Хууль зүй, дотоод хэргийн сайд аа, сэтгэл зүрх тань өвдөхгүй байна уу?

Гадаадын жуулчид  Улаанбаатар хотод юу үзэх гэж ирдэг вэ. Ховдын Цэнхрийн агуй, Сүхбаа­тарын Ганга нуурыг үзэх гэж ирдэг хэмээн бодож байна уу. Үгүй дээ. Мон­голын хэдэн охидоор зу­гаацах гэж л ирдэг. Аялах, жуулчлах нэрээр ирэгс­дийг угтсан бүхэл бүтэн оюутан охидын арми энд байна.

Тэдний нэр, хаяг, утас “Сүнжин гранд”, “Эрхүү­гийн амралт”, “Марко поло”  гэх мэт газруудад бий. Эдгээр газруудад дан ганц гадныхан ирээд байдаггүй. Тансаг зэрэг­лэлийн шөнийн цэнгээ­ний газрууд архи, пиво зараад ашигтай байж чадахгүй. Шөнийн цэн­гээ­ний газрууд охидын биеийг үнэлүүлж ашиг олохоос гадна гучин ху­вийг нь авдаг байх юм.

Биеэ үнэлдэг бага насны охидын талаар анхны сурвалжлага гар­магц Номин гэдэг охин утасдаж байна. “Чи муу юу бичээд байгаа юм бэ. Намайг хамгаалдаг босс найзууд ч бий. Жинхэнэ янхнуудаа бич” гээд то­морч гарав. Эмээтэйгээ цуг Сансарт амьдардаг, аав, ээж нь хороололд байдаг юм билээ. Лицей сургуулийн охин гэхэд ямар айхтар эвдрээ вэ. Бидэн рүү утсаар элдэв хараал урсган үе тэн­гийнхээ жаахан охидыг өөртэйгээ хамт зарж хувь хүртэж суугаа тэр охин насанд хүрэхээрээ яах бол. Гаднаас нь харахад эргэж харахаас өөр арга­гүй дэндүү сайхан, царай­лаг, өндөр нуруутай, өхөөр­дөм. Харин бие сэт­­гэл нь аль хэдийнэ эвдэрч гүйцсэн, насанд хүрсэн хэр баргийн эмэг­тэйгээс гарахааргүй айх­тар санаа гарах аж.

Эцэг эхчүүд өсвөр насны охи­доо давтлагатай, хичээлтэй гэж боддог байх. Тэгвэл охид чинь биеэ үнэлээд л явж байгаа. Өндөр гуалиг охид загвар өмсөгч болохыг мөрөөддөг. Энэ хүсэл мөрөөдөл дээр нь топ модель  эгч  нар тоглож биеийг нь үнэлүүлдэг байх юм. Алтны уурхайн эзэд утас цохиод “Манай нэг найз ирчихлээ. Гайгүй биетэй “цонхоо хагалуулаагүй” охид хэрэгтэй” гэхэд л гүйцээ.

“Илбэт цурхайн” үүрэг гүйцэт­гэгч олны танил “шулам”-уудыг хууль хяналтынхан хэдий болтол харсан ч хараагүй юм шиг явах вэ. 40 мянган ам.долларын “Ренж ровер” биеэ үнэлж байж уначихаад хэвлэлээр “Урлагийн буянаар унах унаатай болсон” гэж хэлээ хазлах “Хүүхдийн порно” одыг яалтай билээ.

Үндсэн сэдвээсээ хазайгаад явчихлаа. 14-18 насны биеэ үнэл­дэг охидууд сүлжээ болон өргөж­сөн. Оюука гэдэг охин гэхэд өдгөө 18 настай гэхэд хөхөндөө силокон шахуулчихсан байгаа юм. Туран­хай эцэнхий гэж жигтэйхэн. Тэгээд нэг өрөө байр хороололд хөлс­лөөд суучихжээ. 5-8 үйлчлүү­лэгч­тэй. Түүнээс биш бар, ресторанаар хэсээд үнэ хаялцаад явахгүй.

Хичээл тарлаа. Үйлчлүүлэгч нар луугаа пороолдоход л нэг нь хариу бичнэ. Тэгээд бүгдийг нь хуваарийн дагуу дуудан ирүүлж хоногийн 50 мянган төгрөгөөр сексддэг байх юм. Энэ охин долоо хоногт дор хаяж 200 мянган төгрө­гийн орлоготой. Тэр мөнгөөрөө таксидаад, хувцас хунарт үрээд дуусна. Гадаадын иргэдтэй бол 150 ам.доллар гээд өсөөд явчих жишээтэй.

Орифлеймын сүлжээ гэдэг шиг  биеэ үнэлэгч охидын  холбоос бат бөхөөс гадна нууцална гэж жиг­тэйхэн. Өөрсдийн үйлчлүүлэгчээс өөр хүний утас авахгүй. Нэг үйлч­лүүлэгч 2-3 хүн дагуулж ирнэ. Яг л ийм сүлжээгээр биеэ үнэлэгч охид вирус мэт хурдацтайгаар тархаж байгаа билээ. Бага насны охидыг зарсаар байгаад хаустай болчих­сон хүн ч байх юм.

Хамгийн өндөр үнэ хүрдэг ийм бизнесийг эрхэлдэг нөхдүүд цаг­даагийн хамгаалалтад байдаг гэсэн яриа бий. Хэд хэдэн дууны клипэд тоглосон хэрнээ биеэ үнэл­дэг, 16 настай Энхмаа гэдэг охин­той уулз­сан юм. Тэрээр “Миний утасны дугаар бүх зочид буудлын жижүүр, менежерт бий. Буудалд буусан хүн жижүүрээс хүүхэн сураг­ладаг. Тэр үед над руу утасдаад үнэ тохирно. Тохирохгүй бол очихгүй. Надад 88-тай гурваас дөрвөн дугаар бий. Ангийнхан, гэрийнхэн залгадаг дугаар байдаг. Оройхон хэрд үйлчлүүлэгч нартай холбог­дох утсаа залгадаг” гэж ярьсан юм.

Бас Цэцэг гэдэг охин интер­нэтээр биеэ үнэлдэг гэж байгаа. Гэртээ интернэттэй учраас чаат­лаад үнэ хаялцуулна. Тэгээд хам­гийн өндөр үнэ хэлсэн чаатлагчдад дүр­сээ илгээдэг  байна. Ийм мая­гаар биеэ үнэлдэг охид олширчээ. Эцэг, эх нь охиныгоо өрөөндөө хичээлээ давтаж байгаа гэж бо­дохоос өөрийгөө үнэ хаялцуулж байгааг мэдэх ч үгүй.

Бас дөрвөн оронтой утастай дугаарт “Массаж хийнэ” гэсэн зар тавьчихдаг охид бий. Ийм охид биеэ үнэлэгч гэдгийг бүгд мэддэг учраас дөрвөн оронтой утас руу залгадаг худалдан авагчид байдаг. Дунд сургуулийн, оюутны, загва­рынхны гэсэн биеэ үнэлэгчид зах зээл дээр гараад ирсэн учраас “Улаанбаатар” зочид буудал, Ард кино театрын өмнөх биеэ үнэлэг­чид ажилгүй болжээ.

Цагдаагийнхан “Ард түмний амьдрал ахуй сайжирч, ажлын байр бий болсон учир охид бүс­гүйчүүл биеэ үнэлэх явдал арилж байна” хэмээн мэдээлж байгаа юм даа.  Хамгийн эмгэнэлтэй нь “Онгон охидын дуудлага худалдаа”, “Дунд сургуулийн охидын сүлжээ”-г хар­саар байж хууль хяналтынхан чив чимээгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэдэн жилийн өмнө сэтгүүл дээр гарсан шалдан хүүх­ний зурагтай тэмцэхээ илэрхийлж байсан. Гэтэл бодит амьдралд арван дөрөвтэй охин биеэ үнэлээд явж байгааг сайдтан юу гэж бол­гоохсон бол. Охид бүсгүйчүүлээ ийм байдалд хүргэсэн учраас алба­наасаа огцорсон ч багадах билээ. Таны ач зээ болох нялх охид хэдэн халтар төгрөгийн төлөө биеэ үнэлж явж байвал таны сэтгэл зүрх өвдөхгүй гэж үү. Биеэ үнэлэгч, насанд хүрээгүй эдгээр охидын талаар хангалттай дуулсан биз. Заяа нь мэдэг гээд зүгээр л зөнд нь хаях уу. Энэ асуултад танаас өөр хэн хариулах юм бэ.

“Охид садарлаваас төр мөхө­хийн шинж” гэсэн утгатай үг ном сударт л үлдэж Оюу толгой, Таван толгойн хишиг буянгүйгээр биеэ үнэлээд явчих охидыгоо яалтай билээ дээ. Мөн насанд хүрээгүй охиноо та ариухнаараа талын цэцэг шиг хэвээрээ гэж бодож байгаа бол үгүй байж мэдэх нь. Ялангуяа ядуу дорой айлын охид гэхээсээ илүүтэй хөрөнгөлөг чинээ­лэг айлын охид жаргалдаа та­шуурч хөнгөн амьдралыг сонгож байна. Насанд хүрсэн биеэ үнэлэгч ч одоо бүр өнгөрч. Арван дөрвөн настай охиныг захиалж унтдаг гаж донтон ч байдаг.

Охидыг ингэж эвдэж хар нял­хаар нь бузарлаж буй хүмүүс нь насанд хүрэгчид. Тэр дундаа олны танил, мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс ч тэдний дунд байдаг аж. Мөн гадны хөрөнгө оруулагч нэртэй олны мэдэх дуулианы эзэд ч охид бузарлагчдын эгнээнд нэгдэнэ. Насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татах нь хууль бус гэдгийг хэн ч мэдэх хэрнээ үүнийг сахиулах ёстой хууль хяналтын байгууллагынхан хаана юу хийгээд явна вэ.

ӨДРИЙН СОНИН ЭРЭНСУРВАЛЖЛАХ, ТОЙМЧДЫНАЛБА


URL:

Сэтгэгдэл бичих