Сэргэх боломж ба Тавантолгойн эргэн тойронд

1-24-7_700x700Одоогоос зургаан жилийн өмнөх үеийг өнөөдөртэй харьцуулбал Монгол Улс ёстой л бод идсэн боохой шиг аархаж байлаа. Эдийн засгийн өсөлт анх удаагаа 17 хувийг зааж, тийм өндөрт гарч үзээгүй монголчуудын хэтэвч чадлаараа түнтийсэн үе.

 

Харин өнөөдөр бид Азийн хамгийн ядуу, явцгүй долоон улсын нэгээр тодроод байна. Манай орны эдийн засгийг зарим нь огтхон ч өсөхгүй гэж ам бардам тааж байгаа бол зарим нь ердөө л 1.4 хувиар тэлж магадгүй гэж барагцаалж буй.

 

Зургаахан жилийн дотор зутарч, эдийн засгийн зуд нүүрлэсэн Монголд сэргэх боломж юу байна вэ. Хариулт нь хэдэн парламент дамжин хэрүүлийн алим болсон Тавантолгой хэмээн эдийн засагчид, хөрөнгө оруулагчид дуу нэгтэйгээр нэрлэж байна.

 

Учир нь Хятадын нүүрсний хэт үйлдвэрлэл нүүрсний үнийг өсгөх найдлага төрүүлээд байгаа нь энэ ордыг дахин анхаарлын төвд аваачаад байгаа. Бас Ази, Номхон далайн орнуудын эрчим хүчний эрэлт ч өсөх хандлагатай.

 

Нэхэн санавал, өнгөр­сөн оны арваннэгдүгээр сард “Reuters” агентлаг “Австралид соксжих нүүрсний үнэ нэг тонн нь 289.30 ам.доллар болсон нь зургадугаар сараас хойш 85 ам.доллараар өссөн үзүүлэлт боллоо” гэж мэдээлж байв. Ингэхээр гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрс оргил дахь байр сууриндаа хүрэхэд ойрхон ч байж мэдэх юм.

 

Шинэчилсэн хувилбараар дахин сэргээж буй Тавантолгой төслийн хувьд бидний хамгийн том найдвар. Энэ төсөл амжилттай болж байж Монгол Улс Хятадын хөнгөн цагааны хамгийн том үйлдвэрлэгч “Чалко”-гийн өрийг дарах учиртай. Гэхдээ өр нь 350 сая ам.доллараас 80 сая “ногоон” болтлоо багассан шүү дээ.

Харин энэ дүр зургийг барууны хэвлэлүүд “Энэ орд газрын хөгжүүлэлтэд Хятадын төрийн өмчит “Шинхуа” групп багтаж чадвал  коксжих нүүрсийг тээвэрлэх, цаашлаад хангалттай үнээр борлуулах үүд нээгдэнэ” хэмээн мэдээлж байна.

 

Тэгвэл өнгөрсөн оны сүүлээр Засгийн газар “Шинхуа” тэргүүтэй хувийн консорциумуудын төлөөлөлтэй уулзалт олон эргэлзээг бидэнд хаяглажээ. Тавантолгой дахь Монголын хувь эзэмшлийг хэдийнэ тохирчихсон уу, эсвэл… гэсэн асуулт эргэлзээ дагуулан үлдээд байгаа билээ.

 

Үнэндээ өнөөдөр “Чалко”-д төлөх ёстой өр 85 сая “ногоон”-ыг төлөхийн тулд “Шинхуа”-г энэхүү хэлэлцээнд оруулаад байна уу гэж хардах хүмүүс ч байна. Харин нөгөө хэсэг нь арай гэж хөдлөх гэж буй аварга төслийг юу ч болж байсан хамаагүй урагшлуулах нь л чухал хэмээн алга ташин хүлээн авч байгаа. Төмөр зам, дэд бүтэц, худалдааны шугам гээд бүгдийг цогцоор шийднэ гэсэн Тавантолгойн шинэчилсэн загвараар явагдаж буй хэлэлцээ ихээхэн хүлээлтийг бидэнд үлдээж байна.

Гэвч олон ул­сын шинжээч­дийн тооцоол­лоор Тавантолгойн анхны үр шим дөнгөж 2020 оноос хойш л мэдрэгдэж эхлэх төлөвтэй. Өөрөөр хэлбэл, тэр үед эдийн засгийн өсөлт 8.6 хувьд хүрэх учиртай.

 

 

Ж.ЦОГЗОЛМАА

 


URL:

Нэр: zochin Огноо: 24 January 2017

энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намтар түүхтэй хүн шиг

Сэтгэгдэл бичих