“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэжээ

79444235885583353bd171Хөгжлийн банкны шалгалт үргэлжилж буй энэ өдрүүдэд “Эрэл” компани мөн зээл аваад эргэн төлөөгүй талаар хэвлэлүүдэд мэдээлсэн. Тодруулбал, Хөгжлийн банк “Чингис” бондын хөрөнгөнөөс “Эрэл” компанид ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, мөн дараа 9 сая ам.доллар нийтдээ 23 сая ам.доллар зээлсэн нь илэрсэн байна. Ингэхдээ зээлийн эргэн төлөлт одоог хүртэл хийгдээгүй байгаа аж.

Тэгвэл угхэргийг шалгах явцад ”Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь тэрээр гэрт нь шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж, завшсан 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил учруулсан хэргээр шалгаж буй. Улмаар Ерөнхий прокурорын тушаалаар ЦЕГ, АТГ, УЕПГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан хэргийг шалгаж байгаа юм.

1.3 их наяд төгрөгийн зөрчлөөс дурдвал,

  • “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, “Хаан” банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар тус тус гаргасан.
  • Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан зөрчил илэрсэн байдаг.
  • ТүүнчлэнХөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн, цагаан сараар гоё дээл өмсөж сайдтайгаа золгосон албан хаагчийг 3.5 сая төгрөгөөр урамшуулсан гэхчлэн олон зөрчлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.

bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих