Сирийн дайныг дуусгах хэлэлцээ эхэллээ

bbe979c2b909d4587f98e962a4f6fcb7Казахстаны нийслэл Астана хотод Сири улсын иргэний дайныг зогсоох талуудын яриа хэлэлцээ эхэлж байна. Сирийн төвийн засгийн газар болон босогчдын хүчин, ОХУ, барууны орны төлөөллүүд оролцож буй уг хэлэлцээрээр дөрвөн жил үргэлжилж байгаа Сирийн иргэний дайнд цэг тавих зорилготой юм.

Одоогоор Сирийн дайнд ОХУ, Иран, Турк эвсэл болон оролцоод буй бөгөөд Сирийн засгийн газрыг дэмжиж буй юм. Тэгвэл босогчдын хүчнийхэн ОХУ, Туркийг Сирийн нутгаас гарахыг шаардаж байгаа.

Дайныг эцэслэх хэлэлцээрт НҮБ зуучлагчаар оролцож, босогчдын хүчний төлөөлөл Мухамад Алош нарын хүмүүстэй энхийн гэрээ байгуулахаар оролдож байна.

Сирийн дайн өдгөө 300 мянган хүний аминд хүрсэн төдийгүй 11 сая хүний амьдралд шууд сөрөг нөлөө үзүүлжээ.

Т.Бат

 


URL:

Сэтгэгдэл бичих