Сайн мэдээ: Гал гарч байсан байшингаас дөрвөн хүний амь аварчээ
Өчигдөр өглөө буюу 01 дүгээр сарын 24-ний өглөө 08:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч дотор нь унтаж байсан Д.Алтанзул, Ц.Найманжин, Ц.Есөнжин, Г.Нэргүй нарт цаг алдалгүй тусламж үзүүлэн ослын газраас дөрвөн хүний амийг нэгэн залуу аварчээ.
Энэхүү аврагч нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр гэх залуу аж. Тэрбээр авхаалж самбаа гарган иргэний үүргээ чин шударгаар ийн биелүүлснээр дөрвөн хүний алтан амь насыг аварсан асар том гавьяа юм.
- 2
- 3
URL: