“Gala tour” гэх компаниар халхавч хийсэн эхнэр, нөхөр хоёр олон арван хүнийг Япон руу ажилд зуучилна гэж хулхиджээ

16215705_947871238682013_1352461476_nЯпон улс руу ажилд найдвартай зуучилна гэсэн аман зар тарааж, улмаар олон арван хүнээс мөнгө залилсан этгээдүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Н.Пүрэвсүрэн, Д.Нарантуяа гэх хоёр хүн өнгөрсөн оны 2-5 сард өөрсдийн танил тал бүхий л сүлжээгээ ашиглан Япон руу ажилд зуучилж явуулна гэх аман зар тараалгажээ. Тодруулбал,  “Японы “М&U Глобал” компанийн албан ёсны төлөөлөгч “Gala tour” компани Монголоос тус улс руу гэрээт ажилчин нэг жил зургаан сарын хугацаатай гаргана. Манай компани Монгол Улсын Засгийн газартай ажиллах хүч гаргах албан ёсны гэрээ байгуулсан” хэмээн 200-аад иргэдийг хууран мэхэлжээ. Д.Нарантуяа гэгч нь “Gala tour” компанийн захирал бол түүний нөхөр Н.Пүрэвсүрэн нь Япон талыг хариуцсан гэх нэр зүүсэн нэгэн юм байна. Тэд өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар гэхэд  140 гаруй иргэнээс тус бүр 1-4.5 сая төгрөг хураан авсан ч, нэг ч иргэнийг хилийн дээс алхуулж чадаагүй  гэх мэдээлэл байгаа юм. Япон явж ажил хийе гээд ирсэн хүмүүсийг  япон хэлний 21 хоногийн бэлтгэлд 300 мянган төгрөгийн төлбөртэйгээр суу гээд заавал суулгадаг байж. Улмаар бүртгэлийн хураамж гэж 1 сая төгрөг авдаг байсан байна. Гэхдээ иргэдээс авсан мөнгөний дүн харилцан адилгүй бөгөөд 1-4.5 сая төгрөг авч байжээ.  2016 оны 6 дугаар сараас эхлэн сургалт явуулж, хүмүүсийг залилсан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаад олон иргэн нэмж гомдол гаргаж байгаа гэнэ.

Албан ёсны компанийн нэр сүртэй, бүх зүйл албан ёсных гээд байхаар нь итгээд залилуулсан хүмүүс ихэвчлэн ах дүү танил талаасаа анх мэдээлэл авч очжээ. Гэвч бүгд хамтдаа мэхлэгдээд байгаа аж. Хэлний сургалтын төлбөр гэж 300 мянган төгрөг,  бүртгэлийн хураамж болох 1 сая төгрөгөө өгсөн олон иргэд гомдолтой байгаа аж. Мөнгөө буцааж авъя гэхээр удахгүй явуулна, 7 хоног хүлээж бай, код ирнэ, хөөцөлдөж байна, жаахан хүлээ гэсээр байгаад 6 сарын хугацаа өнгөрчээ. Бүр сүүлдээ мөнгөө авъя гэхээр ээж японд байдаг одоо ирэх гэж байгаа ирэхээр нь мөнгийг чинь өгнө гэсээр өдийг хүрсэн гэж хохирсон иргэдийн төлөөлөл хэлж байгаа юм.

16216003_700748923433128_1884402271_n16244197_700748563433164_768841861_n16244139_700748803433140_20326948_n

Хохирсон бүх хүн анх энэ тухай мэдээллийг Д.Нарантуяагийн найз нөхдийн хэлхээ холбооноос  мэдэж очиж байсан гэж хохирсон иргэн хэлж байгаа юм. Н.Пүрэвсүрэн нь хилийн хоригтой байгаа болохоор Япон явж чадахгүй энд байгаа аж. Тэдэнд хууртсан иргэд  мөнгө олж өгөхийн тулд зарим нь хашаа байшингаа зараад, зарим нь ломбарданд юмаа тавиад хуруу хумсаа хуйхлан байж мөнгө олж өгцгөөсөн байдаг аж. Тиймээс хэцүү байгаагаа хэлж буй юм. Ингээд хохирсон иргэдийн төлөөлөл болох 3 хүний хэлж ярьсныг хүргэе.

 Хохирогч Н: Удахгүй явуулна гэж үргэлж худлаа хэлдэг байсан

Би нэг найзаасаа Япон улс руу 1 жил 6 сарын хугацаатай ажилчин гаргадаг газар байна гэж сонсоод 2016 оны 6 сарын 19-нд Gala Tour  компанийн захирал гэгдэх Д.Нарантуяатай уулзсан.  Япон явахын тулд сургалтад хамрагдаад 9 сарын 15-наас явж эхэлнэ гэсэн. Сургалт нь явж дуусаад 9 сарын 12-нд гэрээ хийж 1 сая төгрөг төлсөн. Цаг хугацаа өнгөрсөн, 10 сарын 20  болсон. Утсаар холбогдож хэд хэдэн удаа уулзсан. Одоо удахгүй явуулна. Японоос хариу ирэхийг хүлээж байна. Код ирнэ гэсэн тайлбаруудыг авсаар 11 сар талдаа орсон. Энэ хугацаанд үргэлж худлаа хэлдэг байсан. 12 сарын эхээр визэнд орох гэж байна орчуулгын төв дээр хүрээд ир гэж хэлээд өөрөө ирэхгүй утсаа салгаад алга болсон.

Бүр сүүлдээ за больё, мөнгөө авъя гэж хэлээд өгөхгүй, гэрт нь очихоор гэртээ байхгүй, уулзаж чадахгүй сүүлдээ цагдаад хандаад хүлээгээд сууж байна.

Хохирогч Энхманлай: Цагдаа нар ийм хүнийг яагаад сул явуулаад байгааг ойлгохгүй л байна

Анх хамаатнаасаа Япон руу цалин өндөр ажилд зуучилж, хурдан гаргана гэж байна гэсэн мэдээлэл сонсоод 2016 оны 6 сарын 12-нд Д.Нарантуяа гэж эмэгтэйтэй  очиж уулзсан. Манайх 9 сарын 15-нд гаргана, тийм болохоор сургалтад сууж бай, хэлээ сайжруул гэсэн. Сургалт нь 7 сарын 19-нөөс эхэлнэ, одоо 300 мянган төгрөгний төлбөрөө төл гэсэн. Тэгээд сургалт нь хүн дүүрэхгүй байна гээд 25-наас эхэлсэн. Тухайн үед би өөрийн 3 найзын хамт очиж төлбөрөө төлөөд орой 6 цагаас сууж эхэлсэн. Гэвч цаг, багш нь байн байн солигдоод хичээл нь өглөө орох боллоо гэсэн учраас хичээлдээ суухын тулд ажлаасаа гарсан. 9 сарын 15 болсон учраас урьдчилгаа болгож 1 сая төгрөг авна, юмаа бэлд удахгүй явна гэсэн. Тэрнээс хойш визэндээ ирэх 7 хоногоос орно маргааш орно гэсээр 12 сар болсон. 12 сард гэрээгээр худлаа боллоо, аяллаар оръё. Очоод манай ээж бүгдийг зохицуулна гэсэн учраас, хэт их хүлээсэн учраас аяллын виз гаргуулахаас өөр аргагүй болсон. Визэнд орсны маргааш medee.mn дээрээс материал уншаад асуудалтай гэдгийг нь олж мэдээд холбогдох гэтэл утсаа салгаад алга болсон. Мөнгөө авъя элдэв янзын асуудалгүй салья гэтэл дансаа өгчих гээд таг. Одоо хааяа утсаа авахаараа маргааш, одоо гэсээр өдийг хүрсэн. Одоо бүр таг байгаа. Дахиад зөндөө хүнтэй виз гэж утсаар ярьж байхыг нь олон сонссон. Цагдаа нар ийм хүнийг яагаад сул явуулаад байгааг ойлгохгүй л байна.

Хохирогч: Б.Энхцэцэг: Түүний хэлснээр аяллын визэнд орсон боловч 6 сарын хүлээлэг даруулсан

Анх 2016 оны  7 сарын эхээр сургалт явуулж байсан оффист очиж уулзахад 9 сарын 15-нд ажлын гэрээгээр явуулах хүмүүсээ бүртгэж байна гэсэн. Тэр үед 45 хоногийн сургалтандаа суусан хүмүүсийг эхэнд нь явуулна гээд 300 мянган төгрөгийн сургалтад хамруулсан. Дараа нь бүртгэлийн хураамж, урьдчилгаа мөнгө гэж нэг хүний 1 сая төгрөг төлөхгүй бол материалыг япон явуулах боломжгүй гэсэн. Тэр мөнгийг төлсөн. Харин дараа нь 9 сарын сүүлээр бидэнтэй холбогдон 10 сарын дундуур баталгаатай явуулна гэсэн хариу хэлсэн. 10 сард холбогдох гэхэд тэд утсаа салгаад холбогдож чадахгүй байсан. 10 сарын 20-ны үеэр нэг холбогдож чадсан боловч Япон улсаас ЭСЯ руу өгөх код ирсэн гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиад сураггүй болчихсон. Явах гээд бүртгүүлсэн байсан хүмүүс бүгд сандралдаж, тэдэн рүү холбоо барьж чадахгүй байсаар 12 сар болсон. Харин 12 сарын эхэнд бидэнтэй холбогдож гэрээгээр явуулах худлаа боллоо, 3 сарын аяллын визээр найдвартай гаргаж өгье, Японд очсны дараа манай ээж тэнд байгаа учраас та нарыг асуудалгүй сунгаж өгнө гэж хэлсэн. Тэгээд бид бүгдээрээ  түүний  хэлснээр аяллын визэнд орсон боловч 6 сарын хүлээлэг даруулсан. Энэ бүгдийн дараа бүгд бухимдаж Пүрэвсүрэн, Нарантуяа хоёрт төлсөн 1 сая төгрөгөө буцааж өгөхийг шаардсан боловч, тэд маргааш нөгөөдөр гэж худлаа хэлж зугтсаар өдийг хүрлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих