ИСЛАМЫН ШАШИНТНУУДЫГ МОНГОЛД УРИН ДУУДСААР БАЙНА

Зургийн тайлбар: Афганы Хазара нар шашны Ашура баярыг тэмдэглэж байгаа нь (https://hazaranewspakistan.files.wordpress.com/2008/01/quetta_ashura_2008-4.jpg)

Сүүлийн үед Монголд үндсэрхэг үзэл нэрийн дор өөртөө нэр алдар,хонжоо хайж, гарал үүсэл нь мэдэгдэхгүй янз бүрийн шашинтай харь хүмүүсийг дуудан суурьшуулахыг уриалах явдал идэвхжиж байна. Үүнийг дэмжигч нэгэн Ч.Мөнхбаяр гэгч Монголд ислам шашинт Афганчуудыг Монголд суурьшуулахын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. Тэрээр ингэж бичжээ:

“ГИХГ маань Зул сарын баярын өдөр Монголоос гар хэмээн ямар ч үндэслэлгүйгээр, магистрт сурч буй гурван хазара оюутныг Монголоос гар гэж хөөж тууж байна. Ингэхдээ гэр бүлийг салгаж сарниах үйл аанай хийж байна. Бас ахин хазара оюутан сургаж болохгүй хэмээн МОУИС-д сануулга өгсөн аж.

Удалгүй монгол-хазарын найрамдал нөхөрлөл тэг цэгд тулж мэдэх болжээ. Манайд байгаа арван хэдэн оюутан төгсөөд явна. Монголын иргэн болно гэж байсан зарим нь бүтэхгүй болохоор өөр улс руу гарах гэж байна. Ажил үйлчилгээ эрхэлж байсан нь ч мухардан мөн явах төлөвтэй. Сайхан сэтгэлээр ирсэн хазара хүмүүсийг хуурч мэхэлдэг, мөнгө хөрөнгийг нь хулхидаж завшчихдаг. Ингээд удалгүй нэг ч хазара хүн Монголд үлдэхгүй, бүр ирэх ч үгүй болж магадгүй аж.

Сөрөг үзэгдлийг таслан зогсоохын төлөө хүчээ нэгтгэн тэмцэцгээе! Хазара ахан дүүстэйгээ найрамдаж нөхөрлөе гэж уриалж ухуулж явсан олон хүн бий. Нааш хандна уу. Миний бие удахгүй хэвлэлийн хурал зохион байгуулах санаа өвөрлөн байна. Оролцож өмгөөлөл хамгааллын үгээ хэлнэ үү.”

Тэгвэл, Хазара гэж хэн бэ? Энэ талаар доорх мэдээ гарч байжээ.

СИРИД ХАЗАРА НАР ШАШНЫХАА ТӨЛӨӨ АМИА ӨГЧ БАЙНА

2011 оны “Арабын хавар”-аар Сирид эхэлсэн иргэний дайн дөрөвдэхь жилдээ үргэлжилж байна. Энэ дайн сунжрах хэрээр улам бүр олон улсын шинжтэй шашины дайн болон хувирчээ. Энэ дайнд нэг талаас АНУ тэргүүтэй Өрнийн улсуудаас гадна лалын ертөнц дэхь Сунни урсгалын хүн ам зонхилдог Саудын Араб, Кувейт, Катар, Турк зэрэг улсууд идвэхитэй оролцож эхэлсэн бол нөгөө талаас Шиа урсгалын хүн ам зонхилдог Иран ихээхэн нөлөөтэй оролцох болжээ.

Сирийн иргэний дайнд босогчдын талд дэлхийн өнцөг булан бүрээс нэмэгдэн ирэх лалын Сунни урсгалын жихадууд тулалдаж байна. Хоёр жилийн өмнө BBC агентлагийн мэдээлснээр Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадын эсрэг босогчдын талд тулалдаж буй гадаад дайчдын тоо аль хэдийн 11000-д хүрсэн байв.

Зургийн тайлбар: Сирид Башар Ассадын төлөө тулалдаж буй Исламын дайчид Хазара нар (http://tribune.com.pk/story/1007694/iran-recruits-pakistani-shias-for-combat-in-syria/)

Гэвч мөн Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадын талд гадны цөөнгүй дайчид тулалдах болжээ. Тэд бол Ираны шууд болон шууд бус дэмжлэгтэй лалын Шиа урсгалынханаас бүрдсэн гадаад дайчид юм. Шиа буюу Шийтийн дайчид Сири дэхь Шийтүүдийн сүм хийд, ариун газрыг хамгаалахын тулд шашин нэгт ерөнхийлөгч Башар Ассадын талд тулалдахаар Иран, Ирак, Ливан, Пакистан зэрэг улсаас иржээ. Гэхдээ Башар Ассадын талд тулалдаж буй тэдгээр гадаад дайчдын дотроос нэгэн угсаатны дайчид анхаарал татаж байгаа юм. Тэд Афганистанаас иржээ.

Ассадын талд тулалдаж буй гадаад дайчдын дотор Ази төрхөөрөө ялгарах олон тооны Афган дайчид байгаа тухай мэдээ саяхнаас ихээр цацагдаж байна. Тэд бол Афганистаны Хазара угсаатны дайчид юм. Саяхан Сирийн босогчдод олзлогдсон Хазара дайчдын мөрөөр бичсэн дэлгэрэнгүй нийтлэл Германы “Шпигель” сэтгүүлд гарчээ. Гэхдээ Сирид Афганы Хазара нар тулалдаж байгаа тухай мэдээ иргэний дайны эхэн үеэс л мэр сэр дуулддаг байсан билээ.

Тэгвэл одоо Сирид хэдэн зуугаар тоологдох Хазар нар тулалдаж байна гэдэг нь тодорхой болжээ. Middleeasteye.net хэмээх цахим сонинд бичсэнээр, Шийт шашинт дайчдын талаар судалгаа хийдэг Филлип Смит Афганистаны Хазара нар аль 2012 оноос Сирид тулалдсан тухай баримт бий хэмээн өгүүлсэн байна. Тэдгээр Шийт шашинт дайчдыг Иран улс Сири рүү илгээж байгаа хэмээн Смит хэлсэн юм.

2014 оны 5 дугаар сарын 22-ны “Уолл Стрийт сэтгүүл”-д Ираны лалын хувьсгалт гвардийн корпус (ИЛХГК) Иран дахь Афганы Хазара дүрвэгчдэд сарын 500 ам долларын цалин, мөн Иранд байнгын оршин суух эрхийн бичиг амлаж, тэднийг Сири рүү цэрэг болгон илгээж байгаа хэмээн мэдээлжээ. Тус нийтлэлд бичсэнээр эхэндээ Афганы Шийт шашинт Хазара нарыг Сирид тулалдаж буй Ираны лалын хувьсгалт гвардийн хүний хохиролыг нөхөх зорилгоор илгээж байв. Тэгвэл одоо Сирид Афганы Шийт шашинтнуудаас бүрдсэн тусгай отрядууд бий болжээ.

Хазара нар Сирийн иргэний дайнд хэр олноор оролцож буйг Иран дахь Хазара дайчдын оршуулгын ёслолоос харж болно хэмээн Вашингтон институтын вэбсайтад өгүүлсэн байна. Үүнд өгүүлснээр 2013 оны 11-12 дугаар сард Сирид амь үрэгдсэн Лива Фатемиюуны гэх Хазара нарын шинэ бригадын арван дайчныг оршуулах ёслол Иранд болжээ. Энэ бригад дайчдаа Афганистанаас элсүүлдэг гэнэ.

Олон улсын эх сурвалжийн өгүүлж буйгаар, Афганистаны Хазара нарын ядуу амьдрал, мөн Иранд хууль бусаар цагаачилсан тэднийг нөмрөх хавчлага дарамт, ажилгүйдэл Хазара нарыг Сирийн иргэний дайн руу ийнхүү аргагүйн эрхэнд түлхэж байгаа ажээ. Гэвч нөгөө талаар Хазара нар Шиа шашинтууд юм. Сирийн иргэний дайн эхлэхээс өмнө Афганаас дүрвэж ирсэн хэсэг Хазара угсаатан Сирид амьдарч байжээ. Тэд шашин нэгт Башар Ассадын талд тулалдсан байна.  Мөн Афганистан, Иранаас ирсэн Хазара нарын дунд өөрийн шашины урсгалын төлөө Сирийн Шийт шашины ариун газруудыг хамгаалахаар сайн дураар тулалдаж буй эрчүүд цөөнгүй бий гэдгийг тэмдэглэх хэрэгтэй юм.

Афганы Хазара нарыг Монгол гаралтай гэсэн таамаг бий. Гэвч энэ нь таамаг төдийгүй ихээхэн маргаантай сэдэв билээ. Харин Хазара нар лалын нэгэн урсгал Шийт шашиндаа үнэнч ард түмэн гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Энэ нь ч тэднийг Ираны Ойрхи дорнод дахь бодлогын хэрэгсэл болж, Сирийн иргэний дайны дайчид болоход хүргэж байна.

О.Алтан

- See more at: http://gashuun.mn/2637#sthash.grzJYRdP.dpuf


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 January 2017

новшийн хазар манай улсад юу хийдгийн зайлуулвал таарна тэнэг мөнхбаяртай нь

Сэтгэгдэл бичих