Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 20-21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай, хүйтний эрч чанга хэвээр байна.
2017 оны 1 дүгээр сарын 17-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 22 хэм, 20 цагт 25 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт 15 цагт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 63 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2017 оны 1 дүгээр сарын 19-ны 20 цагаас 1 дүгээр сарын 20-ны 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
2017 оны 1 дүгээр сарын 21-нээс 1 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-ноос нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
URL: