Шинэ торгоны зам Монгол улсыг дайрч өнгөрөхгүй
Дэлхийн хүн амын 60% , энергийн эх үүсвэрийн 75% , Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70% -ыг багтаасан бүс нутгуудыг дамжин өнгөрөх төмөр замыг хятадууд “Шинэ торгоны зам” төслийн хүрээнд барьж дуусжээ.
Энэхүү төмөр замаар Хятад улсын зүүн захаас хөдөлсөн ачааны галт тэрэг 13000-аад км замыг 18 хоногт туулж Лондон хотноо хүрлээ. Энэ төсөл анх 2000 оны үеэс анх албан бусаар яригдаж байсан бол 2013 оноос эхлэн Томоохон хурал уулзалтад яригдаж хүчээ аван 3, 4 хэн жилийн дотор Ази Европыг холбосон энэ дэлхийн хамгийн урт төмөр замыг Хятадууд барьж чадлаа. Энэ төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн бизнесийн түүхэнд урд өмнө байгаагүй шинэ хуудас нээгдэж Хятад улсын дотоодын үйлдвэрлэлийн хөгжилд томоос том дэмжлэг болох юм. Төмөр замын бүдүүвч зурагнаас харахад Монгол улсын газар нутагт их л ойрхон өнгөрч байх юм. Хэрвээ энэхүү Шинэ торгоны зам төсөлд Монгол улс багтаж чадсан бол ядаж байгалийн түүхий эд бүтээгдэхүүнээ Хятад улсаас гадна Европын зах зээлд жаахан ч гэсэн ахиу үнээр нийлүүлэх боломж бүрдэх байлаа. Нөгөө талаасаа Монгол улс Хятад улсаас эдийн засгийн хувьд бага ч гэсэн хараат бус болох байсан боломжоо бид алдчихсан мэт. Хятадууд Монголын уул уурхайн түүхий эдийг хямд авч боловсруулан дэлхийн зах зээлд үнэтэй нийлүүлж байгаа шүү дээ. Энэ байдлыг өөрчлөх боломжийг бид 2013, 4 оны үед алдчихсан юм биш үү
http://www.facebook.com/Rysbyek/photos/a.890789350943850.1073741828.887100954646023/1292385064117608/?type=3&theater
URL: