“Ээж” хэмээх Саруул насанд хүрээгүй охидуудыг Хятадад бараа таваар шиг зарж байна

16176654_1082523018541380_2000977183_n“Ээж” хэмээх хочтой Саруул гэдэг өвөрлөгч  эмэгтэй  үе үе Улаанбаатар хотод ирдэг. Тэрээр гоо сайхны тэмцээн уралдаанд оролцуулах нэрээр 14-16 насны монгол охидыг  шалгаруулан авч явдаг. Тэгээд Хөх хот, Бээжин зэрэг хотуудаар дагуулан явж элдэв арга хэмжээнд оролцуулдаг. Арга хэмжээ нь байгууллагын ой, баячуулын төрсөн өдөр нэртэй.

Арга хэмжээ дуусаад хятад эрчүүл охидуудыг татаж чангаадаг, архиар шахдаг байх юм. Зарим охидууд хятадуудтай уулздаг, унтдаг гэсэн мэдээлэл байна. Охидуудтай уулзах, унтах дээрээ тулбал Саруулд мөнгө төлдөг гэсэн мэдээлэл бий. Насанд хүрээгүй охидуудад цалин өгөх нэртэй хэн дуртай нь авч яваад байж болдог юм уу.

“Эмс бузартаас улс үндэстэн мөхнө”  гэж цээжээ дэлддэг эх орончид минь ээ. Захын нэг хятад авгай чөлөөтэй орж ирээд хоттой хониноос шилж байгаа охидуудыг чинь өндөрөөс  шүд, амыг нь  үзэн аваад явж байна. Ингэж болдог юм уу. Хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд, Д.Мөрөн даргатай Иргэний харьяатын газар, Монгол Улсаас Хятад улсад суугаа Элчин сайд Ганхуяг аа “Ээж” хочтой Саруулыг зүгээр явуулаад байх уу.

Хятад архи, тамхины үнэр ханхалсан газар цэцэг цэврүү шиг охид чинь өлөн хятадуудыг сүүмийсэн харц дор сууж байг уу эцэг эхчүүд ээ. Монголчууд ядарсан хэдий ч үр хүүхдээ зарж идэх дээрээ тулаагүй шүү.

ardchilal.mn


URL:

Tags:

Нэр: irgen Огноо: 22 January 2017

Ar mgl huuhen l bn shd

Нэр: зочин Огноо: 2 February 2017

монгол охид оо болгоомжтой бай өмхий хужаанарын дэвсгэр ьолсон авгайн бохирын хоолой шиг болно шүү

Нэр: зочин Огноо: 2 February 2017

зэвэрсэн хоолой шиг болчихсон саруул авгай зайл

Сэтгэгдэл бичих