Ч.Сайханбилэг: Засгийн газрын нууц шийдвэр гарлаа гэж зарлаж болохгүй!
Ч.Сайханбилэг доожоогүй Ерөнхий сайд гэж хэлүүлэхийг хүсээгүй тул Эрдэнэтийн 49 хувийг хэдэн бизнесмэний гарт өгөхийг дэмжсэн гэх утгатай зүйлийг ярьсан байна лээ. Тэгвэл “Эрдэнэт”-ийн асуудлаарх Засгийн газрын нууц хуралдааны протоколоос доожоогүй харагдахыг хүсээгүй Ерөнхий сайдын хэлж ярьсан үгсийг энд ишлэн хүргэж байна.
Ч.САЙХАНБИЛЭГ:
За, бүх сайд нар байр сууриа илэрхийллээ. Би илэрхийлэх шаардлагатай ийм асуудал гэж байгаа болов уу гэж байгаа учраас санал тавья, санал гаргая гэж байгаа бүх сайд нарыг сонслоо. Би энэ ажлын хэсэгтэй уулзаж тодруулсан. Надад нэг зүйлд хэрэгтэй байгаа.
Юу гэхээр зэрэг, та нарын тайлбар дээрээс юм сонсогдож байгаа, манай хэрэг эрхлэх газрын хуулин дээр ч асуудал бол байгаа юм. Тэгээд энийгээ зөв шийдэх ёстой юм. Энийгээ зөв шийдэхийн тулд өнөөдрийн тогтоол ч гэсэн тийм заалттай гарах болов уу гэж бодож байна.
Юу гэхээр зэрэг яг одоо энэ явж байгаа делл, та нар одоо олон хувийн хэвшил, орос дотроо хийх гэж байсан юмыг бид нар дундуур орж зогсоолоо гээд тэгж байна шүү дээ.
Урд талын хуралдаан дээр та нар Монголын Засгийн газар дангаараа 51 хувиа 100 хувь болгоод авчих юм бол энэ делл бас явахгүй ийм бололцоотой байсан. Явахгүй байх байсан гэдэг ийм байр суурь илэрхийлсэн. Одоо ямар нэг байдлаар энэ Засгийн газрын тогтоол гарсны дараа та нар очиж хэлэлцээр хийнэ гэж би ойлгосон.
Тэр хэлэлцээр дээрээ яг Оросын засгийн газрын байр суурийг нь баталсан ямар нэгэн хурлын протокол, шийдвэр, аль нэг зүйлийг бид нарт үзүүлэх ёстой. Тэр нь юу гэхээр одоо та нартай ярьж байгаа энэ нөхцөлөөс ямарваа нэг өөр нөхцөлөөр хийгдэх тохиолдолд энэ делл болохгүй ээ.
Оросын засгийн газрын дэмжихгүй гэдэг энэ зүйлийг нь баталсан юм аа бид нарт авчирч үзүүл. Би яагаад энийг нэхээд байгаа гэхээр зэрэг энэ нь бид нарын засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалзсан гол нөхцөл болох юм. Энэ байгаа тохиолдолд одоо их хурал долоодугаар сард цуглах нь уу, сонгуулийн дараа, эсвэл намар хуралдах эхний үед нь засгийн газраас бид нар орж танилцуулна.
Хэлэлцүүлэх биш танилцуулна.
Яагаад гэхээр зэрэг их хурал нэгдүгээрт сонгуультай байсан. Хуралдах боломжгүй. Ташкентийн уулзалтын гурван улсын тэргүүний өмнө энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байсан. Цаг хугацааны фактор байсан. Гуравдугаарт энэнээс өөрөөр хийх делл хийж болохгүй байсан учраас Засгийн газар бид нар шийдвэр гаргаж энэ деллийг Монгол Улсад 100 хувь Эрдэнэтийг авч ирлээ гэдэг энэ гурав бол манай үндсэн үндэслэл. Энэ гурав хангагдах ёстой. Тэгж байгаа тохиолдолд бид нар, одоо би та нар хэрэггүй гээд байна шүү дээ.
Их хурлаар орж шийдвэрлүүлэхгүй гэж байна. Тэнд нэгэнт олон улсын гэрээг үндэслэсэн Монгол Улсын хуультай учраас гээд. Тийм учраас бид нар Их хуралд орж танилцуулгаа хийнэ. Ийм делл хийчихсэн. Монгол руу бүтэн шилжлээ. Одоо энийг шийдсэн учраас бид нар харин олон улсын гэрээн дээр үндэслэсэн Монгол Улсын хуулиа хүчингүй болгох хуулиа Засгийн газар өөрөө санаачлан оруулчихна.
Тэгээд их хурал тэрийг хүчингүй болгоно. За энэ ингэж процедурийг Ерөнхий сайдын хувьд харж байгаа юм. Энэ биелэх юм бол энэ Засгийн газрын өнөөдрийн нууц шийдвэр гарлаа гэж зарлаж болохгүй.
Тийм учраас одоо орж ирж байгаа материалын тэр гуравдугаар үндэслэлийг би эд нарыг хий гэж байгаад хийлгэсэн байхгүй юу. Хэрвээ эхний ээлжинд давуу эрхээсээ татгалзсан гэдэг энэ юмыг нөхцөлөө өөрчилсөн тохиолдолд бид дахиад энэнээс татгалзана шүү гэдгээ гурваараа хийгээд өгчихсөн. Энэ хэлэлцээрийн багийг оросын тал аваад бид бид нартай ингээд албан ёсоор хийх нөхцөлөөс өөрөөр бид нар хийгдэхгүй гэдгээ бид нарт баталсан ямар нэгэн үзүүлэх юм бол энэ хоёрдугаар заалтынхаа дагуу бид нар албан ёсоор давуу эрхээсээ засгийн газар татгалзаад явчихна гэсэн үг.
Оросын талдаа хэл, өнөөдрийн шийдвэр гарснаар ил зарлах болоогүй. Саяны миний хэлсэн зүйлийг өгсөн тохиолдолд хоёр засгийн газар ил болгоно.
Би Энхсайхан сайдын асуултанд хэлж байгаа нь энэ асуудлыг хаалттайгаар хэлэлцээд байна гэхээр энэ нөхцөлүүд хоёр талдаа ойлголцож баталгаажаагүй байгаа тохиолдолд ил гарах юм бол энэ делл өөрөө нураад уначихна. Тийм учраас процессоо дуусга, саяны миний хэлсэн гурван нөхцөлөө ханга. Энэ гурван нөхцөл ингээд хангагдсан байгаа тохиолдолд хоёр талд зэрэг хэлээд, Төрийн нарийн Ганхуяг энэ дээр ажиллах хэрэгтэй. Зэрэг, нэг цаг хугацаанд зарлана. Ийм байдлаар юмнуудаа зохицуул. Тэгээд тэр гуван улсын тэргүүнээрээ, тэр Путин Ерөнхийлөгч, Элбэгдорж Ерөнхийлөгчийг зогсоож байгаал та нар наадахдаа гарын үсэг зур. Тэр Ташкентийн уулзалтаар. Ингэж юмнуудаа явуулбал зөв болно.
Тэгээд ерөнхийлөгч нарын зурсан ийм гэрээтэй, оролцож байгаа та нарын зурчихсан гэрээтэй зүйлийг засгийн газар их хуралд орж танилцуулна. Бид нар Монголдоо Эрдэнэтийг буцааж авч ирлээ. 100 хувь боллоо. Гэхдээ ингэж хийхээс өөр арга байгаагүй. Одоо их хурал нэгэнт ийм болсон учраас энэ Монгол Улсынхаа хуулийг хүчингүй болгож өг. Олон улсын гэрээ нь аль хэдийн хүчингүй боллоо. Зөв үү.
О.ОРХОН:
Зөв.
Ч.САЙХАНБИЛЭГ:
Одоо яг энэ дээр яг ингэж явна шүү. Манай сайд нар бүгд ингэж ойлгох хэрэгтэй. Ажлын хэсэг яг ингэж ойлго. За ингэж явья.
Хуралдаан 11:41-12:24 цаг хүртэл нийт 33 минут хүртэл үргэлжлэв.
Тэгэхээр энэ протоколоос харахад Ч.Сайханбилэг тунчиг шийдэмгий байжээ. Тэрбээр саяхан телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Их хурал тэр үед байхгүй байсан. Бүх гишүүд тараад өөрийнхөө тойрог дээрээ сонгуулийн кампаниар явчихсан. Их хурал хуралдах боломжгүй. Хоёрдугаарт гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдчихвэл сайн байна гэж асуудлыг шийдэх гэж байсан хүмүүс маань Засгийн газарт маш эрчимтэй санал тавьсан. Энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол үндсэндээ шийдэгдэх бололцоогүй юм байна. Их хурлыг, намрыг хүлээвэл байхгүй болох юм байна. Монголын тал 51 хувьтайгаа, Оросын тал 49 хувьтайгаа л үлдэнэ. Ерөнхий сайдын хувьд би өөрөө шийдвэр гаргах шаардлагатай болсон. Бодсон л доо. Энэ бол үнэхээр Монголын 51 хувьтай холбоогүй асуудал. Харь улсад байгаа 49 хувьтай холбоотой асуудал. Энэ харь улсад байгаа 49 хувийг Монголд авчрах боломж үүлэн чөлөөний нар мэт хэсэг хугацаанд гарахад хэрэгжүүлж чадаагүй доожоогүй Ерөнхий сайд ш дээ, шийдвэрээ гаргаж чадаагүй, Эрдэнэт үйлдвэрийн 100 хувь Монголын талд ирэх ийм боломжийг алдсан Ерөнхий сайд ш дээ гэж хэлүүлэх хүсэл надад үнэхээр байгаагүй… “ хэмээн ярьсан байсан юм.
Протоколд анхаарал татаж байгаа нэг зүйл нь хууль хүчингүй болгох тухай яриа юм. Учир нь Олон улсын гэрээний тухай хуулийг шинэчлэн батлуулахдаа Засгийн газрын баталсан энэ төрлийн гэрээг УИХ хүчингүй болгодог эрхийг нь авч хаях оролдлого хийсэн. Үүнийг нь намын нэр бүхий гишүүд эсэргүүцэхдээ хоёр асуудлыг хөндөж ярьсан гэдгийг Т.Аюурсайхан гишүүн хэлсэн байгаа. Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувийн асуудал. Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн энэ асуудлыг байнгын хороогоор оруулахад бараг бэлэн болчихоод байгаа. Дүгнэлт нь ажлын хэсэгт багтсан гишүүдийн гарын үсгийг бүрэн аваагүй байна гэдэг шалтгаанаар бүтэн сар хүлээгдэж байна. Ингэж цаг аваад байгаа нь Олон улсын гэрээний хуулийн шинэчилсэн хувилбар хэрэгжихийг хүлээгээд байна гэсэн хардлага төрүүлээд байна. Засгийн газрын баталсан олон улсын гэрээг энэ хуулиар УИХ-аар хүчингүй болгох эрхгүй орчин үүсчих юм бол Эрдэнэтийн 49 хувийн асуудалд парламент хяналт тавих эрхгүй болчихож байгаа юм. Би ингэж ойлгож байгаа.” хэмээн хэлж буй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ Эби ер нь юу хийчихсэн хүн бэ? Эрдэнэтийг бас Оюу толгойн далд уурайг… Ингэж болдог юм уу? Хэдэн үеэрээ даахгүй нүгэл хийлээ дээ
Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компанийн мэдэлд шилжуулсэн Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг уншиж узвэл Худалдаа Хогжлийн Банкны гуйцэтгэх захирал О.Орхон нь “Анх Орос-Монголын засгийн газар хооронд гэрээ байгуулж Эрдэнэтийн хувьцааны 51 хувийг Монголын тал, 49 хувийг Оросын тал эзэмшихээр болсон. Дараа нь ОХУ нь оорийн эзэмшлийн 49 хувийг, 100 хувь торийн омчийн хуулийн этгээд болох Ростех хэмээх компанид шилжуулэхээр болж, энэ тухайгаа ОХУ-ын Засгийн газраас Монголын талд нот бичгээр уламжилж, 51 хувийн омчлогчийг толоолж Монгол Улсын засгийн газар, 49 хувийн омчлогчийг толоолж ОХУ-ын Ростех компани хоер гэрээг шинэчлэн байгуулсан. Тус шинэчлэн байгуулсан гэрээнд аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа худалдаалах эрхтэй. Энэ тохиолдолд ногоо тал нь энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувьцаа худалдагдаж, гэрээ нь автоматаар хучингуй болно гэсэн заалт байгаа. Сая ОХУ-ын Ростех компани нь оорийн эзэмшлийн 49 хувийн хувьцаагаа худалдаалах тухай ОХУ-ын засгийн газрын хуралдаанаар хэлэлцуулж, шийдвэр гаргуулсан” гэж ярьж байж ээ. Гэвч Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компанийн мэдэлд шилжуулэхээр Монголын Засгийн газрын хуралдаан болж байхад ОХУ-ын засгийн газраас гаргасан ямар ч шийдвэр манай талд ирээгуй, ирээдуйд ирэх юм шиг Ч.Сайханбилэг Еронхий сайд ярьж байсан байх юм. Тэгэхээр Ч.Сайханбилэг Еронхий сайд нь О.Орхон гэдэг хувийн компанийн гуйцэтгэх захирлын амаар л ажиллаад байсан юм биш биз дээ гэсэн сэтгэгдэл торлоо. Мон О.Орхон нь ОХУ-ын Хууль зуйн Яам дугнэлт гаргасан, олон улсын хуулийн компаниас “Монгол Улсын Их Хурлаар хэлэлцуулэх шаардлагагуй” гэсэн дугнэлт гаргасан гэж ярьж байгаагаас харахад Ч.Сайханбилэг нь ОХУ-аас ирсэн бичиг баримтыг судлаад Монгол Улсын хучин тоголдор байгаа хууль тогтоомжтой хир зэрэг нийцэж байгаа талаар дугнэлт гаргах уурэг бухий ажлын хэсэг байгуулж ажиллуулаагуй юм байна. Одоогийн хучин тоголдор байгаа хууль тогтоомжийн дагуу бол ийм улс орны эрх ашигтай шууд холбоотой асуудалыг тухайн салбарын мэргэжилтэнгуудээс бурдсэн “санал дугнэлт бэлтгэх” уурэг бухий ажлын хэсгийг байгуулж ажиллуулаад, бэлтгэсэн санал дугнэлтийг нь улс орны болон бусад салбарын эрх ашигтай хир зэрэг нийцэж байгаа талаар бух яамдаас саналыг авч, ЗГХЭГ-ын холбогдох албан тушаатангуудаар нэгтгуулж, хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэх талаар ХЭГ-ын хууль эрх зуйн газраар хянуулж, ажлын 3-аас доошгуй хоногийн омно, бух сайд нарт хуулбарлан тарааж, тодорхой мэдээлэлтэй болгосны дараа нь засгийн газрын хуралдаанаар хэлэлцуулдэг журамтай. Гэтэл Ч.Сайханбилэг нь “засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцуулэх журам”-аа ч мордохгуй, хам хум, асуудлыг дэмжих магадлалтай МУДН фракцийн Д.Зоригт, С.Ламбаа, н.Болор нарын хэдхэн сайдууд болон Еронхийлогчийн талын хун гэгддэг ГХЯ-ны Торийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг гэсэн дарга нар байлцуулж байгаад 33-хан минутын хугацаанд хэлэлцуулсэн болж, засгийн газрын хууль бус шийдвэрийг гаргасан байгаа юм даа. Компанийн тухай хуулийн 2 дугаар зуйлийн 2.6-д “Торийн омчит компанийн хувьд ОМЧЛОГЧ нь Торийг толоолж УИХ байна” гэж тов тодорхой заасан байгаа нь Эрдэнэтийн ОМЧЛОГЧ нь УИХ болж таарлаа. Тэгэхээр Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байгаа ОХУ-ын “Хувьцаагаа худалдаалах санал”-ыг нь манай засгийн газар нь УИХ-д танилцуулж, эцсийн байдлаар шийдвэрлуулэх хуультай байсан байна. Гэтэл Ч.Сайханбилэг нь “маш нууц”-ын зэрэглэлтэйгээр, уг асуудлын 33-хан минутын хугацаанд, Засгийн Газрын танхимын бух сайд нарыг ч байхгуй байхад, хэдхэн дарга нарын хурээнд, танилцуулах тодийд мэдэгдсэн болоод, ОМЧЛОГЧ болох УИХ-аас “НУУЦАЛЖ” байгаад, Эрдэнэтийнхээ хувьцааны 49 хувийг нь ХУВИЙН КОМПАНИАР ДАМЖУУЛЖ, ХЭДХЭН ХУЛГАЙ НАРТАЙ ХАМТАРЧ ХУВЬДАА АВСАН БАЙГАА ЮМДАА. Эрдэнэтийн хувьцааг худалдаж авсан юм бол ямар эх уусвэрээр авсныг нь шалгаад узэхэд, ядаж НЭГ Ч ЗООС ООРСДООСОО ГАРГААГУЙ, БУГДЫГ НЬ ТОРИЙН МОНГООР ЛУЙВАРДААД АВСАН БАЙГАА ЮМ ДАА. Одоо УИХ-д 65 суудалтай МАН-ынхан энэ асуудлыг шийдвэрлэж чадахгуй байгаа бол ХАМ ХЭРЭГТЭН гэж ойлгохоос оор аргагуй байгаа шуу.
Ч.Сайханбилэг нь Еронхий сайд байхдаа Еронхийлогч Ц.Элбэгдоржид УНЭНЧ ХУН БОЛОХЫН ТУЛД “Мотор нь газраас 50 см зайд байдаг, буух талбай их голдог, том онгоцыг Еронхийлогч Ц.Элбэгдоржийн нутаг Ховдод буулгах буруу шийдвэр гаргаснаас болж мотор руу нь шороо орж, бараг дэлбэрэх шахсан юм. Дараа нь тосвоос их хэмжээний монго гаргаж, мотор худалдан авч, их зардлаар зооворлон Монголд авч ирж, олон мэргэжилтэн ашиглаж онгоцоо засварласан юм. Улс орны эдийн засаг хундэрсэн уед МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ УРГУЙ ЗАРДАЛ ГАРГАСАН ЮМ. Одоо энэ зардлыг нь оороор нь толуулэх естой л доо. Ч.Сайханбилэг гэдэг нохор нь Татварын хуулийн дагуу “ТУЦ ажиллуулж байгаа хунээс ч татвар авдаг байхад Оюу толгой компанийн уйл ажиллагаа явуулснаас хойших хугацааны бух татвар болох 2 тэрбум долларийн татварын орийг чолоолсон юм. Энэ 2 тэрбум долларь нь манай суулийн хэдэн жилд хийсэн бутээн байгуулалтийн ажлын санхуужилт болсон Чингэс бондын 1.5 тэрбум доллариас даруй их монго шуу дээ. Ч.Сайханбилэг нь засгийн газрын гишуудээсээ нууцаар Дубайд очиж Монголын талд ашиггуйгээр Оюу толгойн гэрээнд нэмэлт оорчлолт оруулж, Оюу тоглойн ордын лиценцээ гадны банкны барьцаанд тавьж байгаад, гадны компинид маш их хэмжээний зээл авч огсон шуу дээ. Хэрэв авсан зээлээ Оюу толгой компани нь гадны банкуудад толж чадахгуй болчихвол манай Оюу толгойн орд маань гадны банкны барьцаанд, гадны хуний мэдэлд очино гэсэн уг шуу дээ. Ч.Сайханбилэг нь Ц.Элбэгдоржтой хамтарч Эрдэнэтийн 49 хувийг хууль зорчиж, хувийн компаниар дамжуулж хувьдаа авсан шуу дээ. Харамсалтай нь МАН-ын хэдхэн нохдууд хувилдаад, хайцаалаад, хамгаалаад байгаа юм л даа. Ер нь Ц.Элбэгдорж нь хаана л бутэхгуй, болохгуй ажлууд хийгдсэн байна туунд оролцсон байдаг, ийм хууль бус ажлуудыг хэн зохион байгуулсан байна тэр нь Ц.Элбэгдорж л болж хувирлаа шуу дээ. Одоо тууний жинхэнэ нуур царай нь олон нийтэд ил болж эхэлж ээ. Ц.Элбэгдорж нь бурэн эрхийн хугацаандаа “Талийгаач С.Зоригийн хэргийг шийдвэрлэнэ” гэж зутгэсээр байгаад л оноодрийн энэ хун хэлмэгдуулэх ажлыг хийж байгаа юм биш уу? “С.Зоригийг би алсан” гээд хэрэг хулээгээд байгаа тэр “онц хунд гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг Ц.Элбэгдоржийн найз Билэгт нь ШШГГЕГ-ын дарга байхдаа “эруугийн онц хунд гэмт хэрэгтэнгуудийн дотроос сонгон шалгаруулж Ц.Элбэгдорждоо олж огч, энэ бух зохиомол уйлдлуудийг хийж, шуухийг хуртэл захиалгаар шийдвэр гаргуулсан гээд л олон нийт шуугиад байх юм. Олны ам оргуй гэдэг дээ. Ер нь Ц.Элбэгдорж нь “Сайхан ярьдаг ч гэл ээ, маш муу бодол санаатай, хийсэн уйлдэл нь дандаа ХАР МОРТЭЙ янзийн хун шиг байгаа юм. Анх 1996 онд М.Энхсайханыг Еронхий сайд байхад нь “намын дарга нь Еронхий сайд болох естой” гээд огцруулж оороо Еронхий сайд болсон ч тун удахгуй огцорч, улс оронд тогтворгуй байдал уусгэсэн. Мон Ц.Элбэгдорж нь 2000 оны сонгуульд АН-аас Дорнот аймагт нэр дэвшиж унаад л, хотыг Хархоринд нуулгэх тухай баахан улгэр ярьж байгаад л гэнэтхэн боловсрохоор, хэл сурахаар 2002 оны тогсголд АНУ руу яваад л алга болсон ч, харин Монголчууд бид нутаг орноо хогжуулэхээр холсоо цутгаруулаад л улдсэн дээ. 2004 оны хавар УИХ-ын сонгууль болж дууссаны дараа гэв гэнэтхэн Ц.Элбэгдорж гарч ирээд л “Орших уу, эс орших уу билуу дээ, нэг сонин гарчигтай лекц уншдаг болсон байна” гэж дуулдаж байснаа л гэнэт Еронхий сайд болоод л томорсон. Гэтэл энэ уед М.Энхсайхан нь АН-ын дарга байсан болохоор Эх орон намтай эвсэж “Эх орон Ардчилал” эвсэл байгуулж 2004 оны сонгуульд орж 34 суудал авсан ба МАН нь 36 суудал авсан байв. Хучний харилцаа ийм ойрхон байсан болохоор МАН-тай хамтарсан засаг байгуулах нохцол бурдсэн байсан байх. Ингээд М.Энхсайхан нь МАН-тай хамтарсан засаг байгуулахаар хэлэлцээр хийж байтал нь Ц.Элбэгдорж нь зэрэгцээд л МАН-тай хэлэлцээр хийж, нэг сайдын албан тушаалыг 10 гаруй УИХ-ын гишуунд амлаж байгаад л Еронхий сайд болсон юм байна лаа даа. Саяхан 2012 онд АН нь олонх болж МАХН-тай хамтарч засаг байгуулаад л, олон олон бутээн байгуулалтын ажил хийж олны итгэл хулээж Ц.Элбэгдорж нь дахин Еронхийлогчоор сонгогдоод л, АН нь мандаж байтал Ц.Элбэгдорж нь АН-ынхаа хэсэг бутэхгуй нохдуудийг уруу татаад л МАН-тай хамтарч, АН-аа их, бага хэмжээний 6 удаагийн сонгуульд ялалтанд хургэж, Ц.Элбэгдоржийг 2 удаа Еронхийлогч болгосон Н.Алтанхуягийгаа огцруулж, Ч.Сайханбилэг гэдэг эрх мэдэл, албан тушаалаас оор юу ч мэддэггуй нохрийг Еронхий сайд болгож, улс орноо самарлаа л эхэлсэн шуу дээ. Тэр Ч.Сайханбилэгээрээ хууль зорчуулж мон ч олон хууль бус зуйл хийлгэлээ шуу дээ. Ч.Сайханбилэг нь “Чи яагаад хууль зорчоод Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан юм бэ? гэж сэтгуулч асуухад БИ ДООЖООГУЙ ЕРОНХИЙ САЙД БОЛЖ ХАРАГДАХГУЙН ТУЛД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВСАН ЮМ ГЭЖ ХЭЛЖ БАЙХ ВЭ ДЭЭ. Ч.Сайханбилэг нь ийм л БОЛОВСРООГУЙ, ТЭНЭГ ТОЛГОЙ ШУУ ДЭЭ. Тэгээд болоогуй Эрдэнэтийн 49 хувийг торийн мэдэлд авах эсэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу УИХ нь ШУУД ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ байхад бас МАН-ын КОММУНИСТУУД нь НИЙГЭМЧЛЭНЭ БИЗ Ч ГЭХ ШИГ УЛС ТОРЖУУЛЭХ АЯДСАН БАЙНА ЛАА. Одоо энэ нохрийг “баривчлан саатуулж л эдгээр хийсэн хэргийнх нь унэн зовийг нь тогтоохоос оор арга байхгуй юм байна л даа”. Хэрэв гадуур шалгавал “хяналт шалгалтын ажил”-ыг будилуулаад, худал, унэн яриад, эцэст нь бух зуйлийг нам, улс тортэй холбоод болгохгуй байх л даа. Ер нь шалгаж унэн монийг нь тогтоох нь ирээдуй, залуу уеийнхэнд улгэр дуурайлал болсон, хумуужлийн ач холбогдолтой шуу дээ.