Еэвэнгийн нэг тал-Парламентын алтан дүрэм, нөгөө тал нь төрийн алтан аргамж
Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн “хачирхалтай” гэмээр бол аливаа парламентын гишүүн хуралдаанд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх явдал. Үүнийг “парламентын алтан дүрэм” ч гэдэг. Олон зуун жилийн туршлагатай, тухайлбал Их Британийн парламентад ч уран цэцэн үгтэй, “умруулах авьяастай”, алдарших, нэрээ түүхэнд үлдээх, дахин сонгогдохын тупд “нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй” сайн эрчүүд, орчин цагт тэднийг популистууд хэмээх болсон улстөрчид ард түмэндээ “таалагдах” гзж хэзээ ч үл гүйцэлдэх амлалт өгөх, нэг үгээр популизм хийх нь түгээмэл болж үзэгдлийн хэмжээнд очсон аваас “вестминстерийн ардчилал” гэсэн загварыг зохиосон биз ээ.
Улс төрийн үйл явц зүгээр нэг үйл явц, тохиолдол бус үзэгдлийн хэмжээнд очно гэдэг нь тогтолцоог өөрчлөхөд хүргэдэг. Тиймээс ч британичууд хувь улстөрчдийн тоглолтыг үгүй хийж хүчтэй засаг байгуулахыг эрмэлзэж, сонгуулиар ялсан намын дарга нь (нэгэнт ард түмнээс итгэлийн мандат авсан тул) гүйцэтгэх засаглалаа удирдаж тухайн намын гагцхүү лидерүүд буюу сайд нар бодлогоо парламентын хууль болгон явуулдаг болсон түүхтэй.
Британийн парламент институтийнхээ хувьд бэхжиж, дэлхийн төвшинд загвар болтол нь хөгжсөн билээ.
Манай улсын хувьд парламент нь төлөвших атугай сонгуулиас сонгуульд улам дордож доройтох нь илт. Энэ нь сонгууль бүр сонгуулийн тогтолцооны янз бүрийн хувилбарыг туршсаны гай. Нэг үгээр ямар нэгэн шүүлтүүргүйгээр хэн дуртай нь сонгогдох боломж бий болсон. 2012 онд намын нэрс гэгчээр ямар ч улс төрийн хариуцлага үүрэхгүй хүмүүс сонгогдсон. Хуулиндаа тзднийг эгүүлэн татах нөхцөл боломжийг тусгаагүй учраас хариуцлагагүй хүмүүс гэж хэлж байгаа юм. За тэгээд тэр хүмүүс ч өмнөх парламентыг бужигнуулж өгсөн дөө. Ямартай ч дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа засаг нь солигдсон. Хувь гишүүдийн тоглолт хэрээс хэтэрч албан тушаал, эрх мэдлийн төлөө намаа солих, фракцаа солих, эзнээ солих юу ч биш болсон. УИХ-ын гишүүд ч дуу дуугаа авалцан 76 уурхайчид, 76 төмөр замчид болсон шүү дээ. Тиймээс ч ой нь гутсан ард олон Ардчилсан намын л гишүүн биш бол хэнбугай нь ч байсан ялгаагүй гэснээр 2016 онд сонголтоо хийсэн.
Парламенгын засаглалтай оронд лидерүүд нь үг хэлж “шинэковууд” арын эгнээнд сууж нам дотроо дараагийн сонгуульт хугацаанд ямар гавьяа байгуулж тодрох тухайгаа бодон ажиллаж улс төрийн карьераа зохиож байхад Ерөнхийлөгчийн засаглалтай орны парламенгын гишүүд ийнхүү “амай үдүүлэн” суудаг уу?. Ерөнхийлөгчийн сонгодог засаглалтай АНУ-ын Конгрессын гишүүн үг хэлэх эрх авахын тулд ямар асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэхээ нэлээд эртнээс мэдүүлнэ. Тухайн жилдээ ямар хуупийн төсөл хэлэлцэх гэж буйгаа баталсны дагуу ажлын хэсэг байгуулагдан эдгээр ажлын хэсэгт орсон Конгрессын гишүүд сонирхлын буюу лоббийн бүлгүүдгэй ажиллана. Учир нь АНУ-д лоббийн ажиллагааг хуулиар хүлээн зөвшөөрдөг бөгөөд эдгээрт мэргэжлийн хүмүүс ажиллаж think tank буюу судалгааны байгууллагууд Америкийн эрх ашгийг, эсхүл нийгмийн тодорхой бүлгийн эрх ашгийг энэ хууль гарснаар эерэг, эсхүл сөрөг байдлаар хөндөнө хэмээн үзэж буй хүмүүс лоббийн мэргэжлийн бүлэг байгуулдаг. Тиймээс ч гишүүд үг хэлнэ гэдэг нь тухайн хуулийн улс төр-нийгэм-эдийк засгийн үр дагаврыг тооцоолсон судалгаанд үндэслэсэн байр суурь байдаг юм. Тиймээс ч аль ч улсад ямарваа нэгэн хуулийн төслийг 2-3 жил хэлэлцэж байж баталдаг. Нухацтай, судалгаатай, олон шат дамжсан хуулиуд нь ч олсшон жилийн настай, даацтай байх нь аргагүй.
Эдүгээгийн УИХ-д шинэчлэл хийх боломж бүрэн бүрдсэн. Учир нь нэг намын үнэмлэхүй олонхи байгаа. Тиймээс ч улс төрийн зориг, хүсэл эрмэлзэл байх аваас бүгдийг хийх боломж байна. Тогтолцоог өөрчлөх зүрх хүрэхгүй бол ядаж УИХ-ын хуралдааны дотоод журмыг цэгцлэх нь үндэсний эрх ашгийн асуудал болж хувирч байна. Үүний яруу тод жишээ бол УИХ-ын бүх хуралдааныг ил, олон нийтэд явуулдаг байхыг хязгаарлах хэрэгтэй. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөтэй огт холбоогүй асуудал. Хэрэв манай УИХ-ын гишүүн бүр өөрийн аппаратдаа 30-40 хүн ажиллуулдаг, гишүүдийн захиалгаар судалгаа шинжилгээний байгууллагууд тодорхой хуулийн төсөл, төрийн бодлогын асуудлаар дүн шинжилгээ хийдэг, здгээр судалгааг үндэслэж гишүүн нь хэлэх үгээ аппаратаараа бэлдүүлдэг зэрэг хариуцлагын тогголцоо бий болгож чадвал УИХ-ын хуралдааныг нээлттэй явуулж болно. Одоогоор манай төрд ийм аппарат ажиллуулах хөрөнгө мөнгө ч байхгүй, тэгж ажиллаж чадах чадавхитай боловсон хүчин ч үгүй. Тэгээд ч АНУ шиг дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа шиг амбийц ч хэрэггүй.
Харин манайх шиг нөхцөлд гишүүн үг хэлэх нь ардын баатар болох зорилгоор үүний яруу тод жишээ Батзандан, нэг бол парламентын Үл мэдэх-Оюунчимэг болох, эсхүл жинхэнэ улстөрждөг Энхбаяр мэтийн эрүүл бус үзэгдлийг таслан зогсоох, үгүй хийх хэрэгтэй. Энэ бүгдийг хөндөх болсон нь саяхан УИХ-аас Элчин сайд нарын томилгоо болон Дипломат албаны хуулийн төсөл хэлэлцэх явцад гишүүдийн хэлж буй үг үнэхээр гайхал төрүүллээ. Гадаад харилцаатай холбоотой иймэрхүү асуудал, тухайлбал Элчин сайд нарын томилгоо болон гадаад бодлогын асуудлаарх УИХ-ын хуралдааныг хаалтгай хэлэлцэх ёстой. Учир нь гишүүдийн хариуцлагагүй үгээс (дээр нэгэнт тайлбарласан, ямар нэгэн судалгаа, баримтгүй) болж улс хоорондын, цаашлаад олон улсын харилцаанд сэв суух магадлал нэн их юм. Энд тодорхой жишээ дурдья. С.Баяр зэрэг нэр бүхий хүмүүсийг Элчин сайдад нэр дэвшүүлж УИХ-аар хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Ц.Мөнх-Оргил сайдаас хоёр хөршид суугаа Элчин сайд нарыг хэзээ эгүүлэн татах гэж байгаа тухай асуусан. Учир нь өөрийнх нь нам ялсан учраас Элчин сайд нар хүртэл тус намын хүмүүс байх ёстой аж.
Олон улсын практикт Элчин сайдаа эгүүлэн татах явдал нь тухайн улстай харилцаагаа тун тааруу болсон хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байгаа хэрэг. Өнгөрсөн түүхэнд олон улсын практикт дайн зарласантай утга ижил байв. Хамгийн сүүлийн жишээ энэ оны нэгдүгээр сарын 6-нд Япон Улс өөрийн Элчин сайд Ясумасу Нагамию болон Пусан дахь Ерөнхий консул Ясухиро Моримопго jHapbir Өмнөд Солонгосоос түр хугацаагаар татсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед солонгос эмэгтэйчүүдийг япон цэргийн зугаанд ашиглаж байсан хэмээн Солонгосын эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд ихээхэн тэмцэж байсны үр дүнд Япон Улсын Засгийн газар 2016 оны наймдугаар сард тэрбум иен (8.5 сая ам.доллар) бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө ажилладаг Солонгосын төрийн бус байгууллагын санд гаргахаар шийдвэрлэсэн юм. Гэсэн хэдий ч энэ байгууллагын идэвхтэнүүд 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд Пусан дахь Япон Улсын Ерөнхий консулын байрны эсрэг талд дайны хохирогч эмэггэйчүүдэд зориулан хөшөө барьж босгосонтой холбоотой. Ийнхүү Элчин сайд, Ерөнхий консулаа тодорхой бус хугацаагаар эгүүлэн татаж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийсэн. Түүгээр ч зогсохгүй эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төслүүдийн яриа хэлэлцээг Японы талаас зогсоожээ. Тиймээс эрхэм гишүүн М.Оюунчимэг стратегийн түншлэгч хоёр их хөрш манай улсын нэр хүндэд сэвтэй юу хийсэн болоод Элчин сайд нараа татахад хүрсэн юм бол доо гэж бодоход хүргэнэ.
За хөөрхий, улс төрийн тохиолдол болсон энэ эмэгтэйн үгийг огоорч, тэгээд ч хариуцсан сайд нь сайн хариу өгсөн тул ингэсгээд зогсоё. Харин Дипломат албаны тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үед Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж буй Ж.Энхбаяр гэдэг нэн хариуцлагатай алба хашиж буй хүний үг анхаарал татаж байна. Тэрбээр хэлсэн үгэндээ хоёр хөрш дэх Элчин сайдын яамд “улстөрждөг”, “улс төрийн алдаа гаргадаг” хэмээжээ.
Эзэн Богд Чингис нэгэнтээ төрийн элчийг “алтан аргамж” гэж хүндэттэн үзэж байв. Ухуна тэргүүтэй 100 элч нь алагдсаны төлөө хэдий хоёр талд Алтан Улстай байлдаж байсан хүнд хэцүү үед Сартуулыг дайлаар мордож энэ улсыг мөхөөсөн билээ. Одоо цагт Элчин сайд хүний Онц бөгөөд Бүрэн эрхийг олон улсын Венийн конвенциэр баталгаажуулан мөрдөж нэгэнт тухайн улсаа төлөөлөн сууж байгаагийн хувьд эрх ямба эдлүүлж хэн ч халдашгүй эрхтэй болгодог. Саяхан Турк Улсад ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг ёслолын арга хэмжээний үеэр буудан хөнөөсөн нь соёлт ертөнцийг цочроосон үйл явдал болсон билээ. Ер нь Элч нарыг тухайн орноос эгүүлэн татах, эсхүл суугаа орноос нь нутаг буцаах аль аль нь эдгээр орны харилцаанд нэшэд ноцгой улс төрийн зөрчил бий болсны шинж тэмдэг. Тэгэх тусмаа улс төрийн аллага бол үндсэндээ дайн зарлахтай утга нэг билээ. Харин Турк Улсын хувьд угаас нэн хүнд байгаа үед ийм үйл явдал болсон нь террорист халдлага гэж үзэж төрийн тэргүүнээс эхлээд бүх төвшиндээ хүлцэл өчин Оросын Элчин сайдын нэрэмжит гудамж бий болгох, хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэх зэргээр үйл явдал өрнөсөн. Манай монголчууд, тэгэх тусмаа төрт ёсны асар баялаг түүх, уламжлалтай орны хууль тогтоогч нь тэгээд бүр гадаад бодлого тодорхойлдог Байнгын хорооны дарга нь өөрийн Элчин сайдын яамдын талаар ийм хариуцлагагүй үг хэлж суудгийг юу гэж ойлгох вэ. Овилгогүй улстөрчдөөс болж дотооддоо нэр хүндээ алдсан УИХ-ын гишүүд, гадаад улс оронд итгэл алдаж олон улсын төвшинд Монгол Улс хөрөнгө оруулахад боломжгүй, худалч, хэлсэндээ байдаггүй гэдэг нэр аль хэдийнээ авчихсан шүү дээ. Харин улс орноо төлөөлөн сууж буй төрийн алтан аргамж болсон элч нар ийм гишүүдээс болж нүүрээ хийх газаргүй болсны дээр төрийн жинхэнэ цэгцтэй бодлогыг хүлээсээр… Гадаад бодлого нь бүү улстөржөөсэй билээ.
Тогтолцоог өөрчлөх цаг хэдийнэ болжээ.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ТИЙМ