АМИА АЛДСАН ЦИРКЧДИЙГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

3b5fccbd86ca1e2c562d908775d017a53ea31f69Монголын циркийн зургаан жүжигчин Баянхонгор аймаг руу тоглолтоор явах замдаа Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт авто осолд орж, гурав нь газар дээрээ нас барсан хэрэг энэ сарын 19-нд гарсан. Ослын улмаас алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга, жонглёрчин Б.Идэр нар амиа алдсан харамсалтай явдал Монголын циркийн урлагт тохиогоод байна.

Талийгаачидтай өнөөдөр салах ёс хийж, нутаглуулжээ. Шинжээчид хэргийн газар үзлэг хийж, урьдчилсан байдлаар ослын шалтгааныг үед циркчдийн сууж явсан ”Toyota Estima” маркийн машин хурд хэтрүүлснээс гадна “Daewoo” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйзэргээс болсон” гэж тогтоосон байна.

Тухайн үед харанхуй байсан бөгөөд циркийн жүжигчид гэрлийн гялбаанд орж, зам дээр зогсож байсан хүнд даацын ачааны машины араас мөргөсөн аж. Улмаар эсрэг урсгал руу шидэгдэн, “Lexus-570” маркийн автомашиныг мөргөж осолджээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

tsirkiin


URL:

Сэтгэгдэл бичих