Эрүүгийн ертөнцөд өрнөсөн энэ долоо хоногийн үйл явдлыг эндээс үзнэ үү

tsagdaagiin_mashinЭнэ долоо хоногт эрүүгийн ертөнцөд олныг цочроосон олон үйл явдал өрнөлөө. Тухайлбал, онц хэрцгий гэмт хэрэгтнүүд орон нутгаар хэрэн хэсч аймшигт гэмт хэрэг үйлдэж байгаа тухай, Монголын нэр бүхий баячуудын гэрт хулгай орж, хосгүй үнэт эдлэлүүд алдагдсан талаар, дөнгөж төрсөн хүүхдээ зүүгээр шивж алахыг завдсан хүйтэн сэтгэлт эмэгтэйтэй холбогдох мэдээлэл болоод цэл залуухан гурван циркчин автын осолд орж, Монголын циркид төдийгүй монгол түмэнд хүнд гарз тохиосон гээд олон үйл явдал өрнөлөө. Ингээд эдгээр болон бусад эрүүгийн гэмт хэргийг Criminal.mn сайтаас тоймлон хүргэж байна.

Алт олборлож байсан хоёр иргэн амиа алдав

Алт олборлож байсан хоёр хүн амиа алджээ

 Архангай аймагт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн амиа алдсан тухай мэдээлэл өнгөрөгч даваа гаригт гарав. Тодруулбал, тус аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэх газарт Э, Т нарын ухаж байсан нүхнийх нь хажуугаар хиймэл нуурын ус нэвчин орсны улмаас цооног усаар дүүрч, тэд амиа алдсан байна. Талийгаач Э 26 настай, Т 28 настай бөгөөд хоёул Орхон багийн харъяат байжээ. Талийгаачид долоон метр гүн, таван метр өргөн нүх ухсан байсан байна. Мөн тэднээс гадна гурван хүн бэртэж гэмтсэнийг аймгийн Онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Монголын циркийн урлагт маш хүнд гарз тохиов

 Image result for Автын ослоор амиа алдсан циркчидМонголын циркийн урлагт хүнд гарз тохиогоод байна. Цэл залуухан гурван циркчин харамсалтайгаар амь насаа алджээ. Тодруулбал, Булган аймгийн Рашаант сумын нутаг “Тээг толгой” гэдэг газарт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, Монголын циркийн гурван жүжигчин харамсалтайгаар амиа алдаж, гурав нь хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн ноцтой осол гарч олныг цочирдуулаад байна.

Image result for Автын ослоор амиа алдсан циркчидАмиа алдсан залуусын нэг нь “Авъяаслаг Монголчууд-2015” шоуны оролцогч, илбэчин М.Гантулга байсан байна. Тэрээр шилдэг оролцогч болж чадаагүй ч олон нийтээс өндөр үнэлэлт авч, танигдаад байсан юм.

Image result for Автын ослоор амиа алдсан циркчидОслын талаар  тодуулахад  “Toyota Estima” маркийн автомашин, “Daewoo Ultranovus”, “Lexus 570″ маркийн автомашинуудтай мөргөлдсөн байна. Тэд  Баянхонгор аймаг руу урилгаар тоглолт хийхээр явж байсан бөгөөд алиалагч Баасанжаргал, жонглёрчин Идэрбат, илбэчин Гантулга нар ослын улмаас газар дээрээ амьсгал хурааж,  гэмтэж, бэртсэн гурав нь Булган аймгийн Рашаант сумын эмнэлэгт хүргэгджээ. Ослын талаар эх сурвалжууд  гэрлээ унтрааж зогссон ачааны тэргийг тойрч гарах үед өөдөөс нь хурдтай  жийп машин гарч ирэн мөргөлдсөн гэнэ.  Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Монгол түмнийхээ мэлмийг баясгаж, циркийн урлагт хүчээ өргөж явсан гурван залуугийнхаа араас Монголын ард түмэн гашуудаж байна.

Дунд сургуулийн 92 сурагч амиа хорлосон гэх аймшгийн тоо

Image result for оршуулгаИтгэхэд бэрх ч энэ үнэхээр үнэн ажээ. Хамгийн харамсалтай нь Монголд ийм хэрэг гарсан нь бүр ч аймшигтай санагдав. Ерөнхий боловсролын сурагчдын дунд амиа хорлолт ихэсч байгааг албаныхан хэлж буй юм.

Та бод доо. Зөвхөн 2012-2016 онд дунд сургуулийн 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорложээ. Дөрөвхөн жилийн дотор Монгол эх орныхоо ирээдүй болсон 92 хүүхэд хорвоогийн мөнх бусыг харамсалтайгаар үзсэн байх юм. Тэдний үхлийн шалтгаан нь гадуурхал. Гадуурхагдаж буй хүүхэд өөртөө итгэлгүй болж, хичээл сургуульдаа явахаас цааргалах цаашлаад амиа хорлох хүртэл дарамтыг хүлээн авч байна. НЭМХ гаргасан судалгаагаар “ЕБС-д суралцдаг 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийж байжээ. Тодруулбал, дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийсэн гэж хариулсан байна. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар хүүхэд гадуурхагдаж байгаагаа аав, ээждээ, багшдаа хэлдэггүй, өөрт нь тулгарч буй бэрхшээлээ зөвөөр даван туулах мэдлэг байхгүй учраас амь нас, эрүүл мэндээрээ хохироход хүрч байгаа гэнэ. Иймээс эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, өөрийн хүүхдэд чинь ooсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Онц хэрцгий гэмт хэрэгтнүүд орон нутагт гэмт хэрэг үйлдэх болов 

Image result for онц хэрцгий гэмт хэрэгтӨмнөговь аймгийн зарим сумдад онц хэрцгий аргаар хүний бие, эрүүл мэндэд халдсан, дээрэм булаалтын хэргүүд дараалан гарсан байна. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр тус аймгийн Даланзадгад суманд 13 настай өсвөр насны охиныг гэмт этгээдүүд бүлэглэн зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг үйлджээ.

 Хохирогч охины биеийн байдал маш муу, нэг хөл нь хугарч эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан гэх мэдээлэл байна. Дээрх аймшигт хэрэг үйлдэгдсэнээс гурав хоногийн дараа аймгийн төвд байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанаас 19 настай оюутан охиныг бусдад зодуулсан байхад нь олжээ.
Коллежийн оюутан охиныг олсон даруйд эмнэлэгт хүргэсэн гэх ба эмчийн үзлэгээр охиныг мөн хүчирхийлсэн болохыг тогтоожээ. Хохирогч охины биеийн байдал тааруу, аймгийнхаа эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Ийнхүү Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг дор аймшигт хэрэг дараалан гарсантай холбогдуулан нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж, аймгийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Мөн сэжигтнүүдийн ам зургийг гаргаж, эрэн сурвалжилж эхэлсэн байна. Улмаар хүний амь биед аюултайгаар хүч хэрэглэн халдсан онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдүүдийг энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө цагдаагийн алба хаагчид баривчилжээ.
Хохирогч нарын тухайд хоёр ба түүнээс дээш хэмээн үзэж байгаа ба дахин хохирогч нэмэхгүй байх үүднээс иргэдэд сэрэмжлүүлэг тараасан байна.

Төрүүлсэн хүүхдээ алахыг завдсан аймшигт эмэгтэй

Image result for Хүүхдээ зүүгээр шивжХүний санаанд оромгүй хэрцгий хэрэг үйлдэгдэх болжээ. Ялангуяа бага насны хүүхдийг гэмт хэргийн хохирогч болгох хэрэг газар авсаар байна. Сүүлдээ төрүүлсэн хүүхдээ хүртэл хөнөөх оролдлого хийдэг болжээ. Ийм жигшүүрт хэрэг Баянхонгорт гарсан байна. Тодруулбал,төрөөд 10 хонож буй нярай хүүхдээ төрсөн эх нь хөнөөхийг завджээ. Эмч нар нярайд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.

Одоогоор хүүхдийн биеийн байдал тааруу байгаа бөгөөд Улаанбаатар хотод ирэн эмчлүүлж байгаа аж. Тус хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

 Троллейбус шон мөргөж долоон хүн гэмтжээ

Шуурхай: Троллейбус шон мөргөж долоон хүн гэмтжээ

Троллейбус шон мөргөж долоон хүн гэмтсэн байна. Уг осол “Энхтайван найрамдлын ордон”-ы автобусны буудлын орчим гарсан талаар эх сурвалж мэдээллээ. ”Аз сервис” ХХК-ийн троллейбус ийнхүү осол гаргасан байна.

Солонгосын зартай хулгайч Монголын баячуудын гэрээс бурхан хулгайлав

“Гацуурт”-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын гэрээс тэрбум гаруй төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан ПАК гэж хэн бэ?

Монголын баячуудын гэрт нэвтэрч, урьдчилсан байдлаар тэрбум гаруй  төгрөгийн хохирол учруулаад буй БНСУ-ын иргэн, ПАК хочит этгээдийн талаар ноцтой баримт, мэдээллүүд олдлоо.

ПАК  Монголд…?

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Нүхтийн аманд байрлах зургаан айлын амины орон сууцанд хулгай орсон хэрэг гарав. Хулгай орсон айлууд нь Монголын баячуудынх байсан бөгөөд тэр  дунд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт”-ын Л.Чинбат, бизнесмэн н.Оргил болон цагдаагийн эрх бүхий албан тушаалтнуудых байсан нь нэгэнт тодорхой болоод байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр айлуудаас алтан бурхан, соёлын өвийн хосгүй үнэт бүтээл алдагдсан байна. Энэ хэргийг илрүүлэхээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шуурхай ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоогоод байгаа аж. Харин хулгайчийг баривчилсан бөгөөд тэрхүү хулгайч БНСУ-ын зартай хулгайч ПАК хочит нэгэн байсныг тогтоогоод байгаа юм.

ПАК Солонгост…?

Баримт 1

Пакийн тухай мэдээллийг шүүж үзвэл тэрбээр БНСУ-даа үнэхээр зартай хулгайч байжээ. Бидэнд олдсон мэдээллээр ПАК 2011 онд хүн барьцаалж, хулгай хийсэн хэргээр шүүхээс нэг жилийн хорих ял сонсож байсан этгээд аж. Тодруулбал, 2011 оны долдугаар сарын 18-ний өдөр Пак айлын гэрт нэвтрэн орж, оршин суугчдыг барьцаалж, ална гэж сүрдүүлжээ. Ингээд 3,83 сая воны үнэт эдлэл хулгайлсан байна. Солонгосын цагдаа нар ПАК-ийн энэхүү хэргийг илрүүлсэн ч, хурууны хээг нь хэчнээн хайгаад  олж чадаагүй аж. Ямартаа ч ПАК хулгай хийсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг  Сунчон шоронд нэг жилийн ялыг нь эдлүүлсэн байна

Баримт 2

Өмнөд Солонгос улсын Гёнсан аймгийн цагдаагийн газраас Пак хочтой хулгайчийн тухай 2016 оны хоёрдугаар сард мэдээлэл өгч байжээ. Тус мэдээлэлд Пак 9-12 насны хоёр охинтой. Охидод нь хичээл заадаг байсан эмэгтэйгээр дамжуулж түүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжлах болсон нь хулгайн хэргээр бус харин алга болсон охины хэрэгтэй холбогдуулан ийнхүү хайж байсан байна. Тодруулбал, Пакийн хоёр дахь охин нь бага сургуульд огт сурч байгаагүйг тогтоожээ. Харин том охин нь сураггүй болсон. Гэвч тэрхүү алга болсон охины талаар хэзээ ч цагдаагийн газар мэдээлэл өгөөгүй байна. Пакийн том охин 2009 онд тоглоомын талбай дээрээс алга болж байжээ. Магадгүй охины алга болсон хэрэгт Пак холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр цагдаа нар шалгаж байжээ. Ийнхүү Пакийг өнгөрсөн оны эхээр охинд нь хичээл заадаг гэх эмэгтэйн гэрт хорогдож байхад нь цагдаа нар баривчилж байсан ч, удалгүй суллагдсан байна.

Шүүгдэгч эр: ”Надад амьд явах сонирхол алга. Ээжтэйгээ уулзахаар явлаа” гэж хэлээд хоолойгоо хэрчив

Image result for Шүүхийн танхим

Шүүхийн танхимд шүүгдэгч эр “Надад амьд явах сонирхол алга. Ээжтэйгээ уулзахаар явлаа” гэж хэлээд хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завджээ. Түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж сая нэг амь насыг нь аварсан байна.

Болсон үйл явдлын талаар товчхон өгүүлэхэд ийм байна. Энэ хэргийг эргэн сануулбал, энэ сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхийн анхан шатны танхимд шүүгдэгч амиа хорлохыг завдсан байдаг. Хамгийн ноцтой нь хоолойгоо юугаар зүссэнийг цагдаагийнхан одоогоор тогтоож чадаагүй байна. Тахарын алба татан буугдсанаар шүүхийн аюулгүй байдал энэ мэтчилэн алдагдаж, цаашид ямар ч ноцтой байдалд хүрч болзошгүй болохыг албаныхан учирлаж байгаа юм.

Эх сурвалж: Criminal.mn


URL:

Сэтгэгдэл бичих