Монголоо худалдсан оффшорчин С.Баярцогтын ардах “нууц ноёнтонууд”
Их хүссэн хүнээр төрийн жолоог бүү атгуул гэж өвөг дээдсийн үг байдаг. Н.Алтанхуягийн хувьд намын дарга болох гэж хамаг хүчээ хаяж байна. Цаг нь тулсан газар Н.Алтанхуягт итгэл алдарсан намын гишүүдээс санал өгөх хүмүүс ховордож “хоолой дээр жад хошного дээр хутга” болчхоод тэвдэж явна. Ядаж байхад түүнд тодорхой мөрийн хөтөлбөр байхгүй намаа шинэчлэх бодлого үгүй зөвхөн Ц.Элбэгдоржоор л амаа угаахаас өөр зүйл алга. Н.Алтанхуягийн хувьд нүүрс хөтөлбөр, Самурай бондын мөнгөөр гараа угаасан гэх бяцхан мэдээнүүд сүүлийн жилүүдэд газар авч байгаа. Гэхдээ оффшор дансандаа хэдэн сая доллартой хүнд Монголчуудын эдийн засгаа өргөх мөнгөөр гараа угаах нь “хүнсний дэлгүүр орж нөхрийнхөө мөнгийг үрж буй гэрийн эзэгтэйтэй адил” юм.
Оффшор данс гэхээр С.Баярцогтоос өөр хүн тархинд буухгүй байгаа биз. Түүгээр бамбай хийж ард нь заларсан хүмүүс бол Ч.Сайханбилэг, Алтанхуяг хоёр юм. Оюу толгойн гэрээ батлагдах үед С.Баярцогт сангийн сайдын албыг хашиж гэрээг ахалж батлуулж байсан. Харин нууц хөзөр атгасан Н.Алтанхуяг тэр үед Засгийн газрын Тэргүүн шадар сайдын албыг хашиж байлаа. Тиймдээ ч Н.Алтанхуяг тухайн үед хэвлэлээр “Хэрвээ Оюутолгойн гэрээ алдаатай болсон бол би энэ Засгийн газрын Тэргүүн шадар сайдын хувьд ч, гэрээний төслийг баталсан Улсын Их Хурлын гишүүний хувьд ч огцроход бэлэн” хэмээн ам бардам ярьж байсан.
Нийтэд ил болсон С.Баярцогтын оффшор дансны ард хоёр эрхэм буй талаар хэвлэлээр нэг хэсэгтээ шуугиж байгаад намжсан билээ. Тэрхүү хоёр нууц эзэд нь Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоёр намын хооронд нуруу алдахгүй гүйснийхээ хүчинд МАНАН гэх хүчтэй бүлэглэлийг үүсгэж “шанд” нь Оюу толгойн гэрээнээс асар их мөнгө авч чадсан. Түүний байгуулсан МАНАН-гын засгийн газрын тэргүүнээр Н.Алтанхуяг заларч намын байраа 14 тэрбумаар зарж Нүүрс хөтөлбөр, Самурай бонд зэргээс ханаж цадахгүй идсэн нь хэрээс хэтэрч суудлаа өгөх дээрээ тулсан юм. Харин тэр үед АН-ЫН ҮЗХ дээр Н.Алтанхуяг, С.Баярцогт нар шантаач хийснийхээ хүчинд нэр нь солигдсон бодлого нэгт нөхрийгөө Ерөнхий сайдаар томилж чадсан нь Ч.Сайханбилэг. Өөрөөр хэлбэл нэмэгдэхүүний байр өөрчлөгдсөн ч нийлбэрийн дүн өөрчлөгдөөгүй. Ингээд Монголчууд МАНАН-гын засгийн газартай ахин нүүр тулж элгээрээ хэвтсэн билээ.
Ашиггүй гэрээ батлуулж аймшигтай баяжсан тэр гурав хамгийн түрүүнд Панамын бүсэд байрлах оффшор дансанд мөнгөө нуужээ. Гэвч хорвоо дээр мөнхийн нууц байдаггүй учраас тэдний данс ил болов. Гэхдээ энэ үед С.Баярцогт эрийн шийр зааж хоёр нөхрөө цээжээрээ халхалж бүх анхаарлыг өөр дээрээ авсан. Гэхдээ С.Баярцогт алдаагүй. Тэр сая доллар мартсаныхаа төлөө УИХ-ын Дэд даргын суудлаа өгч гишүүн хэвээр үлдэж. Дээрээс нь бүр давраад найзынхаа суудал буюу ЗГХЭГ-ын даргаар очсон юм.
МАНАН бүлэглэлийг үүсгэн байгуулсан тэр гурвын ханаж цадах сэтгэл үүгээр дуусгавар болсонгүй ээ. С.Баярцогт, Н.Алтанхуяг нар УИХ-д нэр дэвшинэ хэмээн зүтгэхэд намын удирдлагууд дургүйцсэн байна. Учир нь нэр бохир түүн шиг хүн УИХ-д нэр дэвшинэ гэдэг Ардчилсан намын хувьд тэсрэх бөмбөг байлаа. Гэвч С.Баярцогт Н.Алтанхуяг нар намаа сүрдүүлж эхэллээ. Биднийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол ҮЗХ-г ирцгүй болгож намыг хоёр хуваана гэж заналхийлэв. Сонгуулийн өмнө намыг хоёр хуваах нь Ардчилсан намын хувьд уналт байлаа. Тиймээс тэдний үгэнд орж нэр дэвших эрх нь нээлттэй болов. Ингэж Ардчилсан нам сонгуульд ялагдсан юм.
Унасан хүн ууртай гэгчээр Н.Алтанхуяг хэн ч биш болсон доо уурсаж хэн нэгэн болохын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө намын дарга болно гэж шийдлээ. Н.Алтанхуяг болон түүний нөхдийн байгуулсан МАНАН-гын бүлэглэлд үлдсэн цорын ганц хүсэл нь Тавантолгойг MSC, Шиньхуад өгөх. Үүний тулд Н.Алтанхуяг намын дарга болох гэж улайран зүтгэж байна. Тэрбээр өөрийн ноёрхлыг тогтоож чадвал хамгийн түрүүнд ойр тойрныхоо шалгагдаж байгаа хүмүүсийг хэргээс мултлах том ажилтай яваа.
amjilt.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Гамби улсын Ерөнхийлөгч Яахи Жамме төрийн санд байсан 11 сая ам.долларыг хуу хамаад, хил даван зугтаж оджээ. Тэрбээр саяхан болсон Гамбийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна шинэ төрийн тэргүүн Адама Барроутой сөргөлдөөд байсан юм
Сайхан хутгуур бичиж дээ. Юу үнэн ganaa.mn ороод уншаад үз. Юу ч бичиж чадахгүй байж сэтгүүлч үү эсвэл хулх бууны нохой юу