МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчид тодорч, жүжгийн сценари задарч байна
МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчид тодорч, жүжгийн сценари задарч байна
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор нэр дэвшигчдийн бүртгэлийг өчигдөр буюу 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цагаар дуусгавар болгож, есөн хүний материалыг хүлээн авчээ. Сонгон шалгаруулах үйл явц албан ёсоор ийнхүү эхэлсэн байна. Гэвч хөшигний цаадах явдлын талаар жиг жуг яриа, таамаг явсаар задарч байгаа бололтой, сценари дэлгэгдээд байна. Юутай ч тооцоолоогүй улсууд нэр дэвшихээр бүртгүүлсэн байгаа гэнэ.
Нэр дэвшихээ мэдэгдээд байсан Н.Дэмбэрэл болон нэр дэвшихээр шийдээд байсан МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгийн захирал Ч.Батцэнгэл нарыг “шавар хаана” гэж үзэн намаас нь хүчиндэж нэрийг нь татуулаад Л.Нинжжамц нэр дэвшиж байгаа аж. Одоогоор сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явахаар сценарлагдсан байгаа бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Энхмандахаар ахлуулсан ажлын хэсэг эхний шатанд “шавар” цэвэрлэж, есөөс хоёрыг үлдээхээр төлөвлөжээ. Сонирхолтой бөгөөд тодорхой зүйл гэвэл үлдэх хоёрын нэг нь Л.Нинжжамц, нөгөөх нь магадлалгүй хэн нэгэн. Сценарийн хэн нэгний дүрд ОНРадиогийн орлогч дарга Д.Батзориг тоглохоор эртнээс төлөвлөгдөж, сүүлийн шатанд ханьсаж үлдэхээр байгаа юмсанж. Энэ сценариар харвал МАН-ын Энхмандах Л.Нинжжамцаа аль хэдийн “адисалчихсан” байгаа бололтой. Тоглоом дуусчээ. Ажил хийдэггүй Үндэсний зөвлөлөө ад үзсэн МҮОНРТ-ийнхний дунд энэ яриа тарж, бухимдал үүсээд эхэлжээ. Бодлоготой удирдагчийг босон суун хүсэмжлэх бослого шуугиан ихт МҮОНРТ-ээр ийм сонинтой.
А.СҮЛД
topmedee.mn
URL: