Чонын ҮЙЛ ТАМ, эрлиг НОМУН дундаас цахилж цогьсон САРВААН ЦОГИО буюу ҮЛ УЛДАХын ТАЛД…
чоно_ын ҮЙЛ ТАМ, эрлиг НОМУН дундаас
цахилж цогьсон САРВААН ЦОГИО буюу ҮЛ УЛДАХын ТАЛД… хэмээх (улиж хуучилсан бидхэ ном):
ОРШИЛ БОЛГОЖ:
Пэрэнлэйн Нямхагвын “МАШИД ТУНГАЛАГ” яруу найрагийн цэнгүүн, машид тунгалаг болж өндөрлөлөө. Нямлхагвын “МАШИД ТУНГАЛАГ” ертөнцийдөнө, түүний умшигчид сонсогчидоно хотолон чуулж: машид тунгалагаар яруусан долгилж сууцгаагийна харлаа. Түүний “МАШИД ТУНГАЛАГ”_аар яруусан найрссан шүлэг нугуудаасана: ааруул хурууд үнэртэж адуу мал янцгаав, аав ээжийнэ харагдаж айлын охид инээлдэв, айраг сэнгэнэж дэмбээ манан эгшиглэв, гэр бараагаа атан тэмээндээ ачаалж хөдөлсөн аав ээжийнхэнэ хөх, хөх нүүдэл нүүдэллэв, хөх Монгол үзэгдэв, хөвчин дэлхий сөхрөв. “ҮЛ ОЛДОХын ТАЛ нь үзэгдэв…: “МАШИД ТУНГАЛАГ”… “МАШИД ТУНГАЛАГ” энэл үдэшийн машид тунгалагтана, машидагланхан машидАглагтахуйяа:
1. САРВААН ЦОГИО:
“МАШИД ТУНГАЛАГ”_тан гараад явж байхнээнэ, “Аргагүйл Таны шавь юмдаа, энэ Нямлхагва…” гээд, баяр хүргэн гар барьсан хүний харцнаас би: өөрийгөө олж харав. тиймээ, ТИЙМ. Пэрэнлэйн Нямлхагва бол: миний шавь. Шүлэгийг яаж сэрж, шүлэгийг яаж “буйлж бичдэгийг” би түүнд анх зааж өгсийм. Хэн нэгэний хуулбар биш, хүн өөрийнхөөрөөнлө байж чад гэсэн зарлиг номтой тийм оюун билэгийн ертөнцөд Нямхагвыг би: хөтөлж оруулсан юм. тэртээх 1991 оны үеДсэн…
…шүлэг бичдэг хэдэн хүүхэдүүдийг, муу бор гэртээ миегнүүлэн цуглуулж “САРВААН ЦОГИО” гэх яруу найрагийн дугуйланшүү юм аялуулж явлаа. “САРВААН ЦОГИО” гэх энэ нэрийг Нямлхагва өгсийм. Эд маань үнэхээрэл, САРВАА насан дээрээ, муу ширээний минэ өмнө “унтаж, унгалдаал” мөөнч хөөрхөн. Унтаж унгалдаж байсанаа гэнэт цочиж сэрээл, хөл толгойгоо хаялан ийш тийшээ хэсэгтээ хадуурч давхиадал… ээжийнхээ хөхнөөс ч гүйцэд гарч амжаагүй САРВААнууд маань ингэжил шогшиж, цогиж эхэлсэндээ. Амихандаанла цогиж дэрвэхгээд байгаа эднийхээ тэр их хүсэл тэмүүлэлийгэнэ няцааж бөхөөлгүй харинч бүр тас, тас шилбүүрдэж ташуурдан, жолоо цулбуурыг нь алдуулалгүй ЯВУУ_ДООРОвын хөндийд: тарлаж нийлүүлсэндээ… ЯВУУ_ДООРОвын хөндийд тоос татуулан хурдалах яруу найрагчидын их тоос тоосон дунд ингэж л миний САРВААН ЦОГИО_нууд, анх хөл тавьсан юмаа:
тиймээ би, “цусына шүүрүүлдэг” байсан. САРВААН ЦОГИО_нуудынхаа бичиж ирсэн шүлэг нэг бүрийгэнэ нэлий улаанаарана эрээлэн цусына шүүрүүлдэг байсан. ЁО гэх газаргүй болтолоно цусына шүүрүүлэн, ёолж хазаганасан САРВАА_нууд манайхаас гаран, эхийнхээ хөхлүү яарцгаадаг байсан. Эвиймуу дүү унагатайгаа булаалдан байж эхийгээ жаал хөхөн тамиржсан САРВАА_нууд маань: өнөө “цусына шүүрүүлсэн” дээр минэ шөнөжингөө ёололдон бас, “шийр заан” суусаар өглөөнө: ахиал маниараа халуун улаан цусаан шүүрүүлүүлэхгээд шогшоод ирцгээдэг байсан… Миний САРВААН ЦОГИО_нууд иймэл үйл тамаас: эвшээж янцгаалдан хөлд орсон, иймэл “цусаан шүүрүүлж, оюун биеэ тас, тас шилбүүрдүүлж ташуурдуулсан их” үйл тамаас: ЯВУУ_ДООРОвын хөндийд цогиж орцгоосон…
он цагийн саалганд САРВААН ЦОГИО_нуудаас маань насан эцэслэхэнэ насан эцэслэж, хадуурч зурхайгаасаа гарахана гарч цогилдсоор өдгөө хоёроно ийн ЯВУУ_ДООРОвын их хөндийд тоос татуулалцан давхиж яваагийн нэгэнэ: Пэрэнлэйн Нямлхагва нөгөөнө, Нямбуугийн Баянмөнх…
2. САРВАА чамдаа УЛИХану:
шавийнхаа “МАШИД ТУНГАЛАГ”_тана би хөхин баяслаа. Нэгэн цагт, Дашбалбар хөдөө аглагийн Эрээнцаваас Нямсүрэнг хөтөлж ирээд: “…Нямсүрэнг Монголын их яруу найрагт анх би авчирсан. Энэ бол, миний гавъяа…” хэмээн даналзаж ихээр аархаж явсансан. Яадгийм би өнөөдөр нэг сайхан даналзаж ихээр уличахая: Нямлхагвыг би, ҮЛ ОЛДОХын ТАЛаас хөтөлж ирэн, ЯВУУ_ДООРОвын хөндий хэмээх яруу найрагийн их ертөнцийд хөл тавиулсаан. Пэрэнлэйн Нямлхагва: хэн нэгэний copy paste болоогүй, тэр дундаа миний хуулбар бүүрч болоогүй, үүгээрээ би бахархдаг. Нямлхагвын гэх яруу өгүүлэхүйн сонин содон давтагдашгүй ертөнц, Монголын их яруу найрагт өөрийн гэсэн орон зайгаа эзэлэн, омог бардамаар завилан сууж байна. Б.Лхагвасүрэн болчихож магадгүй, Чимээ болчихож магадгүй, Бавуудорж Эрдэнэ-Очир болчихож магадгүй, Бадамсамбуу Галсансүх болчихож магадгүй, Өлзийтөгс Тэргэл болчихож магадгүй өөриймшөөд бүр чоно_2 болчихож хүртэл магадгүй тиймэл: адууны хавирга шиг эрийж ярайх олон салаа замын эхэнд зогсож байсан Нямлхагвыг: НЯМЛХАГВА_аарана өөрийнхөөрөнө байлгах тэрэл замдана оруулж өгсөнөөрөө, Нямлхагва өөрийнхөөрөө байж чадаж яваадана би, бахархаж суунал…
үүний төлөөл би энэ Нямлхагвыг: улаан гуваруу болтолоно эрээлэн, цусына урсгаж мөчийгөнө санжтал шилбүүрдэж, ташуурдаж, барьж идэхэнэ халаг “өөх махына зулгаан” чонон их авир гаргаж явсан. ЧОНОНД “өөх махаан зулгаалгуулж, цусаа шүүрүүлж амь тэмцэхийн” иймэл ҮЙЛ ТАМ, ЭРЛИГ НОМУН дундаас энэ Нямлхагва цогиж боссон. Цогиж боссон САРВАА минэ чи өдгөө: СОЁОЛОН насандаа дэргэж явнаа. Хөлс, бие чинэ жигдэрээд, тэрүүхэндээ чоно_ын давхил суугаал нэгтийм, чонон хэвтэй живхэрсэн сайхан СОЁОЛОН болжээ. Сайхан СОЁОЛОН…
3. ЧОНОН СҮРЭГ:
Нямлхагва, олон сайхан багштай баян хүнэлдээ. Тэхдээ 3 багшийгаа онцолж ихээр енгүүрдсэн нь бий. тэрбээр: нэг багшийгаа ХОНЬ багш гэх. Яахав хөөрхий, номын ихийг бясалгаж гавжийн дамжаа барьсан Сонинбаяр гавжаас юу гэж араатаны авир гарахавдээ тэгээл, хонь багш гэсэн хэрэг. Нөгөө нэг багшийгаа МОРЬ багш гэх. Төвд хэлний лавлах, тайлбар толь болсон өнөөх номхон дөлгөөн Мөнхтөрийг ингэж, морь хэмээн тавлаж байгаана энэлдээ. Таныг морь шиг ноолно гэсэн санаач бас байгаа юм. Хонь, морь багш нараа номгочилон ноолж, ноцож: эрдэмийн ихийг өвөртөлсөн Нямлхагва харин манийгаа ЧОНО багш хэмээн, аюутдаг. Айдаг. Хэзээч хонины, морины авир гаргахгүй чонын ааш аягийг олох гэдэг хэцүүлдээ, хэцүү. Өөрийгөнө өрөөлөөс байтугай өөрөөсөнөч харамлан архирах чонын ааш аяг гэдэг, дошгион дошгин. Дошгин хэрцгий. Иймэл дошгин хэрцгий дундаас: ЧОНО_ын СҮРЭГ буй болон хөх Монголд улилдсан…
Чононд үгийн муухайгаар хэлүүлж, чоно чоно үгийн зэвээр нь хатгуулж, шорлуулж, чононд “өөх махаа зулгаалгуулах” чонын их үйл там, чонон их эрлиг номун дундаас Нямлхагва: “МАНАГААР ЧАМТАЙ ХҮҮРНЭЛДЭХ…” гэдэг, яруу найрагийн түүвэрээ анх хэвлүүлж байлаа. Энэ номоороо Нямлхагва: өөрийгөө зарлаж тунхагласан. Тиймээ, МАНАГААР болгон ЧАМТАЙ, Нямлхагва ХҮҮРНЭЛДСЭЭР л явах болно. Нямлхагвын яруу найрагийн үхэшгүй мөнхөнө энэ: “МАНАГААР ЧАМТАЙ ХҮҮРНЭЛДЭХ…” гэсэн, улиан…
Чонон сүрэг бололцон, чоно чоно шүлэг нугуудаа чоно_ын ихээр улиж яваа Нямлхагвын эр чонон шүлэгнүүд, он цаг чамайг баясганаа…
4. ЧОНО_ын ҮҮР:
Хэзээ эртийн 1999 оны “МАНАГААР ЧАМТАЙ ХҮҮРНЭЛДЭХ…” байгаагүй бол өнөөдөрийн 2017 оны эл үдэшийн, “МАШИД ТУНГАЛАГ” гэж, ер юу байхав. А манигүй бол Нямлхагвын, “МАНАГААР ЧАМТАЙ ХҮҮРНЭЛДЭХ…” ч гэж юу, байхав. Мань өнөө ЧИМЭЭ минэ байгаагүй бол: маний ингэж чоно болоод сүрэглэнэ Ч гэж, ЮУ БАЙХАВ. ЧОНО багш болоод хоймортоно завилж өцийж суухын, чонон сүрэг болоод манийгаа хүрээлэн сууцгаахын, чонон их сүрэгээр чоно чоно улилдахын шалтгаан нь: ЧИМЭЭ минэл юмсанж:
“Хөх зэрэглээ нь морь зурж ергөх
Хүн чулуу нь эмээл барьж алхлах
Хээр өвстэй хээр талд
Хээр голдуу адуу хээрлэнхэн бэлчинэ…” гэж, ЧИМЭЭ маань Л анх шүлэгХэлсэн. ЧИМЭЭ_гээс өөр хэнбугайч ийн бичээгүй, бичиж чадаах ч үгүй. Би олоон олон жилээр эрж хайж байсан тэрэл зүйлээ ЧИМЭЭ_гийн шүлэгнүүдээс олж харсым. Ингээл би, ЧИМЭЭ_гийн шүлэгнүүдэд үүрээ зассан. ҮҮРЛЭСЭН. Энэ Нямлхагва, Баянмөнх, минийлээ жаалхан Төөгөө, Чээж, Ариук, Булгамаа гээл олон хөгжимийн зохиолчууд, дуучид, яруу найрагчид бас умшигчид сонсогчид надад аванхайлагдан миний үүрэнд ИРЦГЭЭН, чонон ихээр сүрэглэцгээсэн. ЧОНО_ын ҮҮРэнд ингэж л, чонон сүрэг буй болсон. ЧИМЭЭ ингэж л, чонон сүрэгийн ҮҮР нь болсон. Энэ тухайгаа би алиан эрт, ЧИМЭЭ_г амьдад нь, ид даналзаж явах үедэнэ: БИД, ЧИНИЙ ШҮЛЭГЭНД ҮҮРЛЭНЭ гээл хэлж, улиж явсааааааан…
“…Цээжний минэ хэдэн шүлэгэнд чоно үүрлэхийн цагт
Цэндийн ганц хүү: ИЖИЙТЭЙГЭЭН…” гэх, ЧИМЭЭ_гийн шүлэгнүүдээс үнэхээр чоно улилалдаг. Хөрвөөж ноололдон улилдсаар чонон сүрэг: ЧИМЭЭгийн ШҮЛЭГэнд ҮҮРЛЭСЭН нь энэ. Энэл үүрэнд минэ, чонон сүрэг хуарагнан улилдах ЧОНО_ын хөх ҮҮРэнд минэ: ЧИМЭЭ ээждээ эрхэлж, ЧИМЭЭ ИЖИЙТЭЙГЭЭ хуучилж, ЧИМЭЭ_г ИЖИЙтэй нь бид харамлан архирцгаадаг. ЧИМЭЭ_гийн шүлэгэнд үүрлээд бид: 26 жил болж. иймэл чимээТЭЙ анир их чимээГҮЙД бид, үүрлэн шигээд 26 жил болжээ. Иймэл, ЧИМЭЭ намиатай ЧОНО_ын ҮҮрнээс энэ Нямхагва, чонын их амагаланд хүрсэн. Нямлхагва бол, амагалан ихийн яруу найрааг…
5. ҮЛ УЛДАХын ТАЛД:
Хүмүүсэл, ОЛДОХын ТАЛ гээд байгаа болохоос уг нэрэнэ, ҮЛ ОЛДОХын ТАЛ юмшүүдээ. Нэгтийм: алина тэнгэр, алина газар юм гэхийн аргагүй нэлийсэн их цас цасан манхаг болсон газар байдагийм. Нямлхагвыг, Нямлхагвын шүлэг нугуудыг ҮЛ ОДОХЫН ТАЛ_гүйгээр төсөөлөхөд тун бэрх… Нямлхагвын бичсэн: олоон олон шүлэг, дууны үг, хэвлүүлж намжирдсан номууд бий. Мөн, хэд хэдэн уранбүтээлийн тайлан цэнгүүн ч байгаа. Энэ бүхэн нь чухамдаа энэ, ҮЛ ОЛДОХын ТАЛаасана эхтэй, үндэстэй. Газарын амьтай энэ үндэс ҮЛ ОЛДОХын ТАЛаа чангаар тэвэрэн хаваж сүвлэж тэгээд: өндөөр хөх тэнгэрлүү өцийж цоройж ургасан байдаг. Ургасан энэ модны мөчир салаа бүхэн дээрэнэ зүг зүгийн үглээ бор шувууд хотолж чуулан жиргэцгээж суугаана: умшигч сонсогч Та нар. Тухайлбал, өнөөдөрийн энэхүү “МАШИД ТУНГАЛАГ” үдэш…
Нямлхагвын хувьд юмбүхэн ҮЛ ОЛДОХын ТАЛ. Үл Олдохын Талд очсон хүн бүхэн төөрдөг. Юугаанч үл олон төөрдөг. Төөрч төөрч, юм бүхэнээн олдог. Иймэл: төөрч олдог, төөрүүлж олуулдаг нутагийг ҮЛ ОЛДОХын ТАЛ гэдэг. Эндэл, Нямлхагва эхээсээ мэндэлж, энэл Үл Олдохын Талын шороо чулууг үмхэлэн, шороо чулуугаарана тоглон, өсөж өндийсөн. ҮЛ ОЛДОХын ТАЛд юм бүхэн зэрэглээтэн алга болдог, бараа зүсгүй төөрүүлж үл олддог. ҮЛ ОЛДОХын ТАЛд төөрсөн хүн эцэстээ: юмбүхэнээ олдог, өөрийгөө олдог, хөх Монголоо олдог. ҮЛ ОЛДОХын ТАЛдаа төөрч төөрч, бүр салам төөрч байж энэ Нямлхагва, өөрийгөө олсон. Хайж байгаа ЮМТАЙ хүн байвал: даруй түргэнээр ҮЛ ОЛДОХын ТАЛд л оч. Нямлхагвыг дагуулаад оч. Цаадах чинэ чамайг сайхан дагуулаал ТӨӨРНӨ. Дагаал, салам ТӨӨР…
Төөрөх гэдэг хүний тавилан, төөрүүлэх гэдэг ҮЛ ОЛДОХын тавлан. иймэл тавилан, тавланы зараал болж: ҮЛ ОЛДОХын ТАЛдаа Нямлхагва яруу найраг болоод, 26 жил дэргэж явна. Дэргэж хатирсан түүний эр чонон шүлэгнүүдээсэнэ: “МАШИД ТУНГАЛАГ”_ын салхи дэрвэж байна. Тэрбээр, УЛДААГҮЙ байна. УЛДААГҮЙ…
ҮЛ УЛДАХын ТАЛДаа энэ, Нямлхагва: УЛДААНА үгүйбээр дэргэж явнаа Л… … …
хэмээн улиж ихээр өцийсөн, чоно багш… 2017.01.20
https://www.facebook.com/chono.bagsh/posts/601217666747063
URL: