Архи ууж, хүн зодсон гэх асуудалд холбогдож явсан Г.Төмөрбаатарт автобусны сэлбэг авах газар олдохоо байжээ

user9585-768x1065“Автобус 1” ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар гэж нөхөр өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн хуудаснаа зүсэн бүрийн мэдээлэлд нэр холбогдож бичигдэж ирсэн байдаг. Үнэхээр өөрөө элдэв асуудалгүй, хийгүй хүн бол хэвлэлийнхэн түүнийг бичээд байхгүй л дээ. Тэгэхээр нэрээ хичээж явах нь түүний хувьд зохистой болов уу. Сүүлд гэхэд Г.Төмөрбаатар албан тушаалаа ашиглан тендер будлиантуулсан нь баримтаар нотлогдсон талаарх мэдээлэл  olloo.mn сайтад нийтлэгдсэн байгаа юм. Г.Төмөрбаатар  нь Тендерийн хууль зөрчин, тендертэй автобусны сэлбэгийг “Ар жанчивлан” Рашаан сувилал ХХК гэсэн Төв аймгийн Эрдэнэ суманд рашаан сувилал эрхэлдэг ХХК-иас худалдан авахаар 42 сая төгрөг шилжүүлсэн юм байна. Тэгэхээр  тэрбээр рашаан сувилалын газраас автобусны сэлбэг худалдан авсан харагдаж байгаа юм.  Харин  нөгөөх Ар Жанчивлан рашаан сувилалын газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагг байдаг. Ямар үйл ажиллагаа явуулдаг газар болохыг нь иргэд андахгүй л дээ. Тэгэхээр Г.Төмөрбаатар дарга хаа байсан тэндээс очиж сэлбэг авсан нь яах аргагүй хэвлэлийнхний анхаарлыг татаад байгаа хэрэг л дээ.

16143025_387843684900151_6362955465738261214_n

Түүнчлэн Г.Төмөрбааатар “Автобус 1” ОНӨААТҮГ-т эрх дарх гээчийг утгаар нь эдэлж байгаа гэх мэдээллүүд байдгаас хүргэе. Г.Төмөрбаатар “Автобус 1 компанид дуртай хүнээ ажилд авдаг гэгддэг.  Д.Отгонсүрэн гэж эмэгтэйг  дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Д.Отгонсүрэнгийн дүү Д.Батдуламыг өөрийн нарийн бичгийн дарга, өмнө нь өөрийх нь туслахаар ажиллаж байсан Дуламсүрэнг Хүний нөөцийн даргаар  тус тус томилсон тухай нь shuum.mn сайт нийтлэсэн  байдаг. Түүнтэй холбоотой бүхий л мэдээлэл холбогдох хүмүүсийн нэр устайгаа байдаг гэдгийг тодотгоё.

Г.Төмөрбаатарын тухайд  2008 онд дүүргийн Засаг даргаар томилогдсон ч 2011 онд албан тушаалаа хүчээр шахуу өгч байсан. Г.Төмөрбаатар орон нутгийн сонгуулиар өөрийн шуналдаа автан намын эв нэгдлийг эвдэн, бодлого сөрөн нэр дэвшигчдийг сонгох Дүүргийн Намын Хорооны бага хурлыг үймүүлж, хамаатан садан, ах дүү бүхий 13 хүнийг давхцуулан нэр дэвшүүлсэн гэх асуудалд холбогдож байв. Тэрбээр 2000 оноос хойш Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон байсан бол 2006 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн МАН-ын даргын суудал дээр багагүй хугацаанд  сууж, дүүргийн Засаг ноёноос эхлээд “Автобус 1” баазын дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч хүртэл дэвшсэн юм. Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа архидан согтуурч, зодооны асуудалд нэр нь холбогдож явсан байдаг.

Мөн тэрбээр Засаг дарга байхдаа хэд хэдэн хорооны даргыг хууль бусаар сонгож, иргэд үүнийг нь эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан  байдаг.

Түүний нэр холбогдсон зодооны асуудлын талаарх мэдээллийг хүргэхэд 2014-01-22-ны өдөр eagle.mn сайтад  “Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар архи ууж, эмэгтэй хүн зодсон уу” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн байдаг. Өөр бусад хэвлэлүүд ч энэ асуудлаар мэдээлж байсныг хэлэх хэрэгтэй байх. Мэдээллээс шууд ишлэн хүргэхэд, “Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар гэгч нь өрөөндөө хэд хэдэн дүүргийн МАН-ын дарга нарыг дуудаж уулзсан бөгөөд харамсалтай нь эвтэй эхэлсэн энэхүү  уулзалт “эвгүй” төгссөн байна. Өөрөөр хэлбэл, Г.Төмөрбаатар нь эхлээд архиндаа халамцан өөрийн намын нэгэн үүрийн дарга Энхзаяа гэгчийг цохьсон бөгөөд Энхзаяа нь уурандаа Сүхбаатар дүүргийн намын хорооны улс төрийн ажилтан Тунгаа гэх өөр нэгэн эмэгтэйг зодож хүнд бэртээжээ.Ёстой нөгөө муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэдгийн л үлгэр болсон аж. Харин маргааш нь Сүхбаатар дүүргийн улс төрийн ажилтан Тунгаа гэх эмэгтэй дүүргийнхээ цагдаагийн хэлтэст гомдол гаргаж. Улмаар гомдлын дагуу асуудлыг шалгаж эхэлсэн байна. Гэтэл Г.Төмөрбаатар энэ зодоонд оролцоогүй шүү гэх яриаг түгээлгэж бас улс төрийн ажилтнуудаараа “дарга байхгүй” байсан гэх мессежийг тарааж эхэлжээ. Гэвч цэргүүд нь “дарга байсан шүү дээ”, “бүр зодооныг эхлүүлсэн”, “Энхзаяаг цохиж унагаасан” гэх мэт утгатай яриаг яг эсэргээр нь тарааж яваа сурагтай. Нэмж Г.Төмөрбаатарийн тухай ярихад тэрбээр МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгчдийг сонгоход У.Хүрэлсүхийн хүмүүсийг “Их хуралд оруулж болохгүй” гэсэн зар тарааж ташраар нь унагасан гэж яригдаж байсан нэгэн юм.” хэмээн бичсэн байдаг.

Тэгэхээр энэ мэт мэдээллүүдээс харахад Г.Төмөрбаатарт чамгүй асуудал байдаг байж болох юм. Рашаан сувиллын газрыг автобусны сэлбэг зардаг газар болгоно гэдэг сүрхий хэрэг  шүү.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: ЦАГААН САР Огноо: 23 January 2017

БОЛЬЁ ОО

Нэр: zochin Огноо: 24 January 2017

энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намтар түүхтэй хүн шиг

Сэтгэгдэл бичих