ШТС-ууд бензинээ дутуу шахдаг гэв үү

3shathuunkoolon868292026201604130603Монголчууд дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломжтой ч шатахуун импортлогчдын “ач”-аар олборлосон нефтиэ импортлосоор өнөөдрийг хүрсэн гэдгийг хаана, хаанаа ярьдаг. Нефть боловсруулах үйлдвэр барих тухай асуудлыг олон жил ярьж байгаа ч ажил хэрэг болгох сонирхол улстөрчдөд байдаггүй. Шатахуун импортлогчдын лобби хүчтэй гэдгийг бид амьдралаараа баталж яваа ард түмэн. Шатахуун импортлогчид хамгийн их татаасыг төрөөс авч, тэрнийхээ хэрээр ард иргэдийнхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлсээр ирсэн. Саяхан импортын шатахуунуудын онцгой албан татварыг тонн тутамд нь 100 мянган төгрөгөөр бууруулсан ч шатахууны жижиглэнгийн үнэ буурах нь бүү хэл ганхаа ч үгүй.Харин татвар буурсантай холбоотой биш “Содмонгол” компанийн захирал Ц.Анандбазар сайдад нэр дэвшихтэй зэрэгцэн “Сод монгол”-ын шатахуун түгээх станцууд шатахуунуудаа литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулж байлаа. Энэ бүхнээс харахад шатахууны үнийг бууруулах тийм ч сүртэй асуудал биш гэдэг нь илэрхий болж байгаа юм.


Тэгвэл шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахдаг гэсэн гомдлууд цахим ертөнцөд хөвөрч эхэллээ. Энэ бүхнийг хянах ёстой газар болох Стандартчилал, хэмжилзүйн газар нь энэ бүхнийг тоодог ч үгүй юм байх. Шатахуун импортлогчид болох Петровис, Сод монгол, Магнай трейд, Тэс петролиум, Шунхлай, М-Ойл зэрэг компаниудад нефтийн үйлдвэр монголд барих нь орлогыг нь хаах асуудал болж хувирдаг учир энэ яриаг ажил хэрэг болгохгүйн тулд нэгдэж чаддаг. Энэ бүхэн нь хангалтгүй санагдаад бензинээ дутуу шахдаг гэнэ үү.

У.Жанцан

Эх сурвалж: www.assa.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих