Амиа алдсан циркчдийн ослын шалтгаан тогтоогджээ

b52876492490ab66original  Өнгөрөгч баасан гарагт орон нутаг руу тоглолтоор явж байсан циркчид осолдож, гурав нь газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан. Энэхүү ослын улмаас алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга, жонглёрчин Б.Идэр нар газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.

 

Тэгвэл Булган аймгийн Рашаант сумын нутаг, Тээг толгой гэх газарт гарсан уг осол тухайн үед циркчдийн сууж явсан машин хурд хэтрүүлсэн, “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргээс болсон нь хэргийн газрын үзлэгээр тогтоогджээ.

 

Тодруулбал, “Тоёота Эстима” маркийн автомашинтай явж байсан циркийн жүжигчид харуй бүрий болж байхад хурдаа тохируулаагүй, мөн гэрлийн гялбаанд орж, зам дээр зогсож байсан хүнд даацын ачааны машины араас мөргөсөн байна. Улмаар эсрэг урсгал руу шидэгдэн “Лексус-570” маркийн автомашиныг мөргөж осолдсон аж. Хэргийн газрын үзлэгээр “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь тогтоогдсон байна. Мөн талийгаач нарын сууж явсан машин хурд хэтрүүлсэн нь дугуйн мөрөөр тодорхой болсон бол жийпний жолооч гэрлээ шилжүүлсэн, эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Б.Гэрэлээ

 


URL:

Сэтгэгдэл бичих