Г.Аюурзана: Манай улсыг бодсондоо Красноярск ортлоо хазайх хэрэг үү?

ayurzana1Давост яваа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Монгол бол эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг.Тиймээс Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм” хэмээн хэлээд байгаа. Тэгвэл зохиолч  Г.Аюурзана “2013 онд Хятадын удирдагч Казахстанд айлчлаад “Шинэ торгоны зам” хэмээх төсөл дээр тохиролцсон нь энэ оны эхээр бодтой ажил болж, Хятадын зүүн өмнөд боомтоос хөдөлсөн галт тэрэг Лондонд очдог ачаа тээврийн шууд зам нээгдлээ. Дэлхий улам л энгийн шийдэл рүүгээ явж байна. Энэ замын шийдэл ч маш энгийн. Хятадаас Лондон хүрэх хамгийн дөт замыг ердийн шугамаар шугамдаж үзээд л, зам зуур дайрах улс орнуудынхаа төмөр замын сүлжээг бодож хэлэлцэж тохироод л явуулсан ажил.

Гэтэл манайхан юу юу гэнэ вэ? “Монгол ингээд сүйрлээ, хайран Хятадын замыг өөр дээгүүрээ авах аугаа боломжоо үүрд алдлаа, тэнгэр заяаны чинь байж байгаа царай энэ, Хятадтай шөргөөлцөх гэснийхээ горыг ингэж амслаа, хохь чинь!” гэх маягийн үсчиж хараасан сэтгэгдэл сайт болгоноор хахчихжээ.

За боль доо, та нар! Хятадууд чинь бас л айхтар тооцоотой хүмүүс шүү дээ. Аль шулуун дөт замаар л тээвэр хийхээ бодолгүй яадаг юм бэ? Манай улсыг бодсондоо Красноярск ортлоо хазайх хэрэг үү? Бас л нэг хөрш улс болох бэлээхэн дөт төмөр замтай Казахстан нь яг зам дээр байхад түүгээр л явж таарна шүү дээ. Эртний торгон замын л энгийн логик. Ийм энгийн зүйл олж харахгүй, байтлаасаа нутаг орныхоо байрлалыг хараах нь шив дээ…” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих