Нэг хөнжилд байсан тэд ноход шиг уралцаж байна!
Гишүүн асан З.Энхболдын гарт одоохондоо намын тамга байгаа. Намын даргад нэр дэвшигч таван этгээдийг сумлаад явуулсан тэрбээр уг нь намба заагаад аятайхан шиг байж байвал зүгээр мэт. Гэвчиг өнгөрсөн жилүүдэд эрх мэдлийг атгаж байсан АН-ын томчууд хэвлэлээр дайтаж байна. З.Энхболд Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийхдээ С.Баярцогт болон Ч.Сайханбилэг рүү гал нээсэн бол хариуд нь С.Баярцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зи-гээ дөмөгхөн шиг хэлээд авсан. Тэгсэн дараа нь Ч.Сайханбилэг бас нэвтрүүлэгт орохдоо дуугүй байгаагүй. Тэгвэл З.Энхболд дахиад үг чулуудаж байна. Тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо юу хэлснийг ишлэн хүргэе.
З.Энхболд: Надад эрх нь байсан бол би С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байсан
“Надад эрх нь байсан бол би С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байсан. Гэтэл С.Баярцогт “Чи намайг дэвшүүлэхгүй бол чиний ҮЗХ-г ирцгүй болгоод Ардчилсан нам ерөөсөө сонгуульд оролцохгүй болно шүү гэж айлгасан. ҮЗХ-д С.Баярцогтыг дагадаг фракц байдаг. Тэд гараад явчих юм бол Ардчилсан нам сонгуульд оролцохгүй байх аюултай байсан. Бүх тойрогт манай намын санал доошоо орсон нь оффшортой холбоотой… “Ч.Сайханбилэгт намын даргыг нь өгчихвөл Тавантолгойгоо аваад явчихна. Хулгайлчихна. Тэгээд би намын даргаа өгөхгүй байсан юм” хэмээн ярив. Сэтгүүлч түүнээс “Ер нь улстөрчийнхөө үнэмлэмжийн хувьд Ч.Сайханбилэгийг та юу гэж үнэлдэг вэ” гэж асуухад “За яах гэсэн юм дээ, хөөрхий амьтныг. Сайн залуу, хүний үгэнд сайн ордог. Буруу хүний үгэнд ороод л яваад байгаа болохоос. Тэр нэг МCS энэ тэр гээд болохгүй улсуудын үгэнд ороод яваад байгаа. Монголын баялагийг хулгайлах гэсэн улсуудын үгэнд орж болохгүй ш дээ. Энэ чинь ард түмний баялаг байхгүй юу. МCS компанийн өөрсдийнх нь бүтээсэн баялаг биш. Яагаад байгалийн баялаг гэж нэрлэдэг вэ гэхээр байгаль өөрөө бүтээчихсэн учраас тэр. Байгалийн баялгийг монголчуудын өмч гээд Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн. Тийм байтал монголчууд бид 7.4 тэрбум нөөцтэй, нэг хүндээ хуваахаар 500 гаруй сая төгрөгийн үнэлэмжтэй баялгийг үнэгүй, бэлгэнд өгөх ёстой гэж. Тавантолгойнхоо нэг толгойг нь өгчихсөн ш дээ. Тэрийгээ ажиллуул даа” хэмээн хэлж ярив.
С.Баярцогт: ҮАБЗ дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав суугаад Тавантолгойг ийм байдлаар хөдөлгөе гээд зарчмыг нь баталчихсан шүү дээ
З.Энхболд над руу яагаад над руу дайрсныг мэдэхгүй. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр Тавантолгойг MCS-д өгөх гээд байсан гэсэн тайлбарыг хэлсэн байна лээ. Би бол З.Энхболдыг хэтэрхий гэнэн, харалган байна гэж харж байна. Түүний энэ бодол яг үнэндээ манай намын ялагдлын үндэс болсон ш тээ.
Би З.Энхболдыг сайн мэднэ. ҮАБЗ дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав суугаад Тавантолгойг ийм байдлаар хөдөлгөе гээд зарчмыг нь баталчихсан шүү дээ. Тэр зарчмын дагуу л дараагийн Засгийн газар төслөө боловсруулаад ирсэн. Тэр үед би З.Энхболдоос асуусан юм. “Та нарын ҮАБЗ дээр ярьсны чинь дагуу бид төслөө боловсруулаад ирлээ, чи тэгээд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ” гэсэн чинь З.Энхболд “Тухайн үед би дан ганц УИХ-ын дарга байсан. Одоо бол намын дарга болсон. Тийм учраас улс төрийн асуудлаар энэ төслийг дэмжиж чадахгүй” гэж хэлсэн л дээ. Магадгүй З.Энхболд тэр үед сонгуулиа бодож байсан байж болно. Тэгэхдээ үр дүнг нь хар л даа. Манай нам навс ялагдсан шүү дээ. Тэгэхээр түүний хараа, гаргалгаа нь буруу байсан гэсэн үг. Тэгээд одоо Ч.Сайханбилэг бид хоёрыг Тавантолгойг нэг компанид өгөх гээд байсан юм шиг үлгэр зохиож яриад байгаа нь утгагүй л дээ.
З.Энхболд:Манай нам дотор ард түмний өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн “МSC”-ийн төлөөлөл олон байсан
“Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна…
Манай нам дотор ард түмний өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн “МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан боловч МАН-д ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.”
Ч.Сайханбилэг: УИХ-ын дарга гарч тайлбар хий гэсэн
Зургадугаар сарын эхээр Эрдэнэт Монгол руу шилжих боломж гарч ирлээ гэдэг асуудал Засаг дээр яригдсан.
Бид Засгийн газрынхаа хоёр ч хуралдаанаар хэлэлцээд улс төрийн сонгууль явж байгаа ороо бусгаа цаг үеэр энэ асуудлыг хэтэрхий бэлтгэлгүйгээр гаргана гэдэг маань өөрөө буруу юм, энэ асуудлаа сайтар авч үзэх хэрэгтэй, Засгийн газрын хэмжээнд шийдэх ямар асуудлууд байна, Их хуралтай ойлголцох ямар асуудлууд байна гээд энэ бүх зүйлээ үзье гээд хуулийн баг, бусад олон хүмүүс ажилласан.
Тэгээд зургадугаар сарын 29-нд сонгууль болсон. Та бүхэн мэдэж байгаа. Зургадугаар сарын 27-ны шөнөөр сонгуулийн сурталчилгаа дуусдаг. Намуудын дарга нар мэтгэлцдэг хамгийн сүүлийн халз маргаан зургадугаар сарын 27-ны орой явсан шд. Тэгэхэд ч энэ асуудал хөндөгдөөгүй.
Харин 28-нд нь нэгэнт сонгуулийн сурталчилгаа дууссан учраас Засгийн газрынхаа хуралдааныг хийе ээ гээд хийсэн. Зургадугаар сарын 28-ны өглөө Засгийн газар хуралдаанаа хийсэн. Ямар нэгэн асуудлууд байгаагүй. Зүв зүгээр хуралдаан дуусаад л гэртээ хариад, үдээс хойш түр амраад маргааш сонгуультай учраас ажилдаа оръё гээд байж байтал гэнэт 16, 17 цагийн үед Их хурлын дарга над руу ярьсан.
Танай Засгийн газарт байгаа МАХН-ын гурван сайд хэвлэлийн бага хурал хийж байна. Эрдэнэт мэрдэнэтийн асуудал ярилаа. Хоёрдугаарт, хойно Оросын хэвлэлээр энэ асуудлууд гараад ирлээ. Ерөнхий сайдын хувиар энэ асуудалдаа гарч тайлбар өгөө. Тайлбар өгөхгүй бол сонгуулийн үр дүн эсрэгээрээ эргэсэн тохиолдолд энэ асуудлаа яагаад яриагүй юм бэ гэдэг асуудал руу орно. Гарч тайлбар хий гэсэн.
Тэгээд асуудлуудаа бэлдээд л цагийн дотор 18, 19 цагийн үед өрөөндөө хэвлэлийнхнийг дуудаж байгаад мэдэгдлээ хийсэн. Орой 20, 21 цагаас телевизийн мэдээнүүдээр явсан, маргааш нь сонгууль болсон, ийм процесс болсон.” хэмээн ярьжээ.
