Талбайн теннисний Азийн аваргаас Монгол хүүхэд мөнгөн медал хүртлээ

hawaiТайланд улсын Бангкок хотноо 14 хүртэлх насны хүүхдийн Азийн аварга шалгаруулах 2- р бүсийн тэмцээн 2017 оны 1- р сарын 10-аас 21-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Тус тэмцээнд “Хавай спорт центер”-ийн баг тамирчдаас Ч.Маралгоо 9, Х.Төгс-Оюун 10, Г.Есүгэн нар оролцож шагналт байр болон медаль хүртэн амжилт үзүүлсэн сайхан мэдээ байна.

Тодруулбал тэмцээний ганцаарчилсан төрлийн нийлбэр дүнгээр манай тамирчдаас Ч.Маралгоо 9, Х.Төгс-Оюун 10, Г.Есүгэн 14 байранд тус тус шалгарчээ. Тэгвэл охидын хос төрөлд Г.Есүгэн, Ч.Маралгоо нар 2-р байр эзлэн мөнгөн медаль хүртэж амжилт үзүүлсэн байна. Залуу тамирчиддаа “Хавай спорт центер”-ийн зүгээс баяр хүргэж, ирээдүйн олон тэмцээний түрүү хүртэхийг хүсэн ерөөлөө.

hawai1

1.Ч.Маралгоо 12 настай.Талбайн теннисний спортоор 5 дахь жилдээ хичээллэж байгаа аж.

Тэрээр 2013 онд Улсын аварга, 2014 онд Улсын аваргаас хүрэл медаль, 2015 онд Улсын аварга, 2016 онд Улсын аварга , 2017 онд Тайланд улсад зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд 9-р байр , хосын төрлөөр 2-р байр буюу мөнгөн медальт байр тус тус эзэлсэн.

2.Г.Есүгэн 12 настай. Талбайн теннисний спортоор 4 дэх жилдээ хичээллэж байгаа.

2016 оны Улсын аваргаас хүрэл, “Тэнгэрийн хишиг” ХХКцаас зохион байгуулсан  тэмцээнээс  алтан медаль, 2016 онд Эрээн хотод зохион байгуулагдсан тэмцээний  ганцаарчилсан төрлөөс мөнгө, хосын төрөлд алт, 2017 онд Тайланд улсад зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ганцаарчилсан төрлөөр 14-р байр, хосын төрлөөр 2-р байр буюу мөнгөн медальт байрыг  тус тус эзэлсэн.

3.Х.Төгс-Оюун 13 настай. Талбайн теннисний спортоор 3 дахь жилдээ хичээллэж байна.

2015 оны Улсын аваргаас мөнгө, 2016 оны хотын аваргаас мөнгө, 2016 оны шилдэг 8 шалгаруулах тэмцээнээс хүрэл , 2017 онд Тайланд улсад зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 10-р байр тус тус эзэлсэн амжилттай юм.

 hawai2

 


URL:

Сэтгэгдэл бичих