Ц.Нямдорж: Чаддаг юм бол барьж хориод, улсаа хохиролгүй болго л доо

nyamka2Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж хөрөнгөө зузаатгасан улстөрчдийг түүчээлж Ц.Нямдорж үнэнээ хэллээ. Тэрээр хүүгээ нэг юм хийе гэхэд нь “дэмжээд өгөөрэй” гэж утас цохисноо ямар ч аавын хүлээх үүрэг гэж тайлбарласан. Үнэхээр шударга хүн шүү гэж зарим нь биширч байгаа. Тэгвэл Хууль зүйн сайдын албыг хашиж байхдаа зургаа дахин нугалсан үнээр бараа материал төрд шахах нь шударга хүний хийдэг ажил байх нь уу. Чаддаг юм бол барьж хориод улсыг хохиролгүй болго л доо гэж басамжилж байгаагаас өөрцгүй харагдана.

Төрийн өндөр албан тушаалыг урвуулан ашиглаж, улсын мөнгийг идэж шамшигдуулахдаа үр хүүхдээ оролцуулан завшсан Ц.Нямдоржид ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тэр УИХ-ын дэд даргаа өгөөд жирийн гишүүн болж, хажуу сандалдаа шилжин сууснаар энэ хэрэгт цэг тавих уу. Иргэд “Эрдэнэт”-ээс ирэх татвараас бүрдсэн төсвийн хэдэн төгрөгөө сар бүр хүлээж, банкны зээлэнд боомилогдон амьдарч байхад төрийн түшээд нь гэр бүлээрээ үгсэн хуйвалдаж, луйвардан хурааж суугаа энэ тогтолцоог бий болгосон шахаачдын армийг Ц.Нямдоржоор эхлүүлэн цэвэрлэж чадах уу. Шахаачдын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ гэсэн Ц.Нямдоржийн үнэн илрэх энэ цагт тэр өөрөө юу хийх вэ?


URL:

Нэр: ЦАГААН САР Огноо: 25 January 2017

ЗӨВ ШҮҮ

Нэр: hi Огноо: 25 January 2017

Боль доо. Цаана чинь 400 сая доллар луйвардачихаад байхад Нямдоржийн хэдэн доллар. Өөрөө тайлбар хийгээд л байна шүү дээ.

Нэр: зочин Огноо: 2 February 2017

400 сая доллар алдсан хүн хаана байна

Нэр: зочин Огноо: 2 March 2017

Хувийн хэвшилээс татвараа л авахад 2 дахин илүү орлого улсад орчихно шүү дээ,Нямдорж арай л бна даа

Сэтгэгдэл бичих