Тэгэхээр АН-ын лидерүүд ийм маягаар хэмлэлдэж, нохой шиг уралцаж байгаа нь намын даргын марафон ид үргэлжилж байгаа энэ үед аятайхан харагдахгүй л байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ч.Сайханбилэг нь Еронхий сайд байхдаа Еронхийлогч Ц.Элбэгдоржид УНЭНЧ ХУН БОЛОХЫН ТУЛД “Мотор нь газраас 50 см зайд байдаг, буух талбай их голдог, том онгоцыг Еронхийлогч Ц.Элбэгдоржийн нутаг Ховдод буулгах буруу шийдвэр гаргаснаас болж мотор руу нь шороо орж, бараг дэлбэрэх шахсан юм. Дараа нь тосвоос их хэмжээний монго гаргаж, мотор худалдан авч, их зардлаар зооворлон Монголд авч ирж, олон мэргэжилтэн ашиглаж онгоцоо засварласан юм. Улс орны эдийн засаг хундэрсэн уед МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ УРГУЙ ЗАРДАЛ ГАРГАСАН ЮМ. Одоо энэ зардлыг нь оороор нь толуулэх естой л доо. Ч.Сайханбилэг гэдэг нохор нь Татварын хуулийн дагуу “ТУЦ ажиллуулж байгаа хунээс ч татвар авдаг байхад Оюу толгой компанийн уйл ажиллагаа явуулснаас хойших хугацааны бух татвар болох 2 тэрбум долларийн татварын орийг чолоолсон юм. Энэ 2 тэрбум долларь нь манай суулийн хэдэн жилд хийсэн бутээн байгуулалтийн ажлын санхуужилт болсон Чингэс бондын 1.5 тэрбум доллариас даруй их монго шуу дээ. Ч.Сайханбилэг нь засгийн газрын гишуудээсээ нууцаар Дубайд очиж Монголын талд ашиггуйгээр Оюу толгойн гэрээнд нэмэлт оорчлолт оруулж, Оюу тоглойн ордын лиценцээ гадны банкны барьцаанд тавьж байгаад, гадны компинид маш их хэмжээний зээл авч огсон шуу дээ. Хэрэв авсан зээлээ Оюу толгой компани нь гадны банкуудад толж чадахгуй болчихвол манай Оюу толгойн орд маань гадны банкны барьцаанд, гадны хуний мэдэлд очино гэсэн уг шуу дээ. Ч.Сайханбилэг нь Ц.Элбэгдоржтой хамтарч Эрдэнэтийн 49 хувийг хууль зорчиж, хувийн компаниар дамжуулж хувьдаа авсан шуу дээ. Харамсалтай нь МАН-ын хэдхэн нохдууд хувилдаад, хайцаалаад, хамгаалаад байгаа юм л даа. Ер нь Ц.Элбэгдорж нь хаана л бутэхгуй, болохгуй ажлууд хийгдсэн байна туунд оролцсон байдаг, ийм хууль бус ажлуудыг хэн зохион байгуулсан байна тэр нь Ц.Элбэгдорж л болж хувирлаа шуу дээ. Одоо тууний жинхэнэ нуур царай нь олон нийтэд ил болж эхэлж ээ. Ц.Элбэгдорж нь бурэн эрхийн хугацаандаа “Талийгаач С.Зоригийн хэргийг шийдвэрлэнэ” гэж зутгэсээр байгаад л оноодрийн энэ хун хэлмэгдуулэх ажлыг хийж байгаа юм биш уу? “С.Зоригийг би алсан” гээд хэрэг хулээгээд байгаа тэр “онц хунд гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг Ц.Элбэгдоржийн найз Билэгт нь ШШГГЕГ-ын дарга байхдаа “эруугийн онц хунд гэмт хэрэгтэнгуудийн дотроос сонгон шалгаруулж Ц.Элбэгдорждоо олж огч, энэ бух зохиомол уйлдлуудийг хийж, шуухийг хуртэл захиалгаар шийдвэр гаргуулсан гээд л олон нийт шуугиад байх юм. Олны ам оргуй гэдэг дээ. Ер нь Ц.Элбэгдорж нь “Сайхан ярьдаг ч гэл ээ, маш муу бодол санаатай, хийсэн уйлдэл нь дандаа ХАР МОРТЭЙ янзийн хун шиг байгаа юм. Анх 1996 онд М.Энхсайханыг Еронхий сайд байхад нь “намын дарга нь Еронхий сайд болох естой” гээд огцруулж оороо Еронхий сайд болсон ч тун удахгуй огцорч, улс оронд тогтворгуй байдал уусгэсэн. Мон Ц.Элбэгдорж нь 2000 оны сонгуульд АН-аас Дорнот аймагт нэр дэвшиж унаад л, хотыг Хархоринд нуулгэх тухай баахан улгэр ярьж байгаад л гэнэтхэн боловсрохоор, хэл сурахаар 2002 оны тогсголд АНУ руу яваад л алга болсон ч, харин Монголчууд бид нутаг орноо хогжуулэхээр холсоо цутгаруулаад л улдсэн дээ. 2004 оны хавар УИХ-ын сонгууль болж дууссаны дараа гэв гэнэтхэн Ц.Элбэгдорж гарч ирээд л “Орших уу, эс орших уу билуу дээ, нэг сонин гарчигтай лекц уншдаг болсон байна” гэж дуулдаж байснаа л гэнэт Еронхий сайд болоод л томорсон. Гэтэл энэ уед М.Энхсайхан нь АН-ын дарга байсан болохоор Эх орон намтай эвсэж “Эх орон Ардчилал” эвсэл байгуулж 2004 оны сонгуульд орж 34 суудал авсан ба МАН нь 36 суудал авсан байв. Хучний харилцаа ийм ойрхон байсан болохоор МАН-тай хамтарсан засаг байгуулах нохцол бурдсэн байсан байх. Ингээд М.Энхсайхан нь МАН-тай хамтарсан засаг байгуулахаар хэлэлцээр хийж байтал нь Ц.Элбэгдорж нь зэрэгцээд л МАН-тай хэлэлцээр хийж, нэг сайдын албан тушаалыг 10 гаруй УИХ-ын гишуунд амлаж байгаад л Еронхий сайд болсон юм байна лаа даа. Саяхан 2012 онд АН нь олонх болж МАХН-тай хамтарч засаг байгуулаад л, олон олон бутээн байгуулалтын ажил хийж олны итгэл хулээж Ц.Элбэгдорж нь дахин Еронхийлогчоор сонгогдоод л, АН нь мандаж байтал Ц.Элбэгдорж нь АН-ынхаа хэсэг бутэхгуй нохдуудийг уруу татаад л МАН-тай хамтарч, АН-аа их, бага хэмжээний 6 удаагийн сонгуульд ялалтанд хургэж, Ц.Элбэгдоржийг 2 удаа Еронхийлогч болгосон Н.Алтанхуягийгаа огцруулж, Ч.Сайханбилэг гэдэг эрх мэдэл, албан тушаалаас оор юу ч мэддэггуй нохрийг Еронхий сайд болгож, улс орноо самарлаа л эхэлсэн шуу дээ. Тэр Ч.Сайханбилэгээрээ хууль зорчуулж мон ч олон хууль бус зуйл хийлгэлээ шуу дээ. Ч.Сайханбилэг нь “Чи яагаад хууль зорчоод Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан юм бэ? гэж сэтгуулч асуухад БИ ДООЖООГУЙ ЕРОНХИЙ САЙД БОЛЖ ХАРАГДАХГУЙН ТУЛД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВСАН ЮМ ГЭЖ ХЭЛЖ БАЙХ ВЭ ДЭЭ. Ч.Сайханбилэг нь ийм л БОЛОВСРООГУЙ, ТЭНЭГ ТОЛГОЙ ШУУ ДЭЭ. Тэгээд болоогуй Эрдэнэтийн 49 хувийг торийн мэдэлд авах эсэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу УИХ нь ШУУД ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ байхад бас МАН-ын КОММУНИСТУУД нь НИЙГЭМЧЛЭНЭ БИЗ Ч ГЭХ ШИГ УЛС ТОРЖУУЛЭХ АЯДСАН БАЙНА ЛАА. Одоо энэ нохрийг “баривчлан саатуулж л эдгээр хийсэн хэргийнх нь унэн зовийг нь тогтоохоос оор арга байхгуй юм байна л даа”. Хэрэв гадуур шалгавал “хяналт шалгалтын ажил”-ыг будилуулаад, худал, унэн яриад, эцэст нь бух зуйлийг нам, улс тортэй холбоод болгохгуй байх л даа. Ер нь шалгаж унэн монийг нь тогтоох нь ирээдуй, залуу уеийнхэнд улгэр дуурайлал болсон, хумуужлийн ач холбогдолтой шуу дээ.