МУБИС-ийн орчмоос үл таних хүний цогцос олдсон гэв
“Монгол Улсын Боловсролын Их сургуулийн орчимд байрлах хогийн цэгт хүний цогцос олдсон” гэх мэдээллийг эх сурвалжаас авлаа. Дээрх мэдээллийн дагуу өдрийн 13 цаг орчимд МУБИС-ийн ойролцоох хогийн цэгийн дэргэдээс түргэний машин хөдөлж явж байв.
Тэр гудамжинд үйлчилгээ явуулдаг, ТҮЦ-нд наймаа эрхэлдэг хүмүүсээс уг хэргийн талаар асуухад “Сайн мэдэхгүй байна” гэсэн хариулт өгсөн юм.
Иймд хэргийн талаар тодруулахаар Цагдаагийн Ерөнхий газарт очлоо. Хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс лавлахад “Одоогоор энэ хэргийн талаар мэдээлэл алга байна. Хэрвээ тийм зүйл болсон бол шалгалтын явцдаа байгаа. Шалгагдаж байгаа хэргийг нэг өдрийн дараа танилцуулдаг” гэсэн юм. Ямартаа ч МУБИС-ын ойролцоогоос хүний цогцос олдсон байж магадгүй юм байна. Бид энэ талаарх мэдээллийг маргааш дэлгэрүүлэн хүргэх болно. Ер нь “Үл таних хүний цогцос олдсон” гэх хэрэг цагдаагийн газар цөөнгүй бүртгэгддэг байна. Заримаас нь дурьдвал,
Хүний цогцос хилээр гаргахыг завджээ
Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу хүний цогцос гаргахыг завдсан үйлдэл өнгөрсөн оны тавдугаар сард гарч байжээ. Тодруулбал, жонш нүүрс ачихаар явж байгаа гэх том оврын автомашинд чемоданд хийсэн, муудаж, өтсөн цогцос байсан гэнэ. Хил гаалийнхан энэхүү үйлдлийг илрүүлж цогцсыг хэн болохыг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн өгч, хэн ямар зорилгоор цогцсыг БНХАУ руу гаргах гэж байсныг цагдаагийн байгууллага шалгаж байсан байна.
Хучлагатай машин дотроос хоёр хүний цогцос олдов
Хан-Уул дүүргийн II хороонд орших “Орчлон” хорооллын байрны гадна зогсоол дээр автомашинд хоёр хүн ухаангүй байсан тухай мэдээлэл өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ. Энэ дагуу шалгахад “Hyundai Sonota-5” машинд ХУД-т оршин суух П /эр.37н/, СХД-т 23 хороонд оршин суух О /эм.47н/ нар ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ.
Эмэгтэй хүний цогцос ил гарав
Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах АНУ-ын Элчин сайдын яамны зүүн хойд талд дулааны шугамын цооногоос 2012 онд цогцос олдож байжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105 дугаарт ирсэн мэдээллийн дагуу онцгой байдлын алба хаагчид, Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтнууд цогцсыг гаргасан байна. Тэр нь 30-35 орчим насны эмэгтэй хүний цогцос байжээ.
Эх сурвалж: Criminal.mn
URL: