замаар хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа төгс шийдэл бол бүх гишүүнээсээ асуух үйл явц юм. Энэ аргыг Монгол Улсад хэрэглэж байгаа нь олзуурхууштай.
Нөгөөтэйгүүр, Ардчилсан нам дотоод зөрчлөө даван туулах гэж байгаа энэхүү хандлага нь эргээд намаа сөхрүүлчих вий гэхээс эмээж байна.
-Ийм алдаа гаргахгүйн тулд ямар алхам хийх ёстой вэ?
-Нэр дэвшигчдийн өрсөлдөөн, фракцуудын идэвхжил цаана нь яваад байгааг харуулж буй. Үүнийгээ л тэвчих хэрэгтэй.
-Ардчилсан нам гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлээ хийж, сонгуульд оролцох эрхийг нь албан ёсоор “сэргээж” байна.
-Дэлхийн олон оронд улс төрийн намууд нь жил бүр гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж, олон нийтэд ил байлгадаг. Харин Монголд улс төрийн намуудын гишүүдийн бүртгэл сүүлийн 26 жилийн хугацаанд эмх замбараагүй бай-сан. Ардчилсан нам гишүүний шинэчилсэн бүртгэл хийж байгаа нь шинэ алхам юм. Өнөөдөр Ардчилсан намын гишүүний шинэчилсэн бүртгэлд 176 мянган иргэн бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Бүртгэлд ийм олон гишүүн хамрагдсанд эргэлзэж байгаа. Учир нь Ардчилсан нам 160 мянган гишүүнтэй гэж Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байдаг. Энэ тоо нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын нийт гишүүний дөрөвний нэг.
Бодит байдал дээрээ улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурсан. Дэлхий даяар улс төрийн намууд сул гишүүнч-лэлтэй болж байгаа шүү дээ. Тэрчлэн Ардчилсан намын гишүүний шинэчилсэн бүртгэлд нэгдүгээр сарын эхээр 20-иод мянган хүн бүртгүүлээд байсан. Гэтэл бүртгэлийн хугацаа дуусахад 176 мянга болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, бүртгэл хоёрхон хоногийн хугацаанд хөөсөрсөн. Энэ нь нэр дэвшигч болон тэдгээрийн багийнхны хийж байгаа улс төрийн үйл ажиллагаа байхыг үгүйсгэхгүй. Энэ байдал даамжирвал намын дотоод сөргөлдөөнд муугаар нөлөөлж, сонгуульд сөрөг үр дүн авчрах вий л гэж харж байна.
Б.Даваатогтох /ЗГМ/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эв нэгдлийг хангах бус харин ч эсрэгээрээ бүр тогтворгүй болгож байна.
АН гишүүн судлаач энэ залуугын боловсруулж батлуулсан сонгуулийн хууль санал хулгайлах хууль болж өнгөрсөндөө гадны үеээ өнгөрөөсөн сонгуулийн тогтолцоог монголын харсөнд шууд буулгэж бордсон ч гэсэн ургаагүй хагдарсан