Сенатын хороо Рекс Тиллерсоныг Сенатын хуралдаанаар оруулахыг зөвшөөрлөө

b2b8400af9310d19051d6d9db4e72d44АНУ-ын төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшсэн Рекс Тиллерсоныг сенатын хороо хүлээн зөвшөөрлөө. Одоо ирэх 7 хоногт сенатын бүгд хурлаар оруулж баталснаар, Рекс Тиллерсон албан ёсоор төрийн нарийн бичгийн даргын албанд томилогдох юм. Бүгд найрамдахчууд олонх болсон сенатын танхим Тиллерсоныг батлах нь тодорхой гэж ажиглагчид үзэж байна.

Өчигдөр Сенатын хорооны сонсголын үеэр нэр дэвшигчээс Оросын эсрэг хориг болон олон улсын өөр чухал асуудлуудаар байр суурийг нь сонсоход  тэрээр их гүрний гадаад бодлогыг авч явдаг төрийн нарийн бичгийн дарга шиг биш харин корпорацийн удирдагчийн үүднээс хариултууд өгсөн гэж сенатын ардчилсан намын гишүүд шүүмжилж байгаа.

Рекс Тиллерсон бол дэлхийн хамгийн том эрчим хүчний компанийн нэг Экксон Мобилын гүйцэтгэх захирлаар ажиллаж, олон улсад худалдааны чухал гэрээ хэлэлцээрүүдийг хийж байсан туршлагатай нэгэн гэж үнэлэгддэг. Тйим ч учраас Дональд Трамп түүнийг төрийн нарийн бичгийн даргын албанд яг тохирох хүн хэмээн үнэлж, энэ албанд сонгосон юм.


URL:

Сэтгэгдэл бичих