УИХ-ын гишүүдийг хууль батлахаас нь өмнө үлээлгэж, согтолтын зэргийг тогтоодог больё

1484806712_mmmСогтуугаар жолоо барьсан тохиолдолд жолоо барих эрхийг нь хасч, автомашиныг нь журамлах хүртэл арга хэмжээ авдаг. Амь нас эрүүл мэнд гээд олон зүйлийг нь хамгаалж байгаа нь тэр л дээ.

Европын орнуудад пиво уугаад автомашинаа жолоодоод л яваа харагддаг. Барууны зарим кинон дээр архи уугаад л автомашинаа унаад л хот хотоор хэрэн тэнэж байгаа дүр зураг харагдаж л байдаг. Гэхдээ үүнийг согтуу үедээ машин жолоодох нь зөв гэж хэлэх гээгүй л дээ. Үнэндээ өөрийгөө хянах чадваргүй болчихоод замын хөдөлгөөнд оролцож байгаа нэгэнд хариуцлага тооцох хамгийн зөв шийдэл.

Тэгвэл төр жолоодож байгаа хүнээс архи уусан уу үгүй юу гэдгийг нь шалгаж баймаар санагдлаа. Нэгэнтээ л уучихсан бол автомашин жолоодож байгаагаас ялгаа юу байна. Өөрийгөө хянах чадваргүй хүн хууль батлана гэж юу байх вэ. Тэгээд ч согтуудаа баталсан хууль нь хөрсөнд бууж чадахгүй “агаарын хууль” байдаг ч юм билүү. Тиймээс нэн түрүүнд чуулганы танхим руу орж байгаа гишүүдийг үлээлгэж үздэг болох хэрэгтэй байна. Тэгээд 0.20-оос дээш бол хуралд суух эрхийг нь хасах, олон удаа давтагдвал бүрэн эрхийг нь түтгэлзүүлж, албадан эмчилгээнд явуулсан ч яах вэ.

Мөн ядарсан үедээ автомашин жолоодвол “торгоно” гэсэн заалт бас яригдаж байгаа. Гишүүдийг ч ядарсан бол төр жолоодох эрхийг түр хугацаагаар цуцалдаг байвал ямар уу? Эрүүл саруул хүнээс л зөв шийдвэр гарна. Согтуурхаж, суудалдаа ч олохгүй яваа, эсвэл өлссөн дөө толгой нь өвдсөн хүний гаргасан шийдвэрийг зөв байж чадах уу.

Үүнийг бодолцож, төр жолоодож байгаа эрхмүүдэд өглөө бүр аюулгүй байдлын зааварчилгаа өгч, жолооч нарыг шалгадаг шиг үлээлгэж, 0.20-оос доош согтолттой бол чуулганы танхим руу нэвтрүүлдэг больё. Ингэж байж л эрүүл хууль, эрүүл шийдвэр захирамжууд гарах юм шиг санагдлаа. Ядаж л “Б.Ундармаа гишүүн ууцан байна шд”, эсвэл “Н.Батбаяраа чи согтуу байна, харьж унт” гэх ярианууд гарахгүй болов уу. Тэгээд ч согтуу хүнээр удирдуулмааргүй л байна шүү.

Шар хүү

Үндэстэн агентлаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих