Засаг дарга тендер будлиантуулсан уу
Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр болжээ. 11.00 цагаас хэмээн зарлагдсан хэвлэлийн хуралд Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас явуулсан тендерүүдэд шалгалт хийсэн байна. Тендер хэрхэн шудрага явуулсан эсэх, хуулийн дагуу байсан эсэхийг шалгасан шалгалтын дүнг танилцуулах нээ.
Мөн “Hero foods” компани хугацаа нь дууссан “Hite” шар айраг худалдсан талаар мэдээлэл хийх нээ. Түүнчлэн уг газраас зарласан мэдээлэл дунд ”Talst” fashion shop-ийн бараа бүтээгдэхүүн дунд жинхэнэ брэнд гэсэн шошготой хуурамч “ Lous vuitton” цүнх худалдаж байсныг илрүүлсэн байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэг болгож энэхүү мэдээллүүдийн дэлгэрэнгүйг хүргэхээр болжээ.
medee.mn
URL: