ГССҮТ-рүү эрүүл хүн ороод гэмтээд гарч мэдэхээр байна
Гэмтэл согог судлалын үндэсний төв гэдэг газар үргэлж л асуудал дагуулсаар байдаг. Нэг хэсэг эмнэлгийн захирарын сонгон шалгаруулалт будилаантай боллоо хэмээн нэлээд хэл ам хийж, олон ч удаа хэвлэлийнхэнд хандсан байдаг. Ер нь энэ эмнэлгийг тойрсон хэл ам мундахгүй их. Үнэхээр ч удирдлага муугийнх уу, ачаалал ихийнх үү хамгийн дампуу, гүн эмгэнэлтэй газар гэвэл гэмтэл байна. Уг нь одоо өрчлөгдвөл өөрчлөгдөж, хөгжвөл хөгжих цаг болчихсон газар баймаар юм. Ихэнх эрүүл мэндийн байгууллагууд боломж, бололцооныхоо хэрээр жил ирэх бүр сайжирч байхад ганцхан Гэмтэл согог судлалын үндэсний төв л дмпуурсан хэвээр байх юм.
Хурган дарга нарынх нь харилцаа гэж авах юм алга. Энэ эмнэлгээр үйлчлүүлнэ гэдэг хүнд суртал, өмхий үнэр, бохир заваан, хяналтгүй орчинд аргаа барахын шалтгаан болох юм. Одоо бүр дордож байна. Өчигдөр гэхэд л битүү засвар хийж байх юм. Хужаа нар засвар хийгээд л шатны төмрүүд гагнаж, гагнаасны гал оч үсэрсэн орчинд үйлчлүүлэгчид, хүүхэд хөгшид зөрөлдөж байх жишээний. Ядаж байхад тэр барилгачин хужаа нарт хүн явж байна гэх сэтгэхүй үнэндээ алга. Урсгал засварын ажлыг дүн өвлийн халтиргаа гулгаа, осгосон, зовсон хүн ихтэй, ачаалалтай энэ үед хийдэг нь яаж байгаа юм бол. Мөн тэр коридоруудад шавар, шохой, будаг, банз замбараагүй, барилгын ажлын орчин үнэхээр нүд халтирам харагдаж байна. Хамгийн гол нь хяналт шалгалт ирэх гэж байгаа учраас шалгалтынханд гайгүй харагдах өнгөлөн далталт хийж байгаа нь энэ юм шиг байна лээ. Албаныхнаас асуухад шалгалт очих гэж байгаа гэж байна.
Монголчууд бие биенээ хуурдаг, нэг нь шалгасан болдог, нөгөөх нь шалгуулсан болдог ийм худал байдлаа одоо больвол яасан юм бэ. Үнэхээр шалгалт хийх гэж байгаа юм бол гэнэтхэн ороод шалгачихаж болдоггүй юм уу. Ийм байдлыг өөрчлөхийн тулд, эмнэлгийн дарга цаашлаад орлогч, статистик бүртгэлийн дарга, олон нийттэй харилцах алба, амбулаторын эрхлэгч зэрэг хүмүүсийг албан тушаалаас нь буулгаад, ажил хийж чаддаг хүнээр солиод үзмээр юм биш үү. Удирдах арга барилтай, сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүс олон хүний амь настай ажилладаг ийм эмнэлгийн ажлыг удирдмаар байх юм. Хянадаг шалгадаг, эргэлздэг хүмүүс байвал зүгээр Гэмтэл ороод энэ байдлыг харчихаарай. Тэнд үйлчлүүлэгчдийг хүн гэж үзэж байгаа эмч, дарга алга. Сувилагч нар нь хүртэл боол мэт харьцах юм өвчитнүүдтэйгээ. Хамгийн гол нь дунд болон дундаас доош амьдралтай иргэд иймэрхүү ачаалал ихтэй улсын эмнэлгээр үйлчлүүлдэг учраас баян биш учраас тэднийг хүн гэж тоож, хүн шиг харьцдаггүй юм шиг байна. Төрийн баян дарга нар байдал газар дээрээ яг ямар байна гэдгийг нь нэгч болов удаа шалгаж үзчихээд, ажлаа хийдэг болвол мөн сайн байна шүү. Гэмтэл Согог судлалын үндэсний төв гэдэг дампуу газраа сайтар шалгаарай.
Г.Наран
zaluu.mn
URL: