“Хариуцлагагүй” ХААН банкны АТМ МӨНГӨ ЛУЙВАРДСААР БАЙХ УУ
“Таньд ойрхон, Түмэнд итгэлтэй” гэх уриатай ХААН банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ нь иргэдээс мөнгө салгах хэрэгсэл болсоор удлаа. Гүйлгээ хийх болгонд л 100-500 төгрөгний шимтгэл суутгаж иргэдийнхээ халаас руу гараа шургуулна. Харин иргэд үүнийг байх ёстой зүйл хэмээн хүлээцтэй өнгөрөөсөөр… Гэхдээ иргэд өөрсдийн олсон жаахан мөнгөнөөсөө хумслуулаад байхаар тийм баян цатгалан биш л дээ.
Сүүлийн үед ХААН банкны бэлэн мөнгөний машиныг тойрсон асуудлууд ойр ойрхон гарах болсон. Сүлжээ тасарсан гээд виза карт нь хаана ч уншихгүй болох. Энэ үед ХААН банкны оочир ёстой л нэг утгаараа ихсэнэ. Арга ч үгүй биз Монголчуудын дийлэнх хувь нь ХААН банктай хамтран ажилладаг, басхүү мөнгө төгрөгөө байршуулж хадгалуулдаг болохоор тэр. Харин виза уншихгүй болоход ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй, уучлалт ч гуйх ухаан байхгүй. Нөгөө хэрэглэгчид хаан гэх уриа бол цаашаа л байна гээд өнгөрдөг гэхэд хилсдэхгүй.
Гэтэл даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр бүр нөгөө АТМ нь хэрэглэгчийн мөнгийг өгөхгүй гонжирдог болсон сурагтай. Тодруулбал: Энэ сарын 18-нд нэгэн хэрэглэгч Сансарын ТУННЕЛ-д байрлах ХААН банкны АТМ-аас мөнгөө авах гэхэд данснаас нь мөнгө хасагдсан мөртлөө гарч ирээгүй гэнэ. Энэ талаар хэрэглэгчээ дээдэлдэг гэх ХААН банк руу утасдахад өргөдлөө өгчих л гэсэн аж. Харин энэ асуудлыг хэзээ хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй өнгөрсөн байна. Эсвэл өргөдөл авсан нэрээр тэгээд л мартах юм болов уу.
Хаан хэмээн хэрэглэгчдээ хошгоруулсан ХААН банк АТМ гэх бэлэн мөнгөний машинаараа иргэдийнхээ халаас руу савраа шургуулсаар байх уу.
Эх сурвалж: FACT.MN
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
үнэн шдээ ядаж данс хоорондын гүйлгээнээс авч болох ч орлого, зарлага хийхэд нь шимтгэл авахгүй байж болдоггүй л юм байхдаа. арай л дэндүү юм аа.