Эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийж зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ
МХЕГ-ын цахим шуурхай хурлаар өгөгдсөн үүрэг даалгавар, аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан эмнэлгүүдэд “Томуу, томуу төст өвчний /ТТТӨ/ харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаал, эрүүл мэндийн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд Эмчилгээний чанар, Эрүүл ахуй, халдвар хамгаалал, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч нар 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 21 хүртэлх хугацаанд Аймгийн нэгдсэн эмнэлэг, Боржигон-Мандал, Өлзийт Мандал ӨЭМТ-үүд, Сайнцагаан сумын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийж, илэрсэн 14 төрлийн зөрчлийг газар дээр нь арилгуулж, Эмнэлэг, ЭМТ-ийн дарга, эмч, ажилтнуудад ТТТӨ-ний бүртгэл мэдээлэл, харуулдан тандалт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хүртээмж, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцлийг сайжруулж ажиллах талаар зөвлөмж, заавар өглөө. “Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаалыг Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өлзийт Мандал ӨЭМтөв сайн хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг тушаалыг Сайнцагаан СЭМТ хэрэгжүүлж ажиллаж байгаа боловч амбулаторийн үзлэгт томуугийн эзэлж байгаа хувьтай харьцуулан авах арга хэмжээ дутагдалтай, гэрийн идэвхитэй эргэлт, гэрийн үзлэгийн арга хэмжээг дутуу авсан байна. Харин Боржигонмандал ӨЭМТ-д тушаалын хэрэгжилт хангалтгүй буюу 6 заалт хэрэгжээгүй, 40%-тай байгаа тул 9 заалттай албан шаардлага богино хугацаатай өгч гүйцэтгэлийн хяналт хийх болов.
Аймгийн хэмжээнд томуугийн дэгдэлт 11-р сарын эх буюу 45 дахь 7 хоногоос тодорхой хэмжээнд нэмэгдэж 2017 оны 1 дүгээр сарын 20 өдөр хүртлэх хугацаанд амбулаторын үзлэгийн ТТӨ-ний эзлэх доод хязгаар нь 7% дээд хязгаар нь 13%, түргэн тусламжийн дуудлагын 9%-25 %-ийг эзэлж байна. 12-р сарын сүүлийн 7 хоног 1-р сарын эхний 14 хоногт ТТӨ нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд ТТӨ-тэй тэмцэн сэргийлэх ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар хөл хорио тогтоох хэмжээнд хүрээгүй байна.
15 сумын ЭМТ-ээс ирүүлсэн ТТӨ-ний мэдээг дүгнэж, томуугийн дэгдэлт хамгийн бага байгаа Дэлгэрцогт СЭМТ-ийн амбулаторийн үзлэгийн ТТӨ-ний эзлэх хувь 2%, дуудлага 0,8%, хамгийн их нь Сайнцагаан СЭМТ-д /аймгийн төвд байрлалтай/ үзлэгийн 11%, дуудлагын 4%-ийг, үлдсэн 13 сумын ЭМТ-ийн амбулаторийн үзлэгийн 2%-6% эзэлж байгаа нь хөдөө сумдад аймгийн төвөөс харьцангуй бага дэгдэлттэй байна гэсэн үнэлгээ хийлээ. Эмнэлгүүдэд явцын хяналт ТТӨ-ний мэдээтэй холбогдуулан үргэлжлүүлэн хийгдэнэ.
URL: