Хуурамч үзмэрч үйлчлүүлэгчийнхээ биеийг үнэлүүлдэг байжээ

3Токио хотын оршин суугч нэгэн үзмэрч эмэгтэйг 850 мянган доллараар торгохоор болсон байна. Учир нь, уг үзмэрч гэх эмэгтэй өөрийн үйлчлүүлэгчийн биеийг үнэлүүлэн, олсон бүх орлогыг нь авдаг байсан гэнэ. Зальт үзмэрч уг бүсгүйг өөрт нь их хэмжээний өглөгтэй боллоо гэдэгт итгүүлсэн аж хэмээн  Tokyo Reporter-д мэдээлжээ.

 

 

Шуналт үзмэрчийн золиос болсон уг бүсгүй анх 2008 онд түүн дээр очсон юм байна. Тухайн үед бүсгүй гэр бүл салалтын улмаас хямралд орон, үзмэрч дээр тусламж гуйн очсон аж. Ингээд удалгүй тэрээр үзмэрчийн хэлсэн бүх зүйлийг даган биелүүлдэг болсон гэнэ.

2011 онд хохирогч бүсгүй жижиг байранд нүүн орж, биеэ үнэлэх болжээ. Тэрээр олсон бүх мөнгөө “эзэндээ” тушаадаг байж. Түүнд өөрт нь нэг доллар ч хүрэхгүй мөнгө үлдээн, хоногийн хоол хүнсэнд зарцуулдаг байсан нь шүүхийн шалгалтын явцад тогтоогдсон байна.

Зургаан жилийн туршид гэмт этгээд өөрийн үйлчлүүлэгчийг “зарах” замаар 750 мянга орчим доллар олсон аж.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих