Архинд хордож амиа алдагсдын шинжилгээний хариу юу болов?
Өнгөрсөн долоо хоногт архинд хордож, таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тэдгээр иргэдийг урьдчилсан байдлаар архинд хордож амиа алдсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргаад байсан. Харин албан ёсны шинжилгээний хариу өнгөрөгч баасан гаригт гарах байсан ч өнөөдрийг хүртэл гараагүй байна.
Хэргийн газраас “Найрсаг” нэртэй архины шил, “Гайхмаараа” шил арчигч бодис олдсон байдаг. Хэдийгээр албан ёсны шинжилгээний дүн гараагүй байгаа ч “Найрсаг” архинд хувийн лабораторийнхан шинжилгээ хийж үзэхэд хүний амь насанд хүрэх хэмжээний химийн бодис агуулагдаагүй байсан байна. Харин нэг гарсан зөрчил нь шилэн дээрээ 28 градустай гэж бичигдсэн ч шинжилгээгээр 26 градустай гэж гарчээ. Тэгэхээр амиа алдсан иргэд “Гайхмаараа” ахуйн хэрэглээний шингэнд хордсон байх магадлал өндөр байгаа аж. Учир нь тухайн цэвэрлэгээний шингэний зааварт хүнсний зүйлийг цэвэрлэж болохгүй гэсэн онцгой нөхцөл байсан аж.
Эх сурвалж: Criminal.mn
URL: