Энэ өдрийн зурхай /2017.01.20/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 23. Сугар гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал 5 цаг 43 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ажлаа өөрчлөхөд тохиромжтой өдөр. Гэхдээ хуучин эхэлсэн ажлууд, шүүхтэй холбоотой асуудлуудаа дуусга. Арилжаа наймаа бүтэмжтэй байж, хүссэн үр дүнг тань өгнө. Ойрын үед хүлээж авах ашигтай ажил хэрэгч саналыг хүлээн ав. Түүнд анхаарлаа хандуул.
ҮХЭР (4/20-5/20)
Наймаанд одгүй өдөр. Худалдах худалдан авахтай холбоотой таагүй зүйл учирч магадгүй. Өрөө хугацаанд нь төл. Санхүүгийн эрсдэлтэй, хориотой асуудалд хутгалдхаас зайлсхий. Гэр орны ажилд туслахыг хүссэхгүй бол маргаан ширүүснэ. Хүссэн зүйлээ авах гэж улайрах хэрэггүй. Дасгал сургууль хий.Тэгвэл таны нойрмог байдал арилж, илүү их эрч хүчтэй байх болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Амлалт өгөх өдөр. Хайртай хүндээ ирээдүйн амьдралыг хэт сайхнаар төсөөлөн аргалах гэсний хэрэггүй. Бодит хүндрэлээ өөдрөгөөр зөв тайлбарла. Танд үнэхээр хайртай эсэх тодорч харагдах боломж. Та гэнэтийн бэлэг, ойр дотны хүмүүсээсээ баяр хөөртэй мэдээ авна. Шаардлагатай бол салалтыг эсэргүүцэх хэрэггүй. Эс бөгөөс та өөрийнхөө аз жаргалд ч бусдын хүсэлд ч саад болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эрч хүчтэй өдөр. Энэ өдөр таны биед эрч хүч эргэн ирнэ. Тэрхүү эрч хүчийг зөв зүйлд зарцуул. Мэдлэгээ олон хүнээс сонссон мэдээллээр баяжуул. Таны амьдралын тухай бодол тодорхойгүй байна. Хайж байгаа зүйлдээ зөв дүгнэлт хий. Сайхан энерги авах газар зорьж оч.
АРСЛАН (7/23-8/22)
Таны хувь заяанд алсдаа олон талаар нөлөө үзүүлэх үйл явдал энэ өдөр болж болзошгүй. Сайн хүнд өөрийгөө нээх боломжыг битгий алдаарай. Од эрхэс хичнээн ивээсэн ч амьдрал бол тэмцэл юм. Амбиц бол хүч юм. Уйгагүй байгаарай энэ өдөр. Хаа нэг тийшээ аялалаар явахад азтай уулзалтууд таныг хүлээж байгааг од эрхэс зөвлөж байна. Ертөнцийн хязгаар хүртэл зорь.
ОХИН (8/23-9/22)
Мэргэжлийн ба цаг үеийн байдлаар мэдээлэл сайн цуглуулж, мэдлэгээ тэл. Мэдээлэл сайтай байдгийг тань түншүүд, хамт олон чинь үнэлнэ. Шинэ боломжууд хай. Хамт олны арга хэмжээ, олон нийтийн ажил хэрэгт оролц. Гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой өдөр. Хуульч, өмгөөлөгч нарын ажилд ахиц дэвшил гарна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Харилцаа, холбоо тогтооход таатай өдөр. Гадаад түнштэй шинэ харилцаа тогтоовол амжилт ирнэ. Гэрээ хэлэлцээрүүд хийхэд амжилттай байх болно. Бусдын нөлөөнд гэж бодсон ажил хэргийн асуудлуудтай холбоо, хэлхээ тогтоох оролдлого хий. Гэр бүлдээ анхаарч, хайрттайгаа дотно байгаарай. Сурч боловсрох, танин мэдэх үйл ажиллагаа мөн үр дүнтэй байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таагүй өдөр. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол гэнэтийн өвчин тусч болзошгүй байна. Хэт даарахаас сэргийл. Сайн танихгүй хүний тавьсан таатай саналд эелдэгээр татгалз. Таны зөн мэдрэмж, эрч хүч өөрийг тань хамгийн сайн хамгаалдагийг мартаж болохгүй өдөр. Гэнэтийн муу зүйл, бэртэл гэмтлээс өдрийн турш өөрийгөө хамгаал.
НУМ (11/22-12/21)
Тохиолдсон бүхнийг дүгнэх өдөр. Өнөөдөр та өнгөрсөн хэд хоногоо дүгнэж цаашдын арга барилаа сонгох чухал өдөр. Та сайн ажиллаж, тодорхой үр дүнд хүрэх боломжуудаа ялихгүй зүйлүүдэд цаг гарзадсанаас алдсанаа ойлгоно. Ядарсан тул эрч хүчээ сэргээн амсхийгээд ахин тулаандаа орох хэрэгтэй болно. Сайн үр дүнд хүрэхийн тулд заримдаа сайн тунгаан бодох нь хамгийн чухал байдаг мөч иржээ.
МАТАР (12/22-1/19)
Ажил төрөл дээрээ албан тушаал дэвшиж магадгүй. Хариуцлагатай чанар, ажилдаа бүтээлчээр ханддагынхаа ачаар та нар хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулж, санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Ажлын ачаалал ихсэж хувийн амьдралдаа зориулах цаг зав бараг гарахгүй гэдэгт бэлэн бай.
ХУМХ (1/20-2/18)
Сайшаал магтаалын өдөр. Сурлага, шинжлэх ухаан, уран зохиол зэрэг үйл ажиллагаанд тохиромжтой. Сайн дурын арга хэмжээнд оролцоно. Таны хүмүүсийг итгүүлэн үнэмшүүлэх авьяас чадвар илэрнэ. Та шагнал авч магадгүй. Эсвэл төсөл чинь шалгарах магадлалтай. Хамт олондоо талархал илэрхийлэхээ мартуузай. Бусдыг магтан сайшааж баярлуул.
ЗАГАС (2/19-3/20)
Өөрийн зорилгоо зарим зүйл дээр өөрчлөх өдөр. Мөнгөний хойноос хөөцөлдөх нь таны амьдралын үндсэн зорилго биш гэдгийг байнга бод. Өөрт тохиолдсон зарим учралыг эргэн санаж, бурхан , од эрхэс хаашаа яв гээд байгаад дүгнэлт хийхийг хичээ. Өдрийн зарим хэсгийг та хувийн амьдралаа төвхнүүлэхэд зарцуулна. Саяхныг болтол зөрчилдөөнтэй байсан бол дотны хүнтэйгээ эвлэрлийн өдөр гэж хэлж болно. Зорилгоо өөрчлөхдөө өнгөрсөн үедээ үлдээсэн муу ул мөрийг мартаж чадахгүй бол таныг сайхан амьдрахад саад болно.
URL